| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/03367/И |
| Дугаар | 2482 |
| Огноо | 2017-08-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2482
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, ******* тоотод оршин байрлах М******* ХХК-ийн /*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран ******* тоотод оршин суух, Ч*******ийн Э*******д /*******/ холбогдох,
1,263,392 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Э*******тай байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 2,500,000 төгрөгийг 7 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн.
Хариуцагч нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд зээлээ төлөх үүрэг хүлээсэн нь зохих ёсоор үүргээ биелүүлээгүй.
Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, хүү 175,000 төгрөг, нийт 2,675,000 төгрөг төлөх ёстойгоос гэрээний хугацаанд 1,282,100 төгрөгийг, зээлийн гэрээний хугацаа дууссаны дараагаар буюу 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 300,000 төгрөг төлж, үлдэгдэл 1,092,000 төгрөгийг төлөөгүй байна. Уг төлбөрийг хугацаандаа төлөөгүй 52 хоногийн алдангид 170,492 төгрөгийг төлөх ёстой. Иймээс хариуцагч Ч.Э*******гаар зээлийн төлбөрт 1,092,900 төгрөг, алданги 170,492 төгрөг, нийт 1,263,392 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Барьцаа хөрөнгө:
| д/д | Бараа материал | Хэмжих нэгж | Тоо ширхэг | Нэг бүрийн үнэ /төгрөг/ | Нийт үнэ /төгрөг/ |
| 1 | Тосол | л | 45 | 3,000 | 135,000 |
| 2 | Масло задгай | Л | 800 | 3,000 | 2,400,000 |
| 3 | Мобиль | Ш | 36 | 7,500 | 270,000 |
| 4 | 4 л мобиль | Ш | 16 | 24,500 | 392,000 |
| 5 | 4 л драгон | Ш | 8 | 22,000 | 176,000 |
| 6 | 1 л драгон | Ш | 12 | 7,000 | 84,000 |
| 7 | Гидрийн шингэн | Л | 400 | 2,500 | 1,000,000 |
| 8 | 6 л мобиль | Ш | 6 | 35,000 | 210,000 |
| 9 | 6 л кикс | Ш | 12 | 30,000 | 360,000 |
| 10 | Кар/цэвэрлэгч | Ш | 24 | 2,500 | 60,000 |
| 11 | 5 л аляска | Ш | 8 | 13,000 | 104,000 |
| 12 | 3 л аляска | Ш | 12 | 8,500 | 102,000 |
| 13 | 20 л гидро | Ш | 10 | 80,000 | 800,000 |
| 14 | АТF задгай | Л | 40 | 4,500 | 180,000 |
| 15 | Товуд | Кг | 120 | 4,000 | 480,000 |
| 16 | Маслын шүүр | Ш | 75 | 500 | 375,000 |
| 17 | Улаан гидро | Л | 50 | 4,000 | 200,000 |
| 18 | СVТ | Ш | 4 | 60,000 | 240,000 |
| Нийт | 7,568,000 | ||||
гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 1,263,392 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн. Төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч Ч.Э*******гаас 1,263,392 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,263,392 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Э*******д холбогдох 1,263,392 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.Э******* нь нэхэмжлэгч М******* ХХК-д 1,263,392 төгрөгийг төлж барагдуулах, дараах нэр төрлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар дор дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. Үүнд:
| д/д | Бараа материал | Хэмжих нэгж | Тоо ширхэг | Нэг бүрийн үнэ /төгрөг/ | Нийт үнэ /төгрөг/ |
| 1 | Тосол | л | 45 | 3,000 | 135,000 |
| 2 | Масло задгай | Л | 800 | 3,000 | 2,400,000 |
| 3 | Мобиль | Ш | 36 | 7,500 | 270,000 |
| 4 | 4 л мобиль | Ш | 16 | 24,500 | 392,000 |
| 5 | 4 л драгон | Ш | 8 | 22,000 | 176,000 |
| 6 | 1 л драгон | Ш | 12 | 7,000 | 84,000 |
| 7 | Гидрийн шингэн | Л | 400 | 2,500 | 1,000,000 |
| 8 | 6 л мобиль | Ш | 6 | 35,000 | 210,000 |
| 9 | 6 л кикс | Ш | 12 | 30,000 | 360,000 |
| 10 | Кар/цэвэрлэгч | Ш | 24 | 2,500 | 60,000 |
| 11 | 5 л аляска | Ш | 8 | 13,000 | 104,000 |
| 12 | 3 л аляска | Ш | 12 | 8,500 | 102,000 |
| 13 | 20 л гидро | Ш | 10 | 80,000 | 800,000 |
| 14 | АТF задгай | Л | 40 | 4,500 | 180,000 |
| 15 | Товуд | Кг | 120 | 4,000 | 480,000 |
| 16 | Маслын шүүр | Ш | 75 | 500 | 375,000 |
| 17 | Улаан гидро | Л | 50 | 4,000 | 200,000 |
| 18 | СVТ | Ш | 4 | 60,000 | 240,000 |
| Нийт | 7,568,000 | ||||
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 34,880 төгрөгийн тал хувь болох 17,440 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ч.Э*******гаас 17,440 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М******* ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
5.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ