| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0086/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/90 |
| Огноо | 2022-04-18 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/90
2022 04 18 2022/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Боролдой овогт Балгандамбын Бүрэнзэвсэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Боролдой овогт Балгандамбын Бүрэнзэвсэгт холбогдох эрүүгийн 2236000000076 дугаартай, 178/2022/0086/Э/ индекстэй хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 сарын 18-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Бүрэнзэвсэг нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг X-club баарны ойролцоогоос иргэн Ж.Төлеубекийн гээсэн Самсунг-А52 загварын гар утсыг олж авч, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрөө ашиглан завшсаны улмаас хохирогч Ж.Төлеубект 899100 төгрөгний хохирол учруулсан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 02-05 дугаар тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Телеубекийн өгсөн...Би 2021 оны 12 сарын 25-ны өдөр Ховд аймгийн төвд X-club баарнаас гарч ирээд үүдэнд машинд суухдаа өөрийнхөө эзэмшлийн Самсунг-А-52 загварын гар утсаа унагасан юм шиг байсан. Би доошоо зүүн хаалганд байдаг баз Х.Ербол гэдэг айлд очоод утсаа үзэхэд байхгүй байсан. Тэгэхээр нь би эхнэрийнхээ гар тусаар өөрийнхөө гар утас руу залгахад миний утас 2 удаа дуудаж байгаад дахиад холбогдох боломжгүй болсон. Би тухайн X-club гэдэг бааран дотор байхад миний куртикний халсаанд утас байсан. Би тэр X-club бааран дотроос гарахдаа утсаа огт үзээгүй. Гар утсаа унагаж гээсэн. Миний гар утас Самсунг Галакси А-52 загварын хар өнгийн гар утас байгаа юм. Би Ховд аймаг дахь Мобикомын салбараас 2021 оны 11 сарын 19-ний өдөр 1000000 төгрөгөнд авсан юм. Миний гар утасны Имей1-35559547-9017527, Имей-2, 358463329017527 гэсэн кодтой утас байгаа.
Би гар утсаа алга болсны дараа цагдаад бүртгүүлсэн байсан. Тэгтэл 2022 оны 02 сарын 14-ний өдөр Ховд аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч Мөнхзаяа гэдэг хүн над руу утсаар яриад “таны гар утсыг оллоо” гэсэн. Тэгээд би очиж авсан. Би гар утсаа хүлээн авахад миний гар утас дотор байсан бүх зураг, бичлэг зурвас гээд миний хэрэгтэй бүх зүйлийг устгасан. Код түгжээсийг нь сольсон шинэ гар утас шиг болгосон байсан. Минй гар утас зүгээр байсан. Би өөрийн баз болох Хылыш овогтой Эрболын нэр дээр Ховд аймгийн Жаргалант сумын Ховд Мобиком салбараас 12 сарын хугацаатай 999,000 төгрөгөөр лизенгээр 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр худалдан авсан юм аа. Тухайн газарт худалдан авсан гэрээний хуулбар нь надад байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 4-5,15 дугаар тал /
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Энхцэцэгийн өгсөн...Манай нөхөр 2021 оны 12 сарын сүүлээр Ховд аймаг руу яваад 7 хоноод 2021 оны 12 сарын 28-ны өдөр Эрдэнэбүрэн суманд гэртээ ирсэн. Гэртээ ирэхдээ нэг хар өнгийн Самсунг А-52 загварын гар утас авч ирсэн ба уг гар утасыг олж авсан гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр өөрийнхөө мобикомын 95264949 дугаарыг хийгээд барьж байсан. Намайг 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймаг руу ажлаар ороход тухайн гар утсыг өгч явуулсан. Тэгэхээр нь би Ховд аймгийн Жаргалант сумын Гар утас центр төв дээр очоод уг гар утасны шилэн наалтыг солиулсан, шилэн наалт нь хагарсан байсан. Тэгээд мөн 25 000 төгрөгөөр хар өнгийн хамгаалалттай гэр авч хийсэн ба уг гар утсыг буцааж нөхөртөө авч ирж өгсөн. Тэгээд манай нөхөр Б.Бүрэнзэвсэг уг гар утсыг барьж ашиглаж байсан. Манай нөхөр Б.Бүрэнзэвсэг тухайн гар утасны түгжээг өөрөө оролдож байгаад 1 тоон зурлага хийгээд өөрөө гаргасан гэж надад хэлсэн.Тэр талаар би сайн мэдэхгүй байна. Гар утасны галлерай дотор морь малны зураг байсан... гэх мэдүүлэг/ хх-ийн 20 дугаар тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Рэнцэн-Очирын өгсөн...Намайг сумандаа байж байтал Ховд аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Мөнхтуяа над руу утсаар яриад танай сумын Б.Бүрэнзэвсэг гэдэг хүн нэг гар утас авч ирж өгнө. Тэр гар утсыг аваад аймаг руу над руу явуулчих гэж хэлсэн. Тэгээд манай сумын Б.Бүрэнзэвсэг гэдэг хүн цагдаагийн байран дээр хар өнгийн Самсунг А-52 загварын гар утас авч ирж өгсөн. Тухайн гар утасны зургийг нь би гар утас дээрээ дараад, нэг бичлэг хийгээд уг гар утсыг боож баглаад Ховд аймгийн Цагдаагийн газар луу 2022 оны 02 дугаар сарын 17-ны үед явуулсан...гэх мэдүүлэг/хэргийн 22-р тал/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 23-24-р тал/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл/хэргийн 28-р тал/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 29-32 дугаар тал/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 23-24-р тал/
Хөрөнгийн үнэлгээний ВЕНДО ХХК-ийн 2022 оны 03 сарын 17-ны өдрийн Самсунг А-52 гар утас 899100 төгрөг гэх дүгнэлт/хэргийн 37-40-р тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Телеубекийн дахин өгсөн... Миний бие гар утсаа гээчихээд олж авсан ба болсон явдлын талаар урьд нь мэдүүлэг өгчихсөн байгаа болохоор дахин мэдүүлэг өгөөд байх шаардлагагүй гэж бодож байна.
Миний бие утсаа бүрэн бүтэн хүлээж авсан ба ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй болно. Надад учирсан хохирол байхгүй байна. Санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй байна. Миний бие Ховд суманд ажилладаг болохоор шүүх хуралд оролцохгүй боломжгүй ба би шүүх хуралд оролцохгүй...гэх мэдүүлэг/хэргийн 44-р тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Бат-Очирын өгсөн... Б.Бүрэнзэвсэг нь айлын дээрээсээ 2 дахь хүүхэд, бага насаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд өнгөрүүлсэн хүүхэд ба ямар нэгэн муу зуршил байхгүй архи тамхи хэрэглэдэггүй. Бага насаа хөдөө мал дээр өнгөрөөсөн. Одоо Эрдэнэбүрэн суманд өөрийн малаа маллаж амьдардаг. Даруу, төлөв зантай ажил төрөлд сайн хүнд тусархаг залуу байгаа юм. Хөдөө өөрийнхөө малаа малладаг, нэг жижиг машин байдаг өөр ямар хөрөнгө байдагийг мэдэхгүй байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тамхи татдаггүй.. гэх мэдүүлэг/ хэргийн 46 дугаар тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Бүрэнзэвсэгийн хэргээ хүлээн мэдүүлсэн... Миний бие шинэ жилийн үеэр Ховд аймагт ирээд 54-06 УББ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслээр таксинд явж байсан. Тэгээд оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт байрлах “X Club” баарны үүдэнд таксинд явах гээд зогсож байсан чинь орой 23 цагийн үед баар тарж баарнаас хүмүүс гарч ирээд машинтайгаа хүн авч явах гэж байтал миний машины урд талд хар өнгийн гэртээ нэг гар утас байсан. Тэгээд тэр гар утсыг очиж авахад уг гар утас унтарчихсан байсан. Тэгэхээр нь би тухайн гар утасыг аваад Мама гэх ахындаа очоод цэнэглэж асаасан чинь зурдаг кодтой байхаар нь санаандгүй байдлаар зурдаг код хийгээд оролдсон чинь код нь гарчихсан. Тэгэхээр нь Мама ахын нэг сем хийгээд ажиллагааг нь шалгасан чинь хэвийн ажиллаж байсан ба нүүр хэсгийн шил нь наалт нь хагарчихсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл байгаагүй. Тэгээд би аймагт 3-4 хоноод уг гар утсыг аваад Эрдэнэбүрэн суманд гэртээ ирээд өөрийн 95264949 гэх дугаарыг хийгээд ашиглаж байгаад эхнэр ажлаар Ховд аймаг явах болохоор нь шилэн наалтыг нь солиулаад ир гээд өгөөд явуулсан байгаа. Тэгээд түүнээс хойш өөрөө ашиглаж байгаад Ховд аймгийн Цагдаагийн газраас надруу нэг эмэгтэй цагдаа ярихаар нь Эрдэнэбүрэн сумын хэсгийн цагдаад хүлээлгэж өгсөн байгаа. Samsung А-52 маркийн хар өнгийн гар утас байсан. Би хохиролоо барагдуулсан. Тухайн олж авсан утсаа буцааж өгсөн байгаа. Миний бие Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт өөрийн эзэмшлийн малаа малладаг ба гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж байна хэргээ хурдан шийдүүлмээр байна. Бод бог нийлсэн 400 гаруй мал, өөрийн эзэмшлийн 2 автомашин, 1 мотоцикль болон гэр бүлийн хэрэгцээний хашаа гэр байгаа.
Би 2002 онд Увс аймгийн Хөх мөрөн сумын Хилийн цэргийн 0245 дугаар ангид цэргийн алба хаасан. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Манай эхнэр Д.Энхцэцэг нь Эрдэнэбүрэн сумын Хүн эмнэлэгт дүн бүртгэгч ажил хийдэг. Миний хэргийг ойрын хугацаанд хялбаршуулсан журмаар яаралтай шийдвэрлэж өгнө үү? Миний бие торгууль төлөх бүрэн боломжтой.. гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч Б.Бүрэнзэвсэг нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг X-club баарны ойролцоогоос иргэн Ж.Төлеубекийн гээсэн Самсунг-А52 загварын гар утсыг олж аваад гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж өөрөө ашиглан завшсаны улмаас хохирогч Ж.Төлеубект 899100 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бүрэнзэвсэг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Бүрэнзэвсэг нь хохирлыг бодит байдлаар төлсөн нь эд зүйлийг хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Төлеубекийн...Миний бие утсаа бүрэн бүтэн хүлээж авсан ба ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй болно. Надад учирсан хохирол байхгүй байна. Санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй байна. Миний бие Ховд суманд ажилладаг болохоор шүүх хуралд оролцохгүй боломжгүй ба би шүүх хуралд оролцохгүй...гэх мэдүүлэг /хэргийн 44-р тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бүрэнзэвсэгийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Бүрэнзэвсэг нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж эзэмшилдээ шилжүүлэн авсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Бүрэнзэвсэг нь хохирогч Ж.Төлеубекийн Самсунг Галакси А-52 маркын үнэ бүхий гар утсыг гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөл, эзэмшлийн эд зүйл, гээгдүүлсэн гэдгийг мэдсээр байж өөртөө ашигласан , энэ гэмт хэргийн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгийн 4.3-т заасан... бага хэмжээ буюу 300000 төгрөгнөөс дээш 899100 төгрөгний хохирол хохирогчид учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Б.Бүрэнзэвсэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Телеубек нь...Миний бие утсаа бүрэн бүтэн хүлээж авсан ба ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй болно. Надад учирсан хохирол байхгүй байна. Санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй байна. Миний бие Ховд суманд ажилладаг болохоор шүүх хуралд оролцох боломжгүй ба би шүүх хуралд оролцохгүй...гэх мэдүүлэг /хэргийн 44-р тал/ нь хохирогчид учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн гэж үзнэ.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Бүрэнзэвсэг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 85 дугаар хуудсанд авагдсан “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна
Шүүгдэгч Б.Бүрэнзэвсэгийн хувийн байдлын талаар гэрч Х.Бат-Очирын өгсөн... Б.Бүрэнзэвсэг нь айлын дээрээсээ 2 дахь хүүхэд, бага насаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд өнгөрүүлсэн хүүхэд ба ямар нэгэн муу зуршил байхгүй архи тамхи хэрэглэдэггүй. Бага насаа хөдөө мал дээр өнгөрөөсөн. Одоо Эрдэнэбүрэн суманд өөрийн малаа маллаж амьдардаг. Даруу, төлөв зантай ажил төрөлд сайн хүнд тусархаг залуу байгаа юм.Хөдөө өөрийнхөө малаа малладаг, нэг жижиг машин байдаг өөр ямар хөрөнгө байдагийг мэдэхгүй байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тамхи татдаггүй...гэх мэдүүлэг, Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, Г-1616000109 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар эзэмшдэг гэх иргэний эд хөрөнгийн бүртгэлийн мэдээлэл, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн Засаг даргын 2022 оны 03 сарын 30-ны өдрийн 13 дугаартай...ПО 83091512 регистрийн дугаартай, Балгандамбын Бүрэнзэвсэг нь манай багийн иргэн мөн болохыг тодорхойлов...гэх тодорхойлолт, 406 толгой мал тоолуулсан гэх мал тооллогын бүртгэл зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Б.Бүрэнзэвсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол бодит байдлаар төлөгдсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Бүрэнзэвсэгийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан хохирогчид 899100 төгрөгний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнийг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бүрэнзэвсэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөөр торгох ял шийтгүүлэх, торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол бодит байдлаар төлөгдсөнийг тус тус дурдаж байна гэх дүгнэлт гаргав.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Бүрэнзэвсэг өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлтдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй, улсын яллагчийн санал болгосон таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Б.Бүрэнзэвсэг нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролыг бодит байдлаар төлсөн нөхцөл байдал болон шүүгдэгч нь 406 толгой малтай, сарын өрхийн орлого 1200000 төгрөг болон орлого олох боломжтой зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ялын саналыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бүрэнзэвсэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Бүрэнзэвсэгт оногдуулсан 500000 төгрөгийг торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Бүрэнзэвсэгт тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан 5000000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч Б.Бүрэнзэвсэг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1,36.2-1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боролдой овогт Балгандамбын Бүрэнзэвсэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боролдой овогт Балгандамбын Бүрэнзэвсэгийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Бүрэнзэвсэгт оногдуулсан 500000 төгрөгний торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн 2236000000076 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирол бодит байдлаар төлөгдсөн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Бүрэнзэвсэгт тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Бүрэнзэвсэгт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА
Top of Form