| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0087/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/89 |
| Огноо | 2022-04-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/89
2022 18 2022/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч ******* овогт ******* ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 178/2022/0087/Э/ индекстэй хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны сарын 18-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд аймгийн ******* сумын ******* багийн нутаг хороололд - улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын уулзварт баруун гар талаас ирсэн 18-01 улсын дугаартай Mighty маркийн тээврийн хэрэгслийг мөргөж,зам тээврийн осол гаргасны улмаас М.Бүтэдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчын өгсөн... Миний бие 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр аймгийн сумаас аймгийн төврүү улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй орж ирсэн юм. Тэгээд би аймгийн төвд орж ирээд хороололд байх дүү ы гэрт очиж уулзаад тэндээсээ 16 цагийн орчимд автомашинтайгаа хөдлөөд аймгийн төврүү орох гэж явж байхад миний зүүн гар талаас туслах замаас - улсын дугаартай маркийн тзэврийн хэрэгсэл орж ирэхээр нь тухайн тээврийн хэрэгслийг зогсох байх гэж бодоод чигээрээ явж байтал тухайн тээврийн хэрэгсэл зогсолгүй шууд хүрч ирээд миний унаж явсан тээврийн хэрэгслийн зүүн тал руу нь мөргөж зам тээврийн осол гаргасан юм. Тэр үед - улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор сууж явсан нэг настай эмэгтэй хүн миний гар өвдөөд байна гэж хэлээд өөрөө нэг автомашин дуудаад тэр машиндаа суугаад яваад өгсөн юм. Би тэр үед цагдаагийн газрын 73102 дугаарын утсанд дуудлага дуудсан юм.
Миний бие ы гэрээс гараад улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хорооллоос аймгийн төврүү орох гэж явж байсан юм. Тэр үед би иргэн ы гэрийнхэн урд талын гудамжаар чигээрээ автомашинтайгаа явж байсан юм. Тухайн үед дүү болох , түүнтэй хамт явж байсан нэг үл таних хүүхдийн хамт гурвуулаа явж байсан юм. Миний жолоодож явсан улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 10-15 км/цагийн хурдтай явж байсан юм. Тухайн улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм.
Миний унаж явсан улсын дугаартай “ Mighty” маркийн тээвриин хэрэгслиин зүүн талын хаалга, бас зүүн талын шанаа, урд гуфөр, гол рам нь хазайсан байна. Өөр эвдрэл гэмтэл байхгүй. Миний бие зүгээр байна. Хамт явж байсан хүмүүсийн биед бэртэл гэмтэл учирсан асуудлыг миний бие сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг / хэргийн 3-4 дүгээр тал /
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Бүтэдийн өгсөн...Манай мал Хатуу хөтлийн цаахан гэх нэртэй газар айл дээр байдаг юм. Манай малын айл мал чинь муудаж байна тэжээх малаа хүрч ирээд аваадхаач гэхээр нь миний бие өөрийн том залуу болох Г.*******, нарын хамт 16 цагийн орчимд хорооллоос - улсын дугаартай тээврийн хэрзгсзлтзй хатуу хөтлийн чиглэлрүү явж байгаад гэр хорооллын замд урдаасаа хойшоогоо чиглэлтэй явж байхад бид нарын автомашины баруун гар талаас гэнэт цагаан өнгийн Mighty маркийн тээврийн хэрэгсэл гарч ирээд гэр хорооллын замын уулзвар дээр миний сууж явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн юм. Тэгээд тэндээсээ бие өвдөөд байхаар нь би эмнэлэг явсан юм.
Миний хүү болох Г.******* нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан юм.Миний сууж явж байсан - улсын дугаартай тээврийн хэрэгсэл урдаасаа хойш чиглэлтэй явж байсан юм. Харин улсын дугаартай Mighty маркийн тээврийн хэрэгсэл бид нарын баруун гар талаас зүүн чиглэлтэй явж байсан юм.Тухайн газар замын ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ огт байгаагүй. Зам тээврийн ослын улмаас миний баруун мөрний эгэмний яс хугарсан байна. Бас толгой өвдөж байна. Миний хүү Г.******* автомашин жолоодоод хажууд нь надтай хамт сууж явсан юм...гэх мэдүүлэг/ хэргийн 8 дугаар тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ийн өгсөн... Миний бие 2022 оны 02 дугаар сарын 15-ныөдөр 16 цагийн орчимын улсын дугаартай “ Mighty” маркийн тээврийн хэрэгсэлтэй ын хамт гурвуулаа аймгийн сумаас аймгийн төврүү орж ирсэн юм. Тэгээд бид гурав ******* багийн хороололын гол дээр нэг айлаар ороод тэндээсээ гараад гэр хорооллын roл замаар бид нар явж байхад туслах замаар явж байсан - улсын дугаартай тээврийн хэрэгсэлын унаж явсан улсын дугаартай Hyunda Mighty маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн юм. Тэр үед - улсьн дугаартай тээврийн хэрэгсэл дотор гурван хүн сууж яваад зам тээврийн осол болсны дараа тухайн тухайн тээврийн хэрэгсэл дотор сууж явсан нэг настай эмэгтэйн бие нь өвдөөд эмнэлэрүү яваад өгсөн юм. Тэрний дараа цагдаа хүрч ирсэн юм.
Миний сууж явсан автомашины жолооч нь хорооллоос гараад зүүнээсээ баруун тийшээгээ аймгийн төврүү орох гэж явж байсан юм. Xapинын автомашинтай мөргөлдсөн тээврийн хэрэгсэл бид нарын урдаас буюу хашааны булан буюу туслах замаас гэнэт гарч ирээд замын голд дээр мөргөлдсөн юм.Иргэнын унаж явсан улсын дугаартай Hyunda Mighty маркийн тээврийн хэрэгсэл дотор хамт гурвуулаа явж байсан. Тэр үед жолооч нь 25км/ цагийн хурдтай их удаан явж байсан юм.Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл огт учраагүй...гэх мэдүүлэг/ хх-ийн 7 дугаар тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Нурланбекийн өгсөн...Миний бие 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр аймгийн сумаас аймгийн төврүү 16 цагийн орчимдын дугаартай Mighty маркийн тээврийн хэрэгсэлтэй ын хамт гурвуулаа аймгийн ******* сумын ******* багийн хороолол руу орж ирээд тэнд нэг айлаар орж удалгүй тэндээс гарч автомашинтай бид гурвуулаа гэр хорооллын замаар явж байтал туслах замаас - улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэнэт гарч ирээдын унаж явсан 18- 01 улсын дугаартай Mighty маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн юм.
Тэр үед - улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч автомашинаасаа бууж ирээдруу уурлаад “чи зам тавьж өгсөнгүй” гээд байсан юм. Тэгээд удалгүй цагдаа хүрээд ирсэн юм. Миний сууж явсан автомашины жолооч нь хорооллоос гараад доороосоо дээш чиглэлтэй аймгийн төврүү орох гэж явж байсан юм. Харинын автомашинтай мөргөлдсөн тээврийн хэрэгсэл бид нарын урдаас бюу хашааны булан буюу туслах замаас гэнэт гарч ирээд замын голд дээр мөргөлдсөн юм. Иргэнын унаж явсан улсын дугаартай Mighty маркийн тээврийн хэрэгсэл дотор ын хамт гурвуулаа явж байсан юм. Тэр үед жолооч нь 10-15км/ цагийн хурдтай явж байсан юм. Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл огт учраагүй...гэх мэдүүлэг/хэргийн 09-р тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, гэрч ы өгсөн...Миний бие 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байхад манай дүү Г.******* нь надад “малынхаа айлруу ээжтэй хамт гурвуулаа яваад ирмээр байна” гэж манай гэрт хүрч ирэхээр нь би, дүү Г.******* болон ээжтэй хамт гурвуулаа малчны хорооллоос 15 цагийн орчимд аймгийн сумруу миний 39- улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хорооллоос хөдлөөд явж байгаа гудамжны өнцгөөр хойшоогоо явж байх үед бид нарын баруун гар талаас улсын дугаартай “ Mighty” маркийн тээврийн хэрэгсэл гарч ирээд гудамжны уулзварын голд мөргөлдсөн юм. Тэгээд улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч цагдаа дуудсан юм. Манай дүү Г.******* нь унаж явсан юм. Миний бие Г.*******ын ээж нь болох М.Бүтэдийн хамт зорчигч талын суудалд нь суугаад явж байсан юм.
Тухайн тзэврийн хэрэгсэл бол миний өерийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Миний бие өөрөө жолоодох эрхээ нэг жилээр хасуулсан болохоор дүү болох Г.*******аар тээврийн хэрэгслээ жолоодуулаад өөр хамт суугаад явж байсан юм. Миний автомашиныг жолоодож явсан Г.******* нь их бага хурдтай явж байсан юм. Манай дүү Г.******* нь - улсын дугаартай Mazdа Proceed маркийн тээврийн хэрэгсэлтэй урдаасаа хойш чиглэлтэй явж байсан юм. Харин улсын дугаартай “ Mighty” маркийн тээврийн хэрэгсэл бид нарын баруун гар талын гудамжаар чигээрээ явж байсан юм.Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл огт учраагүй. - улсын дугаартай Proceed маркийн тээврийн хэрэгслийн урд тал тэр чигээрээ эвдэрсэн юм. Баруун хойд гэрлэн дохио хагарсан юм... гэх мэдүүлэг/хх-ийн 10-11-р тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчын ХААН банкны *** тоот дансанд 2376600 төгрөг төлсөн мөнгөн шилжүүлэгийн баримт/ хэргийн 155 дугаар хуудас/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15-16-р тал/
Эрх бүхийн албан тушаалтын магадлагаа, замын хөдөлгөөний дүрмийн тайлбар зураг/хх-ийн17-18-р тал
Шүүхийн шинжилгээний албаны гэрэл зургийн үзүүлэлт, үзлэг хийсэн тэмдэглэл /20-30-р тал/
аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 189 дугаартай ... М.Бүтэдийн биед гэмтэл учирсан байна. М.Бүтэдийн биед баруун талын эгэмний холбоосын салалт, баруун мөр, эгэмний зөөлөн эдийн няцрал, баруун гуяанд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. М.Бүтэдийн биед учирсан дээрх гэмтүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. М.Бүтэдийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. М.Бүтэдийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна.М.Бүтэдийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна... гэх дүгнэлт/36-38-р тал
Хөрөнгийн үнэлгээний ХХК-ны авто машин техникийн үнэлгээний тайлан, авта машин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 73-76, 80-83-р тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Бүтэдийн өгсөн...2022 оны 02 сарын 15-ны өдөр би төрсөн хүү болох Г.*******, нарын хамт хөдөө явахаар хорооллоос гарч байтал тухайн хорооллын шороон замын уулзвар дээр баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсө. Тухайн үед миний баруун эгэм гэмтсэн байсан тул эмнэлэгт очиж зураг авахуулахад баруун мөрний эгэмний холбоос эд салсан байсан тул эмчилгээ хийлгэсэн. Би зорчигчийн урд суудал дээр, арын суудал дээр Г.******* жолоо барьж явсан юм. Надаас өөр бэртэж гэмтсэн хүн байхгүй, би шил хагалахгүй гээд биеэ хойш нь татсан, тухайн үед баруун эгэм хэсгээрээ урд талын салон мөргөчихсөн юм. Би бол хамгаалах бүс зүүгээгүй байсан. Нөгөө 2 хүн маань зүүсэн байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Эмчилгээнд гарсан зардлыг манай хүү Г.******* бүгдийг нь гаргасан. Надаас ямар нэгэн зардал гаргуулаагүй. Миний бие одоо эдгэрсэн. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 106-107-р тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ийн өгсөн... Одоогоос хориод жилийн өмнөөс эхлэн айл саахалтаар амьдарч эхэлсэн цагаасаа хойш одоог хүртэл найзалж нөхөрлөж байгаа юм. Манай найз болох Г.******* нь хүнд тусархаг, эвсэг, цайлган, үргэлж бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, даруу төлөв зантай, ажилсаг хөдөлмөрч залуу байгаа юм. Найзалж нөхөрлөж явахад их түшигтэй, сайн хүн байгаа юм. Ам бүл 4-лээ өссөн, айлын том залуу нь бөгөөд доороо 1 эрэгтэй дүүтэй хүн байгаа юм. урьд өмнө гэмт хэрэг болон зөрчилд холбогдон шалгагдаж байсан талаар мэдэх зүйл алга байна. Миний мэдэхээр тийм зүйлд холбогдож байгаагүй. Хааяа, хааяа баяр ёслолын үед хэрэглэдэг боловч ямар нэгэн байдлаар асуудал гаргаж байсан удаа байхгүй. аймгийн ******* сумын ******* багийн 6-10 тоотод оршин суудаг, мал маллаж амьдарч байгаа. 2021 онд мал тоолуулсан байх ёстой, яг хэдийг тоолуулсан талаар нь мэдэхгүй байна. 1982-1990 оны хооронд аймгийн ******* сумын 1 дүгээр 8 жилийн сургуулийг төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн, 2002 онд Эрчлүүр жолооны курсэд суралцаж жолооч мэргэжилтэй болсон. аймгийн ******* сумын ******* багийн 6-10 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг...гэх мэдүүлэг/хх-ийн 115-р тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ийн өгсөн...Ер нь ааш араншин зөөлөн, хүнд тусархаг, хүмүүстэй эелдэг боловсон харьцдаг, харилцаа сайтай, нутгийн ард иргэд болон төрөл төрөгсөдийн дунд нэр хүнд сайтай, ажилсаг, хөдөлмөрч хүн байгаа юм. Ам бүл 5-лаа өссөн, айлын том залуу бөгөөд доороо 2 эрэгтэй дүүтэй хүн байгаа юм. 2-3 жилийн өмнө байх мод тайрсан гэх хэргээр шалгагдаж байсан, өөр мэдэх зүйл алга байна.Хааяа нэг хэрэглэнэ, уух үе таараад найз нөхөдтэйгээ уухаас биш тийм замаа алдаж уудаггүй, элдэв авир гаргадаггүй хүн байгаа юм. аймгийн ******* сумын ******* баг, малчны хороололд мал маллаж амьдарч байгаа. Өөрт нь ноогдох эд хөрөнгө гэх зүйл байхгүй байх. 1982-1990 оны хооронд аймгийн ******* сумын 1 дүгээр 8 жилийн сургуулийг төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн, 2002 онд Эрчлүүр жолооны курсэд суралцаж жолооч мэргэжилтэй болсон. аймгийн ******* сумын ******* багийн 6-10 тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Хууч өвчин гэх зүйл байхгүй. Эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн алба хааж чадаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 117-р тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар...Г.******* нь урьд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 09 сарын 02-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан.. гэх баримт/хх-ийн 122-р тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд шүүгдэгч Г.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн... Би 2022 оны 02 сарын 15-ны өдөр 16 цагийн орчимд аймгийн ******* сумын ******* багийн хороололоос Г.Батчлууны эзэмшлийн - улсын дугаартай Proceed маркийн тээврийн хэрэгслийг жолоодож өөрийн төрсөн ээж болон ах нарыг суулгаад Хатуу хөтөл чиглэл рүү явж байгаад чигээрээ явж байсан улсын дугаартай Mighty маркийн тээврийн хэрэгслийг хажуунаас нь мөргөчихсөн юм. Энэ үйл явдал баруун гарын дүрэм бариагүйн буруугаас болсон юм. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би жолоо барьж, ээж тээврийн хэрэгслийн урд талын зорчигчийн суудал дээр, ах Г.Батчулуун арын суудал дээр сууж явсан. Хамгаалах бүс хэрэглэсэн хүн байгаагүй. Манай машинд сууж явсан ээжийн эгэмний яс хугарсан, Г.Батчулуун ах бид хоёрын биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Нөгөө машинд 3 хүн сууж явсан бөгөөд ямар нэгэн бэртэл гэмтэл авсан хүн байхгүй болно. Манай ээж надтай хамт амьдардаг, эмчилгээнд гарч буй зардлыг би өөрөөсөө гаргаад эмчилж байгаа. Ээжийн зүгээс эмчилгээнд зардал мөнгө гаргаагүй. Ээжийн бие одоо эдгэрсэн байгаа.Тухайн ослын улмаас тээврийн хэрэгслүүдэд үүссэн эд зүйлийн үнэлгээтэй танилцсан, үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа, д үнэлгээнд тусгагдсан байх мөнгөн дүнг бэлнээр өгч хохирлыг бүрэн барагдуулсан. улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчын тээврийн хэрэгсэлд учирсан хохиролыг мөн төлсөн. Манай машинд 3, нөгөө машинд 3 нийт 6 хүн явсан бөгөөд тухай хүмүүст бүгдэд нь гэмтлийн зэрэг тодорхойлуулахаар шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Манай ээжийн биед гэмтлийн “хүндэвтэр” зэрэг гарсан. Бусад хүмүүсийн биед гэмтэл тогтоогдоогүй. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. 2021 онд өөрийн нэр дээр 50 орчим ямаа, 3 үхэр тоолуулсан байгаа. аймгийн ******* сумын ******* багийн задгайд 0,7 га газар байгаа, өөр эд хөрөнгө гэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт алга байна...гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд аймгийн ******* сумын ******* багийн нутаг хороололд - улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын уулзварт баруун гар талаас ирсэн 18-01 улсын дугаартай Mighty маркийн тээврийн хэрэгслийг мөргөж,зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч М.Бүтэдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.******* нь хохирогч нарт хохирлыг төлсөн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Бүтэдийн өгсөн...Эмчилгээнд гарсан зардлыг манай хүү Г.******* бүгдийг нь гаргасан. Надаас ямар нэгэн зардал гаргуулаагүй, миний бие одоо эдгэрсэн. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 106-107-р тал/, Шүүгдэгч Г.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчын ХААН банкны 5858015969 тоот дансанд 2376600 төгрөг төлсөн мөнгөн шилжүүлэгийн баримт/ хэргийн 155 дугаар хуудас/ тсу тус авагдсан байна.
Шүүгдэгч Г.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 189 дугаартай...М.Бүтэдийн биед гэмтэл учирсан байна. М.Бүтэдийн биед баруун талын эгэмний холбоосын салалт, баруун мөр, эгэмний зөөлөн эдийн няцрал, баруун гуяанд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. М.Бүтэдийн биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. М.Бүтэдийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. М.Бүтэдийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна.М.Бүтэдийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт/36-38-р тал/ ээр шүүгдэгч Г.******* нь авто тээврийн осол гаргасны улмаас хохирогч Т.Бүтэдийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “ хүндэвтэр “ хохирол учруулсан, мөн шүүгдэгч Г.******* нь эрх бүхий албан тушаалтаны магадлагаагаар ... Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.8-д заасан “Адил замын уулзварт баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гаргах шалтгаан болсон, Г.*******ын буруутай үйл ажиллагаанаас болж осол гарсан гэх магадлагаа, зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн гэрэл зураг, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг баримтууд хэрэгт авагдсан.
Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримт, хохирогч болон гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.*******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.*******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.******* нь хохирогч нарт хохирлыг төлсөн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Бүтэдийн өгсөн ...Эмчилгээнд гарсан зардлыг манай хүү Г.******* бүгдийг нь гаргасан. Надаас ямар нэгэн зардал гаргуулаагүй, миний бие одоо эдгэрсэн. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 106-107-р тал/, Шүүгдэгч Г.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчын ХААН банкны *** тоот дансанд 2376600 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлэгийн баримт/ хэргийн 155 дугаар хуудас/ тус тус хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Г.******* нь бусдад төлөх хохирлыг бүрэн төлсөн байна.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь урьд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 09 сарын 02-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан нь хэргийн 122 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ , хэргийн 136- 137 дугаар хуудас дахь 103 дугаартай шийтгэх тогтоол, хэргийн 138 -147 дугаар хуудас дахь 102 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.*******ын хувийн байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ийн өгсөн...Хориод жилийн өмнөөс эхлэн айл саахалтаар амьдарч эхэлсэн цагаасаа хойш одоог хүртэл найзалж нөхөрлөж байгаа юм. Манай найз болох Г.******* нь хүнд тусархаг, эвсэг, цайлган, үргэлж бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, даруу төлөв зантай, ажилсаг хөдөлмөрч залуу байгаа юм. Найзалж нөхөрлөж явахад их түшигтэй, сайн хүн байгаа юм. Ам бүл 4-лээ өссөн, айлын том залуу нь бөгөөд доороо 1 эрэгтэй дүүтэй хүн байгаа юм. урьд өмнө гэмт хэрэг болон зөрчилд холбогдон шалгагдаж байсан талаар мэдэх зүйл алга байна. Миний мэдэхээр тийм зүйлд холбогдож байгаагүй. Хааяа, хааяа баяр ёслолын үеэр архи хэрэглэдэг боловч ямар нэгэн байдлаар асуудал гаргаж байсан удаа байхгүй. аймгийн ******* сумын ******* багийн 6-10 тоотод оршин суудаг, мал маллаж амьдарч байгаа. 2021 онд мал тоолуулсан байх ёстой, яг хэдийг тоолуулсан талаар нь мэдэхгүй байна. 1982-1990 оны хооронд аймгийн ******* сумын 1 дүгээр 8 жилийн сургуулийг төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн, 2002 онд Эрчлүүр жолооны курсэд суралцаж жолооч мэргэжилтэй болсон. аймгийн ******* сумын ******* багийн 6-10 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эрүүл мэндийн шалтгаанаар цэрэгт яваагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 115-р тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ийн өгсөн...Ер нь ааш араншин зөөлөн, хүнд тусархаг, хүмүүстэй эелдэг боловсон харицдаг, харилцаа сайтай, нутгийн ард иргэд болон төрөл төрөгсөдийн дунд нэр хүнд сайтай, ажилсаг, хөдөлмөрч хүн байгаа юм. Ам бүл 5-лаа өссөн, айлын том залуу нь бөгөөд доороо 2 эрэгтэй дүүтэй хүн байгаа юм. 2-3 жилийн өмнө байх мод тайрсан гэх хэргзэр торгуулж байсан, өөр мэдэх зүйл алга байна. Архи хааяа нэг хэрэглэнэ, уух үе таараад найз нөхөдтэйгээ уухаас биш тийм замаа алдаж уудаггүй, элдэв авир гаргадаггүй хүн байгаа юм. аймгийн ******* сумын ******* баг, Малчны хороололд мал маллаж амьдарч байгаа. Өөрт нь ноогдох эд хөрөнгө гэх зүйл байхгүй байх. 1982-1990 оны хооронд аймгийн ******* сумын 1 дүгээр 8 жилийн сургуулийг төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн, 2002 онд Эрчлүүр жолооны курсэд суралцаж жолооч мэргэжилтэй болсон. аймгийн ******* сумын ******* багийн 6-10 тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Хууч өвчин гэх зүйл байхгүй. Эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн алба хааж чадаагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 117-р тал/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, Г.******* нь 2021 онд нийт 145 толгой мал тоолуулсан баримт хэргийн 149-151 дүгээр хуудсанд авагдсан байна.
Шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид учирсан хохиролыг төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Г.*******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлөгдсөнийг тус тус дурдаж байна гэх дүгнэлт гаргав.
Шүүгдэгч Г.******* өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна. Улсын яллагчийн санал болгосон найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Г.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролыг төлсөн нөхцөл байдал болон шүүгдэгчийн 2021 онд 145 толгой мал тоолуулсан, улсын яллагчийн санал болгосон найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр ялын саналыг хүлээн зөвшөөрсөн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан 800000 төгрөгийг торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Г.*******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан 800000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан 800000 төгрөгний торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,цагдан хоригдсон хоноггүй, хохирол бодит байдлаар төлөгдсөн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Г.*******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан 800000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Г.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА
Top of Form