Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2509

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,  73 дугаар барилгын өөрийн байранд оршин байрлах Силкрөүт трейдинг ХХК /5683351/-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн алтан өлгий 4-57 тоотод оршин суух, Наранцэцэгийн Алтангэрэл /ЦВ78021179/-д холбогдох,

Бэлтгэн нийлүүлэх гэрээний төлбөрт 1,617,768 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Бэлтгэн нийлүүлэх гэрээний үнэ 1,617,768 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцаг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.Алтангэрэл надад холбогдох Силкрөүт трейдинг ХХК-ийн нэхэмжилсэн 1,617,768 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Силкрөүт трейдинг нь хариуцагч Н.Алтангэрэлээс 1,617,768 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Алтангэрэл нь 1,617,768 төгрөгийг нэхэмжлэгч Силкрөүт трейдинг ХХК-д төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.

 Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Силкрөүт трейдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Алтангэрэлд холбогдох 1,617,768 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,840 төгрөгийн тал хувь болох 20,420 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Н.Алтангэрэлээс 20,420 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Силкрөүт трейдинг ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ