Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2517

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 09 өдөр

  Дугаар 101/ШШ2017/02517

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө ЭТНО, Пийс тауэр 7 давхар 705 тоотод оршин байрлах Вишнфанд ББСБ ХХК-ийн 2823624/ нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 127/5 байр 41 тоотод оршин суух, Пүрэвдоржийн Саранчимэгт /ИЭ82071001/ холбогдох ,

Зээлийн төлбөрт 32,951,342 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Саранчимэг нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Вишнфанд ББСБ ХХК Улаанбаатар 2 салбараас 10221089 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 36 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй зээлж авсан. 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй. Зээлдэгч нь үндсэн зээл 27,430,400 төгрөг, хүү 5,184,330 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,502 төгрөг, нотариатын төлбөр 11,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 300,610 төгрөг, нийт 32,951,342 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч П.Саранчимэг нь зээлийн төлбөрт 32,951,342 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөний төлбөрт өөрийн эзэмшилд байгаа Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн цээнэ 700 м.кв 1461904850 дугаартай газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлийн даваат 1 дүгээр хэсэг гудамж, 188 тоот Ү-2203009090, 0004599957 тоот гэрчилгээтэй хувийн байшинг зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд өгөхөөр харилцан тохирлоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Вишн фанд ББСБ нь хариуцагч П.Саранчимэгээс зээлийн төлбөрт 32,951,342 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Саранчимэг нь зээлийн гэрээний үүрэг 32,951,342 төгрөгт тооцон өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн цээнэ 700 м.кв 1461904850 дугаартай газар, газрын эзэмших эрх, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлийн даваат 1 дүгээр хэсэг гудамж, 188 тоот Ү-2203009090, 0004599957 тоот гэрчилгээтэй хувийн сууцыг тус тус нэхэмжлэгч Вишнфанд ББСБ ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Вишнфанд ББСБ ХХК нэхэмжлэлтэй, хариуцагч П.Саранчимэгт холбогдох иргэний хэрэгт хариуцагч П.Саранчимэг нь зээлийн гэрээний үүрэг 32,951,342 төгрөгт тооцон өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн цээнэд орших 700 м.кв талбай бүхий нэгж талбарын 1461904850 дугаартай газар, газрын эзэмших эрх, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлийн даваат 1 дүгээр хэсэг гудамжны 188 тоотод оршин байх улсын бүртгэлийн Ү-2203009090 дугаартай хувийн сууцыг тус тус нэхэмжлэгч Вишнфанд ББСБ ХХК-д шилжүүлэхээр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,872 төгрөгийн тал хувь болох 165,436 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч П.Саранчимэгээс 165,436 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Вишнфанд ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ