Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2528

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ч*******, өөрийн байранд оршин байрлах А******* ХХК-ийн /*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******,******* тоотод оршин суух, Г*******н Х******* /*******/,  

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******,******* тоотод оршин суух, Г*******н Буянтогтох /*******/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 39,867,353.85 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк нь иргэн Г.Х*******, Г.Буянтогтох нартай 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2109002162 тоот Зээлийн гэрээ байгуулан, 40,000,000 төгрөгний зээлийг, жилийн 30,6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар олгосон.

Гэвч Г.Х*******, Г.Буянтогтох нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, зээл, түүний төлбөрийн хуваарийг зөрчсөөр 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш зээлийн төлөлт огт хийгдээгүй байна.

Өнөөдрийн байдлаар Г.Х*******, Г.Буянтогтох нар нь Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 30,584,743.79  төгрөг, зээлийн хүү 7,905,763.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,376,846.49 төгрөг, нийт 39,867,353.85 төгрөгийн өртэй болоод байна.

Иймд 2109002162 тоот зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3, Иргэний хуулийн 225, 227 дугаар зүйлийг тус тус үндэслэн, иргэн Г.Х*******, Г.Буянтогтох нараас зээлийн гэрээний үүрэгт 39,867,353.85 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, *******, 15 дугаар хороолол, 4 дүгээр байрны 38 тоот хаягт байрлах, Ү-2204008184 тоот улсын бүртгэлийн дугаартай, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Д.Санчир, хариуцагч Г.Х*******, Г.Буянтогтох нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Г.Х*******, Г.Буянтогтох нар нь 39,867,353.85 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 3,867,353.85 төгрөгийг нэхэмжлэгч А******* ХХК-д төлж барагдуулна. Төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А******* ХХК нь хариуцагч Г.Х*******, Г.Буянтогтох нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт Зээлийн гэрээний үүрэгт 39,867,353.85 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хариуцагч Г.Х*******, Г.Буянтогтох нар нь 39,867,353.85 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 3,867,353.85 төгрөгийг нэхэмжлэгч А******* ХХК-д төлж барагдуулах, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, *******, 15 дугаар хороолол, 4 дүгээр байрны 38 тоот хаягт байрлах, Ү-2204008184 тоот улсын бүртгэлийн дугаартай, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрчээ.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. А******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Х*******, Г.Буянтогтох нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээлийн гэрээний үүрэгт Зээлийн гэрээний үүрэгт 39,867,353.85 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Хариуцагч Г.Х*******, Г.Буянтогтох нар нь 39,867,353.85 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 3,867,353.85 төгрөгийг нэхэмжлэгч А******* ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,287 төгрөгийн тал хувь болох 178,643.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Х*******, Г.Буянтогтох нараас 178,643.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А******* ХХК-д олгосугай.

3.Хариуцагч нар нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагчийн барьцаа хөрөнгө болох  Баянзүрх дүүрэг, *******, 15 дугаар хороолол, 4 дүгээр байрны 38 тоот хаягт байрлах, Ү-2204008184 тоот улсын бүртгэлийн дугаартай, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.                        

 

 

 

             

ШҮҮГЧ                                         Э.ЭНЭБИШ