Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/115

 

 

 

 

        

   2022        04           21                                      2022/ШЦТ/115

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Н.Энхтулга,

Шүүгдэгч П.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.С-д холбогдох эрүүгийн 2238000000091 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, П.С.

Шүүгдэгч П.С- нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг Баян-Улаан гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 15-ны үед хохирогч Г.С-гийн эзэмшлийн 1 тооны шүдлэн үхрийг нууцаар, хууль бусаар авч 700,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.С- нь шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг Баян-Улаан гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 15-ны үед хохирогч Г.С-гийн өмчлөлийн 1 тооны шүдлэн үхрийг нууцаар, хууль бусаар авч нядлан хүнсэндээ хэрэглэж, 700.000 төгрөгийн хохирол учруулан “Мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
  • Хохирогч Г.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 15-ны үед манай үхрийн бэлчээр дээрээс 1 тооны гунжин үнээ алга болсон байсан. Тэгээд манай хүү С.Ү- тэр үхрээ морьтой хайж яваад Мандалын хярд байх П.С- гэх нутгийн айлд сураглахаар очих үед гэрийн гадаа хураасан түлээн дээр монголын үхрийн эвэртэй нь хамт хуулсан арьс байхаар нь сэжиг төрөөд энэ манай үхрийн арьс мөн байна гэж С- гэх залуугаас асуухад С- гэх залуу 1 жилийн өмнө хүзүүвч бяруу манайх алдсан юм. Би Баян-Улааны эхээс танай үхрээс олж аваад хөөж ирээд гаргасан юм гэж манай хүүд хэлсэн байсан. ...тэгээд би яагаад манай үхрийг авсан талаар асуухад эм байхгүй андуураад танай үхрийг авчихлаа гэж хэлж байсан. ...миний хохирлыг П.С- нь барагдуулсан. 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр эм шүдлэн үхэр авч ирж өгсөн. ...одоо аймгийн төвд орж ирсэн учир албан ёсоор эвлэрлийн гэрээг хийж өгнө. ...одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 14 дүгээр хуудас/,
  • Гэрч С.Ү-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Энэ алга болсон гунж нь манай аавын мал юм. 2020 оны 11 дүгээр сарын 15-ны үед алга болсон байсан. Би тэр үхрийг сайн танина. ...2020 оны 11 дүгээр сарын 24-нд манай аавын ойролцоо байдаг С- гэдэг залуугийнд үхрээ асуухаар очиход манай алга болсон үхрийн маань шир тэдний түлээн дээр байсан. ...тэгээд энэ талаар С-д хэлэхэд “би энэ үхрийг Хөндлөн гэх газраас танай аавын үхрээс салгаж хөөж ирээд хүнсэндээ нядалсан, энэ асуудлыг цагдаад битгий хэлээч, би төлж өгнө ямар нэгэн хохиролгүй болгож өгье” гэхээр нь ямар нэгэн асуудал үүсгээгүй. Тэгээд одоог болтол төлж өгөхгүй болохоор нь цагдаад хандсан юм. ...би тэр үедээ гар утсаараа үхрийнхээ ширний зургийг авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
  • “Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2245617200252 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн иргэн Г.С-гийн эзэмшлийн 1 тооны шүдлэн үхрийн үнэлгээг 700,000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч П.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би өмнө өгсөн мэдүүлэгтээ хэргийн болсон явдлыг тодорхой дэлгэрэнгүй мэдүүлсэн байгаа тэр мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. ...бид хоёр ноднин жил хоорондоо ярилцаж тохиролцоод орыг нь ороор нь өгөхөөр тохирч нэг үхэр өгөхөөр болсон, би тэр цагаас хойш орных нь үхрийг өгч чадалгүй явсаар өдийг хүрсэн тэр нь миний буруу ...хохирлыг барагдуулна. ...тухайн үхрийг ганцаараа хөөж тууж ирсэн. Харин нядлахад бол Н- оролцож туслалцсан. ...Н- ахад хулгайн үхэр гэж хэлээгүй байсан. Манайх өмнө нэг үхрээ алдсан байсан юм тэр үхэртэй зүс ижилхэн болохоор мэдээгүй юм. ...би энэ хэргийг ганцаараа хийсэн ямар нэгэн тээврийн хэрэгсэл ашиглаагүй явган тууж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Гэрч У.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 47 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч П.С- нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 48 дугаар хуудас/,
  • 2020 оны мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын баримтын хуулбар /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,
  • П.С-, У.М- нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 52 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар эд хөрөнгө олох санаа зорилго, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч П.С- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч П.С- нь шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг Баян-Улаан гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 15-ны үед хохирогч Г.С-гийн өмчлөлийн 1 тооны шүдлэн үхрийг нууцаар, хууль бусаар авч нядлан хүнсэндээ хэрэглэж, 700.000 төгрөгийн хохирол учруулан “Мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, хохирогч Г.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11, 14 дүгээр хуудас/, гэрч С.Ү-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, “Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2245617200252 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, шүүгдэгч П.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч нь амар хялбар аргаар эд хөрөнгө олох, иргэдийн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг, мал сүргийн хариулга, маллагаа хангалтгүй, малаа удаан хугацаагаар бэлчээрт орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч П.С- нь шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг Баян-Улаан гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 15-ны үед хохирогч Г.С-гийн өмчлөлийн 1 тооны шүдлэн үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.

Шүүгдэгч П.С-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 700.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хавтаст хэрэгт хохирогч Г.С-, шүүгдэгч П.С- нарын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “...Г.С- би хохирлоо барагдуулан авсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 53-54х/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч П.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч П.С- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүхээс шүүгдэгч П.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн бусдын малыг хулгайлсан үйлдэл нь 2020 онд үйлдэгдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих гэсэн зүйлд хамаарагдаж байна” гэх саналыг харгалзан үзлээ.

Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заажээ.

Шүүгдэгч П.С- нь 2020 оны 11 дүгээр сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж зааснаар шүүгдэгч П.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй байна. 

Шүүгдэгч П.С-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгчийг 1 жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглох үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.С- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-д оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, 1 (нэг) жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.С- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч П.С-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР