| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/03284/И |
| Дугаар | 2549 |
| Огноо | 2017-08-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2549
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат 19 байр 18 тоотод оршин суух, Батбаатарын Е*******ы /рд:*******, утасны дугаар:*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, *******Б байр 5 тоотод оршин суух, М*******ийн Э*******д /рд:*******, утасны дугаар: *******, ******* холбогдох ,
Зээлийн төлбөрт 6,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Э******* бид хоёрын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан өр төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 6,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрэ*******ээ: Нэхэмжлэгч Б.Е******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,200,000 төгрөгийн 700,000 төгрөгөөс татгалзаж байна.
Үлдэх 5,500,000 төгрөгийг хариуцагч М.Э******* нь:
2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг,
2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг,
2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг,
2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Е*******д төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Е******* нь хариуцагч М.Э*******аас зээлийн төлбөрт 6,200,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Е******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,200,000 төгрөгийн 700,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5,500,000 төгрөгийг хариуцагч М.Э******* нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Е*******д төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Б.Е*******ы нэхэмжлэлтэй, М.Э*******д холбогдох зээлийн төлбөрт 6,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Е******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,200,000 төгрөгийн 700,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5,500,000 төгрөгийг хариуцагч М.Э******* нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Е*******д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,150 төгрөгийн тал хувь болох 57,075 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч М.Э*******аас 57,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Е*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ