Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/121

 

 

 

 

        

   2022        04           25                                      2022/ШЦТ/121

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О-,

Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Б-од холбогдох эрүүгийн 2238000000097 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Д.Б.

Шүүгдэгч Д.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.О-ийн биед хууль бусаар халдаж, модоор нуруу хэсэгт 2-3 удаа цохиж, хутгаар гарын алга хэсэгт шарх бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.О-ийн нуруу хэсэгт модоор 2-3 удаа цохиж, хутгаар гарын алгыг нь зүсэж, эрүүл мэндэд нь “зүүн алганд шарх, цээж, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт, хоолойд зулгаралт, зүүн талын 8 ба 9 дүгээр хавирга, өвчүүний холбоос мөгөөрсөнд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
  • Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 6-8 дугаар хуудас/,
  • Хохирогч Б.О-ээс гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
  • Эд мөрийн баримтаар 120 сантиметр урттай, 8 сантиметр диаметртэй мод 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шүдэнз 1 хайрцаг зэргийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
  • Хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Нөхөр бид хоёр 02 дугаар сарын 15-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад нутгийн эгч М- гэж айлд золгож очсон юм. Тэгээд тэр айлын эгч манай нөхөрт нэг шил 0.5-тай “Соёрхол” нэртэй архи задалж өгөөд уусан юм. Тэр үед согтоогүй гайгүй байсан. Тэгээд бид хоёр 22 цагийн үед гэртээ ирээд дахиад нэг шил ногоон шилтэй 0.5-тай архийг бүгдийг нь уусан. ...над руу гутал шидээд “одоо зайл, би үүдээ түгжээд унтмаар байна гээд байхаар нь би гэрээсээ гараад хойд талын Д-гэдэг айлд ороод унтаад өгсөн юм. Тэгээд нэг сэрээд хартал манай нөхөр Д.Б- гэрт ороод ирсэн хажууд нэг урт мод, нэг хутга барьсан “дуугарах юм бол ална шүү мэдэгдэхгүй гар” гэхээр нь босоод гэрээс гараад нилээн холдоод цуг гэр рүүгээ явж байсан чинь “хурдан яв пизда минь” гээд тэр барьж явсан бүдүүн модоороо намайг 2-3 удаа нуруу хэсэг рүү цохисон. Тэгээд би баас шээстэйгээ холилдоод гэртээ харьсан. Тэгээд гэртээ ороод хувцасаа солих гэсэн чинь “чи наад хувцастайгаа явж бай” гэж хэлж байсан. Тэгээд би галаа түлж байсан чинь манай нөхөр Д.Б- “чамайг бүр мөсөн алчихъя тэгээд гэрээ шатаагаад бас өөрийгөө алчихъя” гээд гутлынхаа түрүүнээс нэг хутга гаргаж ирээд намайг хутгалах гээд дайрах үед нь би хутганы ирнээс нь барьж аваад “чи намайг боддоггүй юм бол 3 хүүхдээ бодооч” гэж хэлсэн чинь хутгаа шидэх шиг болсон. Тэгээд миний толгой эргээд ухаан алдсан байсан. ...их гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21, 24 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар 16-ны өдөр би ажил дээрээ байж байтал манай эгч А- хотоос залгаад дүү “О- зүгээр үү” гэж асуусан. Тэгэхээр нь би яасан юм бол гэж асуутал манай эгч өнгөрсөн шөнө 02 цагийн үед дүүгийн нөхөр Д.Б- залгаад “дүүг чинь зодчихлоо одоо яах юм бэ” гэж хэлсэн. Тэр үед манай дүү О-ээр утсаар залгуулсан байсан гэж эгч хэлж байсан. Тэгээд байж байтал 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад миний утас руу манай нутгийн Д- гэх залуугийн эхнэр О-гэдэг хүн залгаад О- нөхөр Д.Б-доо зодуулсан байна ирж аваач гэж надад хэлсэн. Тэгээд би яваад очиход манай дүүгийн нүд хөхөрсөн харагдаж байсан. Мөн зүүн талын гараа цагаан өнгийн маарлаар боосон гараа сойсон байж, зүрх дэлсээд амьсгаа авахаар цээж өвдөөд хамаг бие өвчин болсон гэж хэлж байсан. Тэгээд дүүгээ машиндаа суулгаад Мөрөн сум орж ирээд эмнэлэг дээр очоод гарт нь 5 ширхэг оёдол тавиулаад цагдаад мэдэгдсэн байсан болохоор хамгаалах байранд оруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
  • Гэрч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 сарын 16-ны өдөр 11 цагийн үед намайг гэртээ нялх хүүхдээ хараад байж байхад гэрийн гадаа мотоцикль ирж зогсоод би гарч чадаагүй сууж байхад О- ганцаараа орж ирсэн. Тэгээд намайг харахад О-ийн зүүн талын гар цус болсон бээлийгээр дарсан байсан. Тэгээд би О-ээс юу болсон талаар асуухад “Шонтон буюу Д.Б- нөхөр маань намайг зодоод хутга барьж авсан байхаар нь айсандаа хутганы ирнээс барьж аваад гараа зүсүүлсэн” гэж хэлж байсан. Тэгээд би буцалсан бүлээн усаар гарных нь цусыг угааж өгөөд ариутгагч бодисоор цэвэрлээд марлаар гарыг нь боож өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,
  • Гэрч О.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Д.Б-ын эхнэр О- Д- гэх айл руу явсны дараа би хониндоо явахаар Д.Б-ын гэрийн араар ойролцоо явж байтал Д.Б- гэрийнхээ гадаа шар савтай юм барьсан зогсож байсан. Тэгэхээр нь би яасан юм бол гээд яваад очтол Д.Б- жаахан халамцуу гэрээ шатаана гээд савтай бинзен барьсан зогсож байсан. Тэгэхээр нь би загнаад гэр орноо шатаана гэж юу байдаг юм гээд савтай бинзенийг нь булааж аваад Д.Б-ыг гэртээ орохоор нь гэрийнх нь хойд талд жалга дотор хаяад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142 дугаартай “...Б.О-ийн биед зүүн алганд шарх, цээж, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт, хоолойд зулгаралт, зүүн талын 8 ба 9 дүгээр хавирга өвчүүний холбоос мөгөөрсөнд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Б.О-ийн биед учирсан гэмтэл нь тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношлогооны тасгийн бүсэлхийн нурууны болон цээжний тодосгогч бодисгүй компьютер томографийн зураг, шинжилгээний дүгнэлт, эмийн жорын баримт /хх-ийн 37-41 дүгээр хуудас/,
  • Шинжээч эмч М.Батмөнхийн: “...Б.О-ийн биед тогтоогдсон зүүн алганы шарх, баруун гуяны цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, цээж баруун шилбэний цус хуралт, хоолойны зулгаралт нь гэмтлийн хэрэгт хамаарагдахгүй. Харин зүүн талын 8 ба 9 дүгээр хавирганы өвчүүний холбоос мөгөөрсний хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,
  • Б.О-, Д.Б- нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 62 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ...би өөрийн гэр бүлийн хүн болох О-ийн хамт нутгийн эгч болох М-ынд цай уухаар очсон. М- эгчийнд очоод хоол цай идэж уугаад байж байтал М- эгч надад 1 шил 0.5 литрийн архи задалж өгсөн. Би тэр архийг нь уусан. Харин манай эхнэрт нэг шил дарс өгөөд манай эхнэр тэр дарсыг нь уусан. Тэгээд гэртээ хариад байж байтал манай нутгийн залуучууд болох Д-, М-, эхнэрийн найз Б- гэх хүүхэн нар ирсэн. Тэгээд бид нар манай гэрт 0.5 литрийн хоёр шил архи уугаад би эхнэрийн төрсөн эгч болох Амараатай ярьж маргалдсан. Тэгээд унтаж амраад өглөө босоод 09 цагийн орчим хүргэн ах О.Д-ынд очтол Морчиг, Д-, О-, Б-, Даваа ах тав бүхлээрээ унтаж байсан. Тэгээд би О-ийн бөгс рүү өшиглөөд гэрээс авч гараад Даваа ахын гэрийн үүдэнд бид хоёр маргалдсан. Тэгсэн О- хаана уух, хэнийд хонохоо чамаар заалгахгүй, чамд ямар хамаатай юм гэсэн. Тэгээд надад хардах сэтгэл төрөөд гэнэт уур хүрсэн. Тэгээд газарт мод хэвтэж байхаар нь аваад бөгс рүү нь цохисон. Тэгээд гэртээ хариад хэрүүл хийгээд би эргэнэг дээрээс хутга аваад хоймор руу өгссөн чинь О- гэнэт хутганы ирэн дээрээс бариад авсан. Би тэгэхээр нь О-т хандан “ чи наад хутгаа тавиач” гэхэд тавихгүй хутганы ирэн дээрээс чанга бариад гар нь зүсэгдсэн. Тэгээд хойшоо Даваа ахынх руу явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/,
  • 2002 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 66 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 59-61 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Д.Б- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.О-ийн нуруу хэсэгт шонгийн модоор 2-3 удаа цохиж, хутгаар гарын алгыг нь зүсэж, эрүүл мэндэд нь “зүүн алганд шарх, цээж, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт, хоолойд зулгаралт, зүүн талын 8 ба 9 дүгээр хавирга өвчүүний холбоос мөгөөрсөнд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 6-8 дугаар хуудас/, хохирогч Б.О-ээс гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар 120 сантиметр урттай, 8 сантиметр диаметртэй мод 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шүдэнз 1 хайрцаг зэргийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/, хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-21, 24 дүгээр хуудас/, гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/, гэрч О.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношлогооны тасгийн бүсэлхийн нурууны болон цээжний тодосгогч бодисгүй компьютер томографийн зураг, шинжилгээний дүгнэлт, эмийн жорын баримт /хх-ийн 37-41 дүгээр хуудас/, шинжээч эмч М.Батмөнхийн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/, Б.О-, Д.Б- нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 62 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-54 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Б- нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Д.Б-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хүндэвтэр хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хавтаст хэрэгт хохирогч Б.О-ийн “...нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24х/, шүүгдэгч Д.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хохирлоо нөхөн төлсөн” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээр шүүгдэгч Д.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь гэмт хэргийг санаатайгаар хүсэж үйлдсэн, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Д.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Д.Б-од ял оногдуулахдаа шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 68х/, прокуророос сонсгосон “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “...оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах” саналыг яллагдагч хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж байна.

Шүүгдэгч Д.Б-од тэнссэн хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт улаан зүйлээр будагдсан 1 ширхэг шүдэнзний хайрцаг 1 ширхэг /дотроо шүдэнзтэй/, 120 сантиметр урттай 8 сантиметр өргөнтэй саарал өнгийн мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Б-ыг 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус журамлан тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.Б-од “оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авсугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Б-од тэнссэн хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт улаан зүйлээр будагдсан 1 ширхэг шүдэнзний хайрцаг 1 ширхэг /дотроо шүдэнзтэй/, 120 сантиметр урттай 8 сантиметр өргөнтэй саарал өнгийн мод 1 ширхэгийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР