Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2650

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2017/02650

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Далай буян ХХК-ийн байран байрлах Хөнгөнтавцан ХХК-ийн /5161487/ нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, КТМС-ын зүүн талд байрлах Ариун-Очир ХХК-д /2616807/ холбогдох  

4,143,049 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ариун-Очир ХХК нь 2014 оны 02 дугаар сараас 07 дугаар сар хүртэл хугацаанд тус компаниас нийт 19,832,688 төгрөгийн барилгын хөөсөнцөр хавтан худалдан авч, түүний үнээс 15,580,775 төгрөгийг төлж, үлдэгдэл 4,143,049 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд Ариун-Очир ХХК-иас 4,143,019 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 4,143,049 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.    

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 4,143,049 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.  

Хөнгөнтавцан ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 014 дугаар итгэмжлэлээр Б.Эрдэнэбаяр нь Хөнгөнтавцан ХХК-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар төлөөлөх бүрэн эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хөнгөнтавцан ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ариун-Очир ХХК-д холбогдох 4,143,049 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,240 төгрөгийн тал хувь болох 40,620 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Хөнгөнтавцан ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ