| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/03522/И |
| Дугаар | 2656 |
| Огноо | 2017-08-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2656
2017 оны 08 сарын 31 өдөр 101/ШШ2017/02656 Улаанбаатар хот
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө Этно, Пийс тауэр 7 давхарт 705 тоотод оршин байрлах Вишнфанд ББСБ ХХК-ийн /2823624/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгий 17-247 А тоотод оршин суух, Цэцэгмаагийн Мөнхцэцэгт /РХ78072001/ холбогдох,
537,013 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Мөнхцэцэг нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ВишнФанд ББСБ-ын Улаанбаатар-2 салбараас 10217410 тоот зээлийн гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 12 сарын хугацаатай сарын 2,8 хувийн хүүтэй зээлж авсан. 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй. Зээлдэгч Ц.Мөнхцэцэг нь үндсэн зээл 349,894 төгрөг, үндсэн зээлийн хүү нь 159,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,219 төгрөг, нотариатын төлбөр 9,500 төгрөг, нийт 537,013 төгрөгийн төлбөртэй байна. Зээлийг төлүүлж манай байгууллагыг хохиролгүй болгож өнгө үү гэжээ.
Хариуцагч Ц.Мөнхцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 537,013 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Вишнфанд ББСБ ХХК нь хариуцагч Ц.Мөнхцэцэгээс 537,013 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Мөнхцэцэг нь 537,013 төгрөгийгнэхэмжлэгч Вишн фанд ББСБ ХХК-д төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Вишнфанд ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Мөнхцэцэгт холбогдох 537,013 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 16,721 төгрөгийн тал хувь болох 8360,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.Мөнхцэцэгээс 8360,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Вишнфанд ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ