Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 05 өдөр

  Дугаар 101/ШШ2017/02725

            Улаанбаатар хот

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 26 байр 104 тоотод оршин суух, Цэвээнжавын Сэргэлэндоржийн /РД:ПЮ84064610, утасны дугаар:88084610, 88033404/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 75 а байр, 24 тоотод оршин суух, Төмөрбаатарын Отгонбаярт /РД:НВ82070111, утасны дугаар: 99031225, 99096238/ холбогдох,

Зээлийн төлбөрт 35,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Сэргэлэндорж би Т.Отгонбаяртай 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулан 20,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 4 cap 20 хоногийн хугацаатайгаар 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Т.Отгонбаяр нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож 34 хоногийн алданги, үндсэн зээлийн 20,000,000 төгрөг, түүний хүү болох 10,000,000 төгрөгийн хамт нийт 35,100,000 төгрөгийг хариуцагч Т.Отгонбаяраас гаргуулан өгнө үү гэжээ.

 

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ц.Сэргэлэндоржийн нэхэмжлэлтэй, Т.Отгонбаярт холбогдох 35,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дараах байдлаар эвлэрч байна. Хариуцагч Т.Отгонбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 35,100,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч Т.Отгонбаяр 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дотор 8,000,000 төгрөг, үлдэх 27,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулна. Иймд хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хааж өгнө үү. Тус эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэлийг ойлголоо гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжпэгч Ц.Сэргэлэндорж нь Т.Отгонбаярт холбогдуулан зээлийн төлбөрт 35,100,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 35,100,000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дотор 8,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор 27,000,000 төгрөг төлөхийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Т.Отгонбаяр нь нэхэмжлэгч 35,100,000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дотор 8,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор 27,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Сэргэлэндоржид төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 333,450 төгрөгийн тал хувь болох 166,725 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Т.Отгонбаяраас 166,725 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Сэргэлэндоржид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ