Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2731

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2017/02731

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа 9 гудамж, 43-2 тоотод оршин суух, Хүрэлбаатарын Ариунзаяагийн /НО88042479/ нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 11-226 тоотод оршин суух, Мишигийн Байгалмаад /ОЭ69110701/ холбогдох  

900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би М.Байгалмаатай автоамашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Х.Ариунзаяа би өөрийн эзэмшлийн Тоёота такома хагас ачааны автомашиныг М.Байгалмаад худалдаж, М.Байгалмаа нь автоамашины үнэ 8,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсоны дагуу М.Байгалмаагийн нөхөр Батзулын нэр дээр 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн.

М.Байгалмаа нь 7,100,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 900,000 төгрөгийг төлөөгүй. Иймд М.Байгалмаагаас 900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Х.Ариунзаяа миний нэхэмжлэлтэй, М.Байгалмаад холбогдох 900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь төлбөрөө төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. М.Байгалмаатай холбоотой төлбөрийг асуудал дууссан тул энэ асуудлаар дахин нэхэмжлэл, гомдол, санал гаргахгүй. Иймд хэргийг хааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ариунзаяа, хариуцагч М.Байгалмаагаас 900,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Х.Ариунзаяагийн нэхэмжлэлтэй, М.Байгалмаад холбогдох 900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,075 төгрөгийн тал хувь болох 13,075 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Х.Ариунзаяад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ