| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/03279/И |
| Дугаар | 2739 |
| Огноо | 2017-09-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2739
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо,******* тоотод оршин байрлах Ү******* ХХК-ийн /*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, *******,******* Б тоотод оршин суух, Ч*******ын Б******* /*******/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, тоотод оршин суух, Ч*******ын У // нарт холбогдох,
Эд хөрөнгөд учирсан хохирол 65,840,146 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ү******* ХХК нь 2013 онд байгуулагдаж, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд манай ХХК-д Ч.У, Ч.Б******* нар нь борлуулагч, борлуулагчийн туслахаар ажиллаж байсан юм. Тэд манай байгууллагад ажиллах хугацаандаа борлуулахаар хариуцуулж өгсөн бараа бүтээгдэхүүнийг хувьдаа завшиж, их хэмжээний бараа бүтээгдэхүүн дутаасан тул энэ тухай 2014 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, шалган шийдвэрлүүлсэн юм. Мөрдөн байцаах ажиллагааны явцад Ч.У нь 30,378,885 төгрөг, Ч.Б******* нь 35,461,261 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон юм.
Мөн хариуцагч Ч.У, Ч.Б******* нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн тул анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 373 тоот тогтоолоор Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Иймд зохих журмын дагуу гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох нийт 65,840,146 төгрөгийг хариуцагч Ч.Уоос 30,378,885 төгрөг, Ч.Б*******ээс 35,461,261 төгрөгийг тус тус нэхэмжилж, шүүхэд хандаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Гэрэл-Очир, хариуцагч Ч.Б*******, Ч.У нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 65,840,146 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Хариуцагч нар нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 3,000,000 төгрөг, үлдэх 62,840,146 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо. Энэхүү гэрээг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар биелүүлэхийг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ү******* ХХК нь хариуцагч Ч.Б*******, Ч.У нараас 65,84,146 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нар нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 3,000,000 төгрөг, үлдэх 62,840,146 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Ү******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Б*******, Ч.У нарт холбогдох эд хөрөнгөд учирсан хохирол 65,840,146 гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.Б******* нь 35,416,261 төгрөг, хариуцагч Ч.У нь 30,378,885 төгрөгийг нэхэмжлэгч Ү******* ХХК-д төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 488,000 төгрөгийн тал хувь болох 244,000 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ч.Б*******, Ч.У нараас 244,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ү******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ