Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2761

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Рокмон бюлдинг А тоотод оршин байрлах, С ББСБ ХХК /*******/-ийн нэхэмэлжтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******, *******,******* тоотод оршин суух, С*******гийн Д******* /*******/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******, *******,******* тоотод оршин суух, Н*******н Б******* // нарт холбогдох,

Зээлийн төлбөрт 1,567,388 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Б*******, С.Д******* нар нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай байгууллагатай дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1,200,000 төгрөгийн цалингийн зээлийн 12 сарын хугацаатай, сарын 3,7 хувийн хүүтэй зээлсэн.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний хавсралтад зааснаар үндсэн зээл, хүүгээ хугацаанд нь төлөөгүй. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 827,767 төгрөг, зээлийн хүү 739,621 төгрөг, нийт 1,567,388 төгрөгийг гаргуулж өгнө  үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ганболд, хариуцагч С.Д******* нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Б*******ас татгалзаж байна. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 567,388 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 02-нд 200,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 02-нд 200,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 02-нд 200,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 02-нд 200,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 02-нд 200,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь С.Д*******, Ч.Б******* нараас зээлийн төлбөрт 1,567,388 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч Ч.Б*******ас татгалзаж, мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 567,388 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.Д******* нь 2017 оны 10 дугаар сарын 02-нд 200,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 02-нд 200,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 02-нд 200,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 02-нд 200,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 02-нд 200,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч С ББСБ ХХК-д төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.

Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 567,388 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.Д******* нь 2017 оны 10 дугаар сарын 02-нд 200,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 02-нд 200,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 02-нд 200,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 02-нд 200,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 02-нд 200,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч С ББСБ ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ганболд нь хариуцагч Ч.Б*******ас татгалзсан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,030 төгрөгийн тал хувь болох 20,015 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.Д*******гээс 20,015 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.                        

 

             

 

 

ШҮҮГЧ                                         Э.ЭНЭБИШ