Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 9763

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2017/02763

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *******,******* дугаар хороолол, ******* тоотод оршин суух, Х*******гийн Ч*******нийн /*******/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, И*******,*******-д оршин байрлах Тэгш дүүрэн хүслэн өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөлд /*******/ холбогдох,

 

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цалин хөлс 2,653,920 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянаад                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цалин хөлс 2,653,920 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Адалбек, хариуцагч Ё.Сугарсүрэн нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 553,920 төгрөгөөс татгалзаж байна. Хариуцагч нь 2,100,000 төгрөгийг:

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 350,000 төгрөг,

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 350,000 төгрөг

2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор 350,000 төгрөг,

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 350,000 төгрөг,

2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 350,000 төгрөг,

2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор 350,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулна.

Хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 04 дүгээр сар хүртэлх нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нөхөн төлж, бичилт хийлгэж өгөхөөр харилцан тохиролцоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ч*******нэ, Тэгш дүүрэн хүслэн өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөлд холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цалин хөлс 2,653,920 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэл гаргажээ.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 553,920 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Тэгш дүүрэн хүслэн өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөл нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 350,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 350,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор 350,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 350,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 350,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор 350,000 төгрөг, нийт 2,100,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Ч*******нэд төлж барагдуулах, мөн хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 04 дүгээр сар хүртэлх нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нөхөн төлж, бичилт хийж өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Ч*******нэ нь нэхэмжлэлийн шаардлага болох 553,920 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Тэгш дүүрэн хүслэн өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөл нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 350,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 350,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор 350,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 350,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 350,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор 350,000 төгрөг, нийт 2,100,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Ч*******нэд төлж барагдуулах, мөн хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 04 дүгээр сар хүртэлх нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нөхөн төлж, бичилт хийж өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,412 төгрөгийн тал хувь болох 28,706 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Тэгш дүүрэн хүслэн өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөлөөс 28,706 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.Ч*******нэд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.                        

 

             

 

 

ШҮҮГЧ                                         Э.ЭНЭБИШ