Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2495

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

батлах тухай

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 хороо, ******* талбай-3, өөрийн байранд оршин байрлах Г******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, ******* тоотод оршин суух, Боржигон овогт Н*******гийн Өн******* /*******/-д холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 1,222,674.10 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Өн******* нь 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/2705015681 тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй банкийг хохироож байна.

Иймд зээлийн үндсэн төлбөр 852,573.80 төгрөг, үндсэн хүү торгууль 370,100.30 төгрөг, нийт 1,222,674.10 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г******* ХХК нь хариуцагч Н.Өн*******аас зээлийн гэрээний үүрэгт 1,222,674.10 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Өн******* нь 1,222,674.10 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дотор Г******* ХХК-д төлж барагдуулахаар зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Г******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Өн******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,222,674.10 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Өн******* нь 1,222,674.10 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дотор Г******* ХХК-д төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,895 төгрөгийн тал хувь болох 16,947.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Н.Өн*******аас 16,947.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ