Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2042

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2017/02042

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, НҮ гудамж, өөрийн байранд оршин байрлах МТ дархан ХХК-ийн /регистрийн дугаар:2650045, утасны дугаар: 78001010-0606, 98112418/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 21 байр 50 тоотод оршин суух, Чагнаагийн Өнөрбаярт /регистрийн дугаар:ХЕ64102866, утасны дугаар:99097795,/ холбогдох,

 

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 26/16 дугаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 147,056,645.58 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай тухай иргэний хэргийг хянаад

                                                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч Б.Уранцэцэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Манай компани иргэн Ч.Өнөрбаяртай 26/16 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 26/16 тоот гэрээ, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 27/16 тоот Барьцааны гэрээг 26/16 тоот гэрээний үүрэг дуусгавар болох хүртэл хугацаагаар байгуулсан.

26/16 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу зээлээр авсан барааны төлбөрийг барааг худалдан авснаас хойш 30 хоногийн дотор компанийн дансанд шилжүүлэх эсхүл бэлнээр төлж барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй байна.

Иймд 26/16 тоот гэрээний 3.3, 5.1-д заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 85 737 420 төгрөг түүний хугацаа хэтрүүлсэн алданги /2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 73 734 181,20 төгрөг болсныг ИХШХШТХ-н 232.4-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүргэж зогсоосон/ 42 868 710 төгрөг болж байна. Мөн иргэн Ч.Өнөрбаярын гаргасан хүсэлтийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд сарын 2 хувийн хүү тооцоход 18 480 515,58 төгрөг болж байна.

Иймд бид гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 85 737 420 төгрөг, алданги 42 868 710 төгрөг, хүү 18 480 515,58 нийт 147 056 645,58 /нэг зуун дөчин долоон сая тавин зургаан мянга зургаан зуун дөчин таван төгрөг тавин найман мөнгө/ төгрөгийг иргэн Ч.Өнөрбаяраас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

Харин иргэн Ч.Өнөрбаяртай байгуулсан 26/16 тоот гэрээний үүргийг хангуулахаар 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 27/16 тоот барьцааны гэрээний / 1.Улсын бүртгэлийн гэрчилгээний Ү-2205018221, 2.Улсын бүртгэлийн гэрчилгээний Ү-2204044133, З.Улсын бүртгэлийн гэрчилгээний Ү-2204006771 дугаартай/ зүйлээр нэхэмжпэлийн шаардлагийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

 Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 147,056,645.58 төгрөгийн 40,319,225.58 төгрөг, нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа тус тус татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 106,737,420 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч МТ дархан ХХК нь хариуцагч Ч.Өнөрбаяр холбогдуулан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 26/16 дугаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 147,056,645.58 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр тусгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 147,056,645.58 төгрөгийн 40,319,225.58 төгрөг, нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа тус тус татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 106,737,420 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ, тайлбар зэргээр тогтоогдож байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. МТ дархан ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Өнөрбаярт холбогдох Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 26/16 дугаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 147,056,645.58 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 147,056,645.58 төгрөгийн 40,319,225.58 төгрөг, нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа тус тус татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 106,737,420 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 893,234 төгрөгийн тал хувь болох 446,617 төгрөгийг улсын орлогоос, 446,617 төгрөгийг хариуцагч Ч.Өнөрбаяраас тус тус гаргуулж нэхэмжлэгч МТ дархан ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.                        

 

 

 

              

ШҮҮГЧ                                          Э.ЭНЭБИШ