| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/01885/И |
| Дугаар | 1618 |
| Огноо | 2017-05-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 1618
| 2017 оны 05 сарын 10 өдөр | Дугаар 101/ШШ2017/01618 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-3, өөрийн байранд оршин байрлах Голомт банк ХХК /2075377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Булгачин 7 дугаар гудамж, 132 тоотод оршин суух, Лхагвадоржийн Одхүүд /УЗ91041213/ холбогдох,
Зээлийн гэрээний төлбрөт 4,504,384.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Одхүү нь 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст ажиллаж байхдаа Голомт банктай З1205047595 дугаар зээл болон барьцааны гэрээ байгуулж, 4,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,60 хувийн хүүтэйгээр, 22 сарын хугацаатай зээлсэн.
Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн төлбөрөө төлөхөөс зайлсхийж байгаа тул зээл, зээлийн хүүгийн төлбөрт 4,504,384.58 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Оджаргал, хариуцагч Л.Одхүү нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дотор 4,504,384.58 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Л.Одхүүгээс зээлийн төлбөрт 4,504,384.58 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дотор 4,504,384.58 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Одхүүд холбогдох 4,504,384.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дотор 4,504,384.58 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,020.15 төгрөгийн тал хувь болох 43,510.75 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Л.Одхүүгээс 43,510.75 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ