Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/25

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.а,

Улсын яллагч: С.Баярчимэг,

Хохирогч *******, *******,

Хохирогч нарын өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Дониддолгор,

Шүүгдэгч *******  нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарав овогт Цэрэнпагамын , Галт овогт Жанчивдоржийн ******* нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 2 дугаар багт оршин суух хаягтай боловч одоогоор Арвайхээр сумын 12 дугаар багийн Задгайд оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Шарав овогт Цэрэнпагамын , регистрийн дугаар: //,

Монгол Улсын иргэн, 1971 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн сумын 5 дугаар багт оршин суух хаягтай боловч одоо Арвайхээр сумын 12 дугаар багийн Задгайд оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Галт овогт Жанчивдоржийн *******, регистрийн дугаар: //,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 26-14 тоотод иргэн *******ыг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь доод уруулын шарх, зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 26-14 тоотод иргэн *******ыг шалтгаангүйгээр зодож тархи доргилт, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын төвгөр хэсгийн цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй.” гэв. 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр *******ынд бид 2 эрүүл очсон. Энэ хоёр гэртээ байсан хүмүүстэй хамт архи уугаад шартчихсан гээд байхаар нь би нэг шил архи авч өгсөн. Тэр архиа бид дөрөв хувааж уусан. Дахиад бас нэг шил архи, нэг том пиво авч өгсөн. *******той хэрэлдэж маргалдах шалтгаан надад байгаагүй. *******тай бол маргалдсан байх. Би *******ыг цохиж янз бүр болоогүй. ******* энэ гурав л хоорондоо зодоон хийж байсан” гэв. 

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Өглөө босоогүй байхад энэ хоёр орж ирсэн. Би цай чанаж байсан. ******* босоогүй унтаж байсан. Авгай нь гараад нэг шил Харзтай архи аваад ирэхээр нь хамт уусан. Дараа нь ******* явж нэг шил Харзтай авч ирсэн. Тэрнээс нь бас бид нар уусан. ******* *******ыг цохиж авах гээд байхаар нь би дундуур нь орох гэсэн чинь ******* нь намайг цохиж аваад дээрээс дэвссэн. Тэрнээс хойшхыг би сайн мэдэхгүй байгаа. Гомдолтой. 100.000 төгрөгөө нэхэмжилнэ гэв. 

 

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өглөө босч байхад энэ хоёр Харзтай архи аваад орж ирсэн. Тэрнээс нь бид нар уусан. Дараа нь би дахиж яваад нэг шил Харзтай архи авч ирсэн. *******ын авгай нь миний дээрээс дараад, хаалга руу хутгаар шаагаад байсан. Бас халуун сав хагалсан гэв. 

            Хохирогч  *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Өглөө босоод цай чанаж байтал гаднаас ******* эхнэртэйгээ хамт орж ирсэн юм. Эхнэрийг нь хэн гэдгийг мэдэхгүй байна. Тэр хоёр том шилтэй Харзтай гэх архитай орж ирсэн. Бид дөрөв хамт нөгөө авч ирсэн архийг нь хувааж ууцгаасан. Тэгээд би мөн адилхан Харзтай архи авч өгсөн. Тэгээд ууцгааж байтал *******ын эхнэр нь манай нөхөр ыг зодоод байсан. Би дундуур нь ортол миний үснээс зулгаагаад байсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй. Миний уруул, хамар зэргийг гэх хүүхэн цохиж гэмтэл учруулсан. Миний толгойн хуйх нэлэнхүйдээ өвчинтэй, хамар уруул хавдаж гэмтсэн. Уг гэмтлийг учруулсан. Мөн нь гэрийн эд зүйлүүдийг устгаж гэмтээсэн. гэх хүүхнээс болж хэрүүл маргаан үүссэн, Эхэлж хэрүүл үүсгэж, агсан тавьж зодсон. гэсэн мэдүүлэг /хх-ийн 16, 65-р хуудас/

Хохирогч  *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ******* эхнэртэйгээ манайд ирсэн. Харзтай нэртэй архи авч ирсэн. Архийг нь хувааж уусан. Хамт архи ууцгаагаад байж байтал эхлээд гээд хүүхэн намайг нүдэх гээд байсан. Гэрийн эд зүйлүүд газар унагаж буулгасан. Тэгсэн ******* нь миний шанаа руу цохисон. Авгай нь хутгаар гар луу шүргэсэн хутгаар хаалга сийчээд хаячихсан байсан. *******т зодуулаад толгой байнга өвдөөд байгаа. Баруун бугуйн хэсэгт жижиг зүссэн одоо эдгэчихсэн. Гомдолтой байна толгой өвдөөд байгаа. ын үснээс нь зулгаагаад байсан яг яаж зодсоныг нь би хараагүй. Бид хоёр маргалдаагүй. нь согтуу орилоод л байсан. гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70, 72 дугаар хуудас/, 

Гэрч С.Оюуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай охин ын гэрт болсон асуудал байгаа юм. Манай охины салсан нөхөр ******* нь гэх хүүхэнтэй ирээд гэрт нь агсам тавьж гэр орны зүйлийг тарааж орхисон байна. нь *******аас салаад гэх хүнтэй хамтран амьдарч байгаа юм. Тэгтэл , нарыг , ******* нар элбэж зодож биед нь гэмтэл учруулсан байна. Энэ 4 хамт архи уусан юм байна лээ. Иймд Цагдаагийн байгууллагад хандах болсон. Би хамт байгаагүй болохоор хэнд ямар гэмтэл учирсныг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 428 дугаартай “...1.Үзүүлэгч *******ын биед тархи доргилт, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын төвгөр хэсгийн цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт. /хх-ийн 34-35-р хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 429 дугаартай “...1.Үзүүлэгч *******ын биед доод уруулын шарх, зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн 'хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 40-41-р хуудас/,

            Хэргийн газрын  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 10-14-р хуудас/,

2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11/22 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 77-18 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 162 дугаартай тодорхойлолт /хх-45/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-108/,

 

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-106/,

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 06/278 дугаартай тодорхойлолт /хх-104/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-107/,

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-105/ зэрэг болно.

Улсын яллагч “...Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 26-14 тоотод иргэн *******ыг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болох 1 ширхэг хутга, шүүхийн хэлэлцүүлэгт *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухай асуултын хариулт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 26-14 тоотод иргэн *******ыг шалтгаангүйгээр зодож тархи доргилт, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын төвгөр хэсгийн цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан мэдүүлгүүд, хохирогч *******ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг тус тус гаргаж байна. Хөрөнгө үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн 100.000 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч ******* өөрийгөө өмгөөлж: “...Би *******ыг шанаа руу нь цохисон нь үнэн. Улсын яллагчийн дүгнэлтийг зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч П.Дониддолгор: “...Шүүгдэгч *******гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа. Ийм учраас прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлтэй маргаангүй. Хохирогч нар нь 100.000 төгрөгийн хохирлоо нэхэмжилнэ гэсэн. Үүнийг шүүгдэгч ******* төлөхөө илэрхийлж байгаа. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 26-14 тоотод иргэн *******ыг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь доод уруулын шарх, зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 26-14 тоотод иргэн *******ыг шалтгаангүйгээр зодож тархи доргилт, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын төвгөр хэсгийн цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч *******ын “...******* *******ыг цохиж авах гээд байхаар нь би дундуур нь орох гэсэн чинь ******* нь намайг цохиж аваад дээрээс дэвссэн. Тэрнээс хойшхыг би сайн мэдэхгүй байгаа. 100.000 төгрөгөө нэхэмжилнэ” гэсэн, хохирогч *******ын “...*******ын авгай нь миний дээрээс дараад, хаалга руу хутгаар шаагаад байсан. Бас халуун сав хагалсан гэсэн,  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч  *******ын “...*******ын эхнэр нь манай нөхөр ыг зодоод байсан. Би дундуур нь ортол миний үснээс зулгаагаад байсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй. Миний уруул, хамар зэргийг гэх хүүхэн цохиж гэмтэл учруулсан. Миний толгойн хуйх нэлэнхүйдээ өвчинтэй, хамар уруул хавдаж гэмтсэн. ... нь гэрийн эд зүйлүүдийг устгаж гэмтээсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16, 65-р хуудас/, хохирогч  *******ын “... 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ******* эхнэртэйгээ манайд ирсэн. гээд хүүхэн намайг нүдэх гээд байсан. Гэрийн эд зүйлүүд газар унагаж буулгасан. Тэгсэн ******* нь миний шанаа руу цохисон. Авгай нь хутгаар гар луу шүргэсэн хутгаар хаалга сийчээд хаячихсан байсан. Баруун бугуйн хэсэгт жижиг зүссэн одоо эдгэчихсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70, 72 дугаар хуудас/, гэрч С.Оюуны “...Манай охины салсан нөхөр ******* нь гэх хүүхэнтэй ирээд гэрт нь агсам тавьж гэр орны зүйлийг тарааж орхисон байна. , нарыг , ******* нар элбэж зодож биед нь гэмтэл учруулсан байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №428 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 34-35 дүгээр хуудас/, хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №429 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,  2021 оны 10 дугаар сарын Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг  /хх-ийн 10-14-р хуудас/,   2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11/22 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 77-18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 428, 429 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдХэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг  /хх-ийн 10-14-р хуудас/,  зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч *******, ******* нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.  

            Хохирогч ******* нь шүүгдэгч *******гаас монгол гэрийн хаалгыг  хутгаар сийчиж эвдсэн зардал, 2 ширхэг 2 литрийн багтаамжтай халуун сав, 1 ширхэг зургийн жааз зэргийг эвдсэн гэм хорын хохиролд 100.000 төгрөг нэхэмжилсэн.

            Шүүгдэгч ******* нь хохирогч Ц.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах явцдаа түүний гэрийн эд хогшил болох монгол гэрийн хаалгыг нь хутгаар сийчиж  эвдсэн, 2 ширхэг 2 литрийн багтаамжтай халуун сав, 1 ширхэг зургийн жааз зэргийг эвдэж гэмтээн 100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр, дээрх эд зүйл нь 100.000 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11/22 дугаартай үнэлгээний тайлангаар тус тус тогтоогдож байна.

            Иймд хохирогч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 100.000 төгрөг гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэлээ.

             Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдаж байна.

Улсын яллагч шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын асуудлаар:   “...Шүүгдэгч нарын хувьд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, шүүгдэгч *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус  гаргаж байна. Шүүгдэгч нар нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Үүнийг шүүхийн шийдвэр гартал хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгийг устгуулах саналтай байна. Хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж дүгнэлт гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын асуудлаар: “... Прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын асуудлаар: “...Миний үйлчлүүлэгч *******гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналыг гаргаж байна. Энэ зүйлчлэлд заасан эрүүгийн хариуцлага нь мөнгөн торгууль оногдуулах, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялууд тус тус байгаа. Шүүгдэгч *******гийн хувьд эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж авдаг учраас нийтэд тустай ажил хийх боломжгүй байна. Харин торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой гэж үзэж байна. Хохирогчид 100.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа” гэсэн дүгнэлтийг  тус тус гаргав.

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,   шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг  250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******т,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******д  тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгин модон иштэй хутга 1 ширхэгийг устгаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:           

            1. Шүүгдэгч Шарав овогт Цэрэнпагамын г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Галт овогт Жанчивдоржийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шарав овогт Цэрэнпагамын г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Галт овогт Жанчивдоржийн *******ыг 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

            5. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй, гэсэн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 100.000 төгрөг гаргуулж хохирогч *******д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон иштэй  хутга 1 ширхгийг устгасугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.МАНДАХБАЯР