| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/01902/И |
| Дугаар | 1326 |
| Огноо | 2017-04-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 1326
| 2017 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 101/ШШ2017/01326 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 хороо, 8 хэсэг 4-202 тоотод оршин суух, Цэдэнгийн Нямцоогийн /ЧТ85111513/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 хороо, Баянмонгол 412-238 тоотод оршин суух, Дорлигжавын Баттогтохд /УЮ60112219/ холбогдох
Зээлийн төлбөрт 1,050,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Нямцоо би Д.Баттогтохтой 2016 оны 10 сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 700,000 төгрөгийг, хүүгүйгээр зээлдүүлсэн.
Хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. Гэвч өдийг хүртэл төлбөрөө төлөөгүй. Иймд үндсэн төлбөр 700,000 төгрөг, алданги 350,000 төгрөг, нийт 1,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 2017 оны 05 сарын 08-ны өдрийн дотор 1,050,000 төгрөгийг Ц.Нямцоод төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Нямцоо нь хариуцагч Д.Баттогтохоос 1,050,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Баттогтох нь 2017 оны 05 сарын 08-ны өдрийн дотор 1,050,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Нямцоод төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Ц.Нямцоогийн нэхэмжлэлтэй, Д.Баттогтоход холбогдох 1,050,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Баттогтох нь 2017 оны 05 сарын 08-ны өдрийн дотор 1,050,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Нямцоод төлж барагдуулахаар зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 29750 төгрөгийн тал хувь болох 14,875 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Баттогтохоос 14,875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Нямцоод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ