Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 1069

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2017/01069

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 хороо, 40,50 мянгат Энхтайваны өргөн чөлөө 7/4 байр 1 тоотод оршин байрлах Арвайн үр хадгаламж зээлийн хоршооны /5027403/ нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 23 хороо, 3 хэсэг гудамж, Сургуулийн 1231 тоотод оршин суух, Ганбатын Одхүүд /НУ91102915/ холбогдох  

Зээлийн гэрээний үүрэгт 5,983,002 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Одхүү нь 2015 оны 11 сарын 23-ны өдөр 15/83 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэйгээ Солонгос улс руу явах гээд банкны барьцаа болгох зорилгоор зээлсэн. Г.Одхүү нь 5 сарын хүү төлөөгүй. Г.Одхүү нь зээл авахдаа Баянзүрх дүүрэг, 10 хороо, Сургуулийн гудамж, 1231 тоот хаягт байрлах нэгж талбарын 18652310859820 дугаартай 313 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2204007131 дугаартай газар, 78 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай Г-2204048782 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Иймд 5,983,002 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 04 сарын 28-ны өдрийн дотор 1,994,334 төгрөг, 2017 оны 05 сарын 28-ны өдрийн дотор 1,994,334 төгрөг, 2017 оны 06 сарын 28-ны өдрийн дотор 1,994,334 төгрөгийг нэхэмжлэгч Арвайн үр Хадгаламж зээлийн хоршоонд төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Арвайн үр хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Г.Одхүүгээс зээлийн гэрээний үүрэгт 5,983,002 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Одхүү нь 2017 оны 04 сарын 28-ны өдрийн дотор 1,994,334 төгрөг, 2017 оны 05 сарын 28-ны өдрийн дотор 1,994,334 төгрөг, 2017 оны 06 сарын 28-ны өдрийн дотор 1,994,334 төгрөгийг нэхэмжлэгч Арвайн үр Хадгаламж зээлийн хоршоонд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Арвайн үр хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй, Г.Одхүүд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,983,002 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Одхүү нь 2017 оны 04 сарын 28-ны өдрийн дотор 1,994,334 төгрөг, 2017 оны 05 сарын 28-ны өдрийн дотор 1,994,334 төгрөг, 2017 оны 06 сарын 28-ны өдрийн дотор 1,994,334 төгрөгийг нэхэмжлэгч Арвайн үр Хадгаламж зээлийн хоршоонд төлж барагдуулахаар зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,678 төгрөгийн тал хувь болох 55,339 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Одхүүгээс 55,339 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Арвайн үр хадгалмж зээлийн хоршоонд олгосугай.

3.Хариуцагч Г.Одхүү нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагчийн барьцаа хөрөнгө болох  Баянзүрх дүүрэг, 10 хороо, Сургуулийн гудамж, 1231 тоот хаягт байрлах нэгж талбарын 18652310859820 дугаартай 313 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2204007131 дугаартай газар, 78 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай Г-2204048782 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

5.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ