| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00332/И |
| Дугаар | 335 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 335
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, С.*******ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Завхан аймгийн ******* сумд төрсөн. Би багаасаа л эцэг, эхийн хамт мал маллаж байсан. 1986 оны 01-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарыг дуустал Завхан аймгийн ******* сумын *******-алдар нэгдэлд бог мал голдуу малладаг байсан.
Миний ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч орсон, гарсан тушаал байхгүй улмаас шүүхээр тогтоолгож ир гэсэн юм. Иймд намайг дээрх хугацаанд мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь 1986 оны 01-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-нийг дуустал Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдэлд малчин байсан болохоо тогтоолгохыг хүсчээ.
С.******* 1986 оны 01-р сарын 01-нээс 1987 оны 10-р сарын 10-н хүртэл, 1988 оны 06-р сарын 20-ноос 1989 оны 12-р сарын 31-нийг дуустал Завхан аймгийн ******* сумын *******-алдар нэгдэлд мал маллаж байсан болох нь 1986 оны 4-р сарын 10-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, аймгийн архивын тасгийн 2017 оны 06-р сарын 05-ны өдрийн ******* тоот лавлагаагаар нотлогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч М.*******, Ц.*******, И.******* нарын мэдүүлгүүдээр С.*******ийн ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.
Гэрчүүдийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн шаардлагад хамаарч байх тул шүүх үнэн зөв гэж үзэн үнэлсэн болно.
Иймд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******ийг 1986 оны 01 дүгээр сарын 01-нээс 1987 оны 10 дугаар сарын 10-н хүртэл, 1988 оны 06 дугаар сарын 20-ноос 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын *******-алдар нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ