| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00340/И |
| Дугаар | 336 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 336
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Х.*******йн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ы ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1986 онд ЗХУ-ын Красно Армайка хотын ТМС-ийг төгсөж ирээд 1986 онд Барилга цахилгааны сантехникийн засварын ангид орж ажиллаад 1988 оноос 1990 он хүртэл АА-084-р ангид цэргийн алба хааж, 1990 оны 11-р сараас мөн Барилга цахилгааны сантехникийн засварын ангид эргэн орж ажиллаад 1993 онд ажлаас чөлөөлөгдсөн юм.
Иймд намайг 1986 оны 07-р сарын 14-нөөс 1987 оны 09-р сарын 15-н хүртэл, 1990 оны 11-р сарын 12-ноос 1993 оны 05-р сарын 12-н хүртэл Завхан аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын Барилга, цахилгааны сантехникийн засварын ангид слесариар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.******* нь улсад ажиллаж байсан болохоо тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан байна.
Х.******* 1986 оны 07-р сарын 14-ний өдөөс 1987 оны 09-р сарын 15-н хүртэл, 1990 оны 11-р сарын 12-ноос 1993 оны 05-р сарын 12-н хүртэл Завхан аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын Барилга, цахилгааны сантехникийн засварын ангид слесариар ажиллаж байсан болох нь 1986 оны 06-р сарырн 27-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний Барилга цахилгааны сантехникийн засварын ангийн даргын 1990 оны 11-р сарын 20-ны өдрийн ******* тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны ******* тооот томилолтын хуудас, фото зургууд болон гэрч П.*******, Б.******* нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Завхан аймгийн ******* сумын ББХК нь регистрийн дугаартайгаар 1991 оны 12-р сарын 24-ний өдөр бүртгэгдэж, 1995 оны 12-р сарын 25-ны өдөр татан буугдсан болох нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийнэтгээдийн архивын 2017.06.06 өдрийн тоот лавлагаагаар тогтоогджээ.
Дээрх лавлагааг үндэслэн хүсэлт гаргагч Х.*******йг 1991 оны 12-р сарын 24-ний өдрөөс 1993 оны 05-р сарын 12-ны өдрийг хүртэл ******* сумын ББХК-д ажиллаж байсан гэж үзэх үндэстэй байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар******* овогт *******ы *******йг 1986 оны 07-р сарын 14-ний өдрөөс 1987 оны 09-р сарын 15-ны өдрийг хүртэл, 1990 оны 12-р сарын 24-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 24-ний өдөр хүртэл Завхан аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын Барилга, цахилгааны сантехникийн засварын ангид слесариар, 1991 оны 12-р сарын 24-ний өдрөөс 1993 оны 05-р сарын 12-ны өдрийг хүртэл ******* сумын ББХК-д слесариар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Х.*******йнулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ