| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2022/0030/э |
| Дугаар | 2022/ШЦТ/34 |
| Огноо | 2022-02-18 |
| Зүйл хэсэг | 17.12.2.4., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Шүүгдэгч Т.Гэлэгпил, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овогт Түмэнсүхийн Гэлэгпилд холбогдох 2226000000011 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 2-р багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Түмэнсүхийн Гэлэгпил, регистрийн дугаар: /ЙЖ96080317/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Гэлэгпил нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Урд хөөвөр” гэх газраас Б.Даваадоржийн өмчлөлийн олон тооны мал буюу 11 тооны бог мал болох хонийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Гэлэгпил шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж гэмшиж байна” гэв.
Хохирогч Б.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 2 дугаар баг “Урд хөөвөр” гэх газар байдаг. Би 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Арвайхээр суманд машин янзлуулах ажлаар ирсэн. Тэгээд байж байтал өнөө өглөө 07:00 цагийн үед Гучин-Ус сумын цагдаа Батбаяр над руу утсаар яриад танайх мал зарсан уу гэсэн. Би үгүй гэтэл сумын мал эмнэлэг дээр шалгуулсан танай мал баруун постон дээр ирчихсэн байгаа юм шиг байна, та очоод үзээдэх гэсэн. Би баруун постон дээр очтол Чимэдлхагва гээд манай нутгийн хүний машин дээр манай им болох зөв тал араасаа цуулбар имтэй сэрвээн дээрээ ногоон будагтай, 11 тооны хонь аччихсан байсан. Тэгээд юу болоод ачаад явж байгаа юм гэтэл надад хамаагүй Т.Гэлэгпил ачуулсан юм. Танай мал гэж мэдсэнгүй. Т.Гэлэгпил өөрийнхөө өвөлжөөнөөс ачуулсан юм гэж хэлсэн. Тэгээд цагдаа үзлэг хийхэд нь байлцаж байгаад 11 тооны хонио хүлээгээд авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/
Гэрч Г.Чимэдлхагвын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Арвайхээр сумын 7-р багт байдаг, малаа хөдөө айлд тавьчихсан. Би 3 хоногийн өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрийнхөө эзэмшлийн 50-27 ӨВР улсын дугаартай Бонго Жи-2 загварын автомашинаар Арвайхээр сумаас Гучин-Ус суманд очоод Мөнхгэрэлийнд 1, Чагдарынд 1 хоноод тэгээд өчигдөр мал руугаа очсон. Манай мал Гучин-Ус сумын төвөөс урагш 12 км зайд Төрмөнх гэдэг айлд байдаг. Төрмөнх гэх айлд очоод өөрийн малнаасаа 8 ямаа, 5 хонь аваад сумын төв дээр очоод Чагдарынд 5 ямаагаа төхөөрсөн. Тэгээд орой болонгуут махыг нь жижиглээд шулаад уутанд хийгээд наашаа гарах гэж байсан чинь Т.Гэлэгпил орой 20-21 цагийн үед над руу утасдаад унаа олдохгүй юм. Та хэдэн хонь аймгийн төв оруулаад өгөөч гэсэн. Тэр хонио хүнээс авсан зардаг юм уу гээд байсан. Тэгэхээр нь би өөрөө явах гэж байсан болохоор түлшийг нь хийж өгөх юм бол тэгье л гэсэн. Т.Гэлэгпил өөрөө намайг ачаагаа аччихсан байхад сумын төв дээр ирээд Мөнхгэрэл гэх айлд надтай уулзсан. Тэгээд би хонийг нь ачихаар болж Гучин-Ус сумаас урагшаа “Хөөврийн тасархай” гэх газар байх өвөлжөөн дээр нь очсон. Очиход хашаан дотор нь хонь байсан. Хэдэн хонь байгаа юм гэсэн чинь 11 хонь байгаа гэсэн. Би бол тоолоогүй, Гэлэгпил бид хоёр тэр хонинуудыг элбэж барьж, миний 50-27 ӨВР улсын дугаартай автомашинд ачиж, буцаж сумын төв дээр ирээд Т.Гэлэгпилээр түлш хийлгэх гэсэн клонк онгойгоогүй. Би шууд явъя гээд шөнө 00 цагийн орчимд Арвайхээр сум руу гарсан. Замдаа “Ар хөөвөр” гэх газар байдаг өөрийнхөө амбаарт ямааныхаа махнаас хийж борцоо өлгөчихөөд бусад арьс толгой, мах зэргийг нь аваад явсан. Ирэхдээ ганцаараа явсан. Арвайхээр сум руу орж ирээд баруун гуанзангийн урд талд цагдаа шалгасан. Надад гарал үүсэл байгаагүй. Тэгээд шалгаад байж байтал Т.Гэлэгпилийн ачуулсан 11 хонь манай нутгийн Б.Даваадоржийн хонь болж таарсан. Гэлэгпил бас өөрийнх нь 1 хар ямаа ачуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч А.Түмэнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 06-ны 22 цагаас 07-ны өдрийн 8 цаг 30 минут хүртэлх хугацаанд Арвайхээр сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 2021 оны 12 дугаар сарын 07-ны 05 цагийн орчимд Баруун постны цаана засмал зам дээр хяналт шалгалт явуулж байхад 50-27 ӨВР улсын дугаартай автомашин хонь, ямаа ачсан орж ирсэн. Шалгахад гарал үүслийн бичиг байгаагүй. Жолооч Г.Чимэдлхагва гэх хүн байсан. Гучин-Ус сумаас явж байна гэж ярьж байсан. Тэр ачиж явсан хонинуудыг хаанаас тээвэрлэсэн болохыг Гучин-Ус сумын хэсгийн төлөөлөгчтэй холбогдон шалгуулахад ачиж явсан хонь, ямаануудаас 11 тооны хонь нь хулгайн болж таарсан. Тэгээд илтгэх хуудас бичээд жижүүрт шилжүүлэн өгсөн. Гучин-Ус сумын Д.Даваадорж гэх хүний хонь байсан, тэр хүн өөрөө ирээд хонинуудаа үзээд им болон зүсээр нь таньж байсан. ... Тухайн үед Г.Чимэдлхагва нь тухайн хонинуудыг Гучин-Ус сумаас Т.Гэлэгпил гэх хүн дайгаад аймаг оруулаад өг гэсэн гэж хэлж байсан. Уг хонинууд нь зөв талын чих нь цуулбар имтэй, нуруун дээрээ ногоон будагтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин З.Давгасүрэнгийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 61 дугаартай “...1 тооны эр хонь /200,000/, 10 тооны нас гүйцсэн эм хонь /нэг бүр 150,000/, нийт 11 тооны бог малыг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1.700.000 /нэг сая долоон зуун мянган төгрөг гэж дүгнэж байна” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/23 дугаартай “...2016 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн Даюун загварын улсын дугааргүй мотоциклийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 200,000 /хоёр зуун мянга/-н төгрөг гэж дүгнэж байна” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 44-47 дугаар хуудас/,
2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 18 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Гэлэгпилийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дугаартай тодорхойлолт /хх-ийн 71/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-68 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Т.Гэлэгпилийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-74 дугаар хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул шүүгдэгч Т.Гэлэгпилд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Т.Гэлэгпил нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 2-р багийн нутаг дэвсгэрт “Урд хөөвөр” гэх газраас Б.Даваадоржийн өмчлөлийн олон тооны мал буюу 11 тооны бог мал болох хонийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж, 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Т.Гэлэгпил нь бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Б.Даваадоржийн “...Манайх Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 2 дугаар баг “Урд хөөвөр” гэх газар байдаг. Би 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Арвайхээр суманд машин янзлуулах ажлаар ирсэн. Тэгээд байж байтал өнөө өглөө 07:00 цагийн үед Гучин-Ус сумын цагдаа Батбаяр над руу утсаар яриад танайх мал зарсан уу гэсэн. Би үгүй гэтэл сумын мал эмнэлэг дээр шалгуулсан танай мал баруун постон дээр ирчихсэн байгаа юм шиг байна, та очоод үзээдэх гэсэн. Би баруун постон дээр очтол Чимэдлхагва гээд манай нутгийн хүний машин дээр манай им болох зөв тал араасаа цуулбар имтэй сэрвээн дээрээ ногоон будагтай, 11 тооны хонь аччихсан байсан. Тэгээд юу болоод ачаад явж байгаа юм гэтэл надад хамаагүй Т.Гэлэгпил ачуулсан юм. Танай мал гэж мэдсэнгүй. Т.Гэлэгпил өөрийнхөө өвөлжөөнөөс ачуулсан юм гэж хэлсэн. Тэгээд цагдаа үзлэг хийхэд нь байлцаж байгаад 11 тооны хонио хүлээгээд авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/ гэрч Г.Чимэдлхагвын “... Манайх Арвайхээр сумын 7-р багт байдаг, малаа хөдөө айлд тавьчихсан. Би 3 хоногийн өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрийнхөө эзэмшлийн 50-27 ӨВР улсын дугаартай Бонго Жи-2 загварын автомашинаар Арвайхээр сумаас Гучин-Ус суманд очоод Мөнхгэрэлийнд 1, Чагдарынд 1 хоноод тэгээд өчигдөр мал руугаа очсон. ...Т.Гэлэгпил орой 20-21 цагийн үед над руу утасдаад унаа олдохгүй юм. Та хэдэн хонь аймгийн төв оруулаад өгөөч гэсэн. Тэр хонио хүнээс авсан зардаг юм уу гээд байсан. Тэгэхээр нь би өөрөө явах гэж байсан болохоор түлшийг нь хийж өгөх юм бол тэгье л гэсэн. Тэгээд би хонийг нь ачихаар болж Гучин-Ус сумаас урагшаа “Хөөврийн тасархай” гэх газар байх өвөлжөөн дээр нь очсон. 11 хонь байгаа гэсэн би бол тоолоогүй, Гэлэгпил бид хоёр тэр хонинуудыг элбэж барьж, миний 50-27 ӨВР улсын дугаартай автомашинд ачиж, буцаж сумын төв дээр ирээд Т.Гэлэгпилээр түлш хийлгэх гэсэн клонк онгойгоогүй, би шууд явъя гээд шөнө 00 цагийн орчимд Арвайхээр сум руу гарсан. Арвайхээр сум руу орж ирээд баруун гуанзангийн урд талд цагдаа шалгасан. Надад гарал үүсэл байгаагүй. Тэгээд шалгаад байж байтал Т.Гэлэгпилийн ачуулсан 11 хонь манай нутгийн Б.Даваадоржийн хонь болж таарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, гэрч А.Түмэнбаярын “...2021 оны 12 дугаар сарын 06-ны 22 цагаас 07-ны өдрийн 8 цаг 30 минут хүртэлх хугацаанд Арвайхээр сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 2021 оны 12 дугаар сарын 07-ны 05 цагийн орчимд Баруун постны цаана засмал зам дээр хяналт шалгалт явуулж байхад 50-27 ӨВР улсын дугаартай автомашин хонь, ямаа ачсан орж ирсэн. Шалгахад гарал үүслийн бичиг байгаагүй. Жолооч Г.Чимэдлхагва гэх хүн байсан. Гучин-Ус сумаас явж байна гэж ярьж байсан. Тэр ачиж явсан хонинуудыг хаанаас тээвэрлэсэн болохыг Гучин-Ус сумын хэсгийн төлөөлөгчтэй холбогдон шалгуулахад ачиж явсан хонь, ямаануудаас 11 тооны хонь нь хулгайн болж таарсан. Тэгээд илтгэх хуудас бичээд жижүүрт шилжүүлэн өгсөн. Гучин-Ус сумын Д.Даваадорж гэх хүний хонь байсан, тэр хүн өөрөө ирээд хонинуудаа үзээд им болон зүсээр нь таньж байсан. ... Тухайн үед Г.Чимэдлхагва нь тухайн хонинуудыг Гучин-Ус сумаас Т.Гэлэгпил гэх хүн дайгаад аймаг оруулаад өг гэсэн гэж хэлж байсан. Уг хонинууд нь зөв талын чих нь цуулбар имтэй, нуруун дээрээ ногоон будагтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 61 дугаартай “...1 тооны эр хонь /200,000/, 10 тооны нас гүйцсэн эм хонь /нэг бүр 150,000/, нийт 11 тооны бог малыг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1.700.000 /нэг сая долоон зуун мянган төгрөг гэж дүгнэж байна” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 37-39 дүгээр хуудас/, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/23 дугаартай “...2016 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн Даюун загварын улсын дугааргүй мотоциклийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 200,000 /хоёр зуун мянга/-н төгрөг гэж дүгнэж байна” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 44-47 дугаар хуудас/, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Т.Гэлэгпилд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Гэлэгпил нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Т.Гэлэгпил нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Б.Даваадоржийн шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруу болон шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Т.Гэлэгпилийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 2-р багийн нутаг дэвсгэрт “Урд хөөвөр” гэх газраас Б.Даваадоржийн өмчлөлийн олон тооны мал буюу 11 тооны бог мал болох хонийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Гэлэгпилийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Боржигин овогт Түмэнсүхийн Гэлэгпилийг нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх мөн Т.Гэлэгпилд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч Т.Гэлэгпилийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, шүүгдэгч Т.Гэлэгпилийн өмчлөлийн 2016 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2016 онд Монгол улсад импортлогдон орж ирсэн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчийн гэм буруу болон шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Т.Гэлэгпил нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө нөхөн төлж улсын яллагчтай ял тохиролцон байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Боржигин овогт Түмэнсүхийн Гэлэгпилийг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Бусдын олон тооны малыг тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч Т.Гэлэгпил нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Гэлэгпилд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гэлэгпилд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Шүүгдэгч Т.Гэлэгпил нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Даваадорж нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “.Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан байх тул болмогц 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Гэлэгпилийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, шүүгдэгч Т.Гэлэгпилийн өмчлөлийн 2016 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2016 онд Монгол улсад импортлогдон орж ирсэн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг улсын төсөвт шилжүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Гэлэгпилд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Гэлэгпилд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Түмэнсүхийн Гэлэгпилийг бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Боржигин овогт Түмэнсүхийн Гэлэгпилийг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гэлэгпилд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Гэлэгпилийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, шүүгдэгч Т.Гэлэгпилийн өмчлөлийн 2016 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2016 онд Монгол улсад импортлогдон орж ирсэн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч Т.Гэлэгпил нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Даваадорж нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Гэлэгпилд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Гэлэгпилд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР