Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 338

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Д.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1984 оны 7-р сарын 16-наас ******* хотын ******* цагаан хэрэглэлийн угаагчаар ажилд орж, 1986 оны 2-р сарын 20-ны өдөр өөр байгууллагад шилжиж ажиллах болсон учир тус ажлаас чөлөөлөгдсөн юм. Ингээд 1986 оны 02-р сарын 20-ноос Завхан аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээнд усан санчаар ажилд орж, 1987 оны 10-р сарын 20-ны өдөр чөлөөлөгдөж, улмаар Завхан аймгийн орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээнд халуун усны кассчин, үйлчлэгчээр 1992 оны 03-р сарын 12-ны өдөр хүртэл ажиллах болсон.

Миний цэцэрлэгт ажиллаж байсан талаарх баримт бичиг олдохгүй байгаа юм. Мөн дээрх хугацаанд ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэрт бичигдсан боловч орсон, гарсан тушаал байхгүйн улмаас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай байгаа юм.

Иймд намайг 1984 оны 7-р сарын 16-наас 1986 оны 2-р сарын 20-ны өдөр хүртэл ******* хотын ******* цагаан хэрэглэлийн угаагчаар, 1986 оны 02-р сарын 20-ноос 1987 оны 10-р сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээнд усан санчаар, 1987 оны 10-р сарын 20-ноос 1992 оны 03-р сарын 12-ны өдөр хүртэл Завхан аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээнд халуун усны кассчин, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь 1984 оны 07-р сарын 16-наас 1986 оны 02-р сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* хотын ******* цагаан хэрэглэлийн угаагчаар, 1986 оны 02-р сарын 20-ноос 1987 оны 10-р сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээнд усан санчаар, 1987 оны 10-р сарын 20-ноос 1992 оны 03-р сарын 12-ны өдөр хүртэл Завхан аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээнд халуун усны кассчин, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь 1984 оны 07-р сарын 16-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн орон сууц, нийтийн аж ахуйн газрын даргын 1987 оны 10-р сарын 19-ний өдрийн ******* дугаартай тушаал зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Б.*******, Н.*******, Т.******* нарын мэдүүлгүүдээр Д.*******гийн ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.

Гэрчүүдийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн шаардлагад хамаарч байх тул шүүх үнэн зөв гэж үзэн үнэлсэн болно.

Иймд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ийн *******г 1984 оны 07 дугаар сарын 16-наас 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* хотын ******* цагаан хэрэглэлийн угаагчаар, 1986 оны 02 дугаар сарын 20-ноос 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээнд усан санчаар, 1987 оны 10 дугаар сарын 20-ноос 1992 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Завхан аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт халуун усны кассчин, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

5. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ