| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00331/И |
| Дугаар | 339 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 339
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Д.*******ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1963 онд төрсөн. 1980 оны *******-р сарын 01-нээс 1981 оны 6-р сарын 15-ныг хүртэл Завхан аймгийн *******ийн мод боловсруулах комбинатад машинист хийж байгаад 1981 оны 06-р сарын 18-наас 1982 оны 08-р сарын 03-ны өдөр хүртэл *******ийн мод боловсруулах комбинатын *******н модны үйлдвэрт машинист, 1982 оны 08-р сарын 03-наас 1987 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ой агнуурын аж ахуйд машинист, 1988 оны 01-р сарын 01-нээс 1990 оны 01-р сарын 01-н хүртэл *******ийн мод боловсруулах цехэд машинист, 1992 оны 12-р сарын 31-нээс 1995 оны 01-р сарын 01-н хүртэл ******* ББХК-д тогооч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан юм.
Миний дээр хугацаанд ажиллаж байсан талаар орсон гарсан тушаалууд олдохгүй байгаа учир ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байгаа юм. Иймд намайг 1980 оны *******-р сарын 01-нээс 1981 оны 6-р сарын 15-ныг хүртэл Завхан аймгийн *******ийн мод боловсруулах комбинатад машинистаар, 1981 оны 06-р сарын 18-наас 1982 оны 08-р сарын 03-ны өдөр хүртэл *******ийн мод боловсруулах комбинатын *******н модны үйлдвэрт машинист, 1982 оны 08-р сарын 03-наас 1987 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ой агнуурын аж ахуйд машинист, 1988 оны 01-р сарын 01-нээс 1990 оны 01-р сарын 01-н хүртэл *******ийн мод боловсруулах цехэд машинист, 1992 оны 12-р сарын 31-нээс 1995 оны 01-р сарын 01-н хүртэл ******* ББХК-д тогооч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь 1980 оны *******-р сарын 01-нээс 1981 оны 06-р сарын 15-н хүртэл Завхан аймгийн *******ийн мод боловсруулах комбинатын өргөн хэрэглээний цехэд машинистаар, 1981 оны 06-р сарын 18-наас 1982 оны 08-р сарын 03-ны өдөр хүртэл Завхан аймаг дахь *******ийн мод боловсруулах комбинатын *******н модны үйлдвэрт машинистаар, 1982 оны 08-р сарын 03-наас 1987 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Ой модны аж үйлдвэрийн яам, Завхан аймгийн ой, агнуурын аж ахуйд машинистаар, 1988 оны 01-р сарын 01-нээс 1990 оны 01-р сарын 01-н хүртэл Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Завхан аймгийн *******ийн мод боловсруулах комбинатын *******н мод боловсруулах цехэд суурь машинистаар, 1990 оны 01-р сарын 01-нээс 1991 оны 03-р сарын 01-н хүртэл Хөнгөн үйлдвэрийн ........харьяа Улиатсайн мод боловсруулах цехэд ажилчнаар, 1991 оны 03-р сарын 01-нээс 1992 оны 12-р сарын 02-ны өдөр хүртэл .......*******н мод боловсруулах цехийн цайны газарт тогооч, үйлчлэгчээр, 1992 оны 12-р сарын 02-ноос 1995 оны 01-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* ББХК-д тогооч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь 1978 оны 10-р сарын 22-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, БНМАУ Ой модны аж үйлдвэрийн яам, Завхан аймаг дахь *******ийн мод боловсруулах комбинатын даргын 1981 оны 7-р сарын 6-ны өдрийн ******* тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал, мөн даргын 1982 оны 8-р сарын ******* тоот *******н цехийн ажилчдыг шилжүүлэх тухай тушаал, БНМАУ Завхан аймгийн ой, агнуурын аж ахуйн даргын 1987 оны 02-р сарын 28-ны өдрийн ******* дугаартай тушаал, БНМАУ Ой модны аж үйлдвэрийн яам, Завхан аймаг дахь *******ийн мод боловсруулах комбинатын даргын 1988 оны 1-р сарын 20-ны өдрийн ******* тоот *******н цехийн ажиллагсдыг томилох тухай тушаал, түүний ажил мэргэжлийг нь үнэлэн 1982, 1983, 1986 онуудад Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Завхан аймгийн ой агнуурын аж ахуй, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн үүр, үйлдвэрчний эвлэлийн хорооноос олгосон баярын бичгүүд, 1984 онд МХЗЭ-ийн төв хорооны гавшгайч залуу медаль, 1987 онд Ой агнуурын аж ахуй, ҮЭ-ийн хорооны диплом, сайшаалын үнэмлэх зэрэг шагнал урамшуулалын баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Завхан аймгийн ******* сумын Мод боловсруулах цех УҮГ нь регистрийн дугаартайгаар 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдэж, 1992 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ******* ББХК болон регистрийн дугаартайгаар бүртгэгдэж, 1996 оны 03-р сарын 26-ны өдөр ******* ХХК болон бүртгэгдэж үйл ажиллагаа явуулж байсан нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн архивын 2017.05.30 өдрийн тоот лавлагаагаар тогтоогджээ.
Нэхэмжлэгч Д.*******ийг дээрх хугацаанд ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Н., У., Н. нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Гэрчүүдийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн шаардлагад хамаарч байх тул шүүх үнэн зөв гэж үзэн үнэлсэн болно.
Иймд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар овогт гийн *******ийг 1980 оны *******-р сарын 01-нээс 1981 оны 06-р сарын 15-н хүртэл Завхан аймгийн *******ийн мод боловсруулах комбинатын өргөн хэрэглээний цехэд машинистаар, 1981 оны 06-р сарын 18-наас 1982 оны 08-р сарын 03-ны өдөр хүртэл Завхан аймаг дахь *******ийн мод боловсруулах комбинатын *******н модны үйлдвэрт машинистаар, 1982 оны 08-р сарын 03-наас 1987 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Ой модны аж үйлдвэрийн яам, Завхан аймгийн ой, агнуурын аж ахуйд машинистаар, 1988 оны 01-р сарын 01-нээс 1990 оны 01-р сарын 01-н хүртэл Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Завхан аймгийн *******ийн мод боловсруулах комбинатын *******н мод боловсруулах цехэд суурь машинистаар, 1990 оны 01-р сарын 01-нээс 1991 оны 03-р сарын 01-н хүртэл Хөнгөн үйлдвэрийн ........харьяа Улиатсайн мод боловсруулах цехэд ажилчнаар, 1991 оны 03-р сарын 01-нээс 1992 оны 12-р сарын 02-ны өдөр хүртэл .......*******н мод боловсруулах цехийн цайны газарт тогооч, үйлчлэгчээр, 1992 оны 12-р сарын 02-ноос 1995 оны 01-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* ББХК-д тогооч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш ******* хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ