| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00339/И |
| Дугаар | 340 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 340
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ж.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964 онд төрсөн. Улмаар 1980 оны 06-р сарын 15-наас 1982 оны 06-р сарын 15-н хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн ******* сум дахь хөрөө раманд нормчноор, 1992 оны 02-р сарын 01-нээс 1994 оны 12-р сарын 31-н хүртэл Тээвэр үйлдвэрлэл үйлчилгээний ******* ББХК-д жолоочоор, 2005 оны 03-р сарын 25-наас 2017 оны 05-р сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн *******т жижүүрийн шуурхай албаны жолоочоор тус тус ажиллаж байсан юм.
Одоо өндөр насны тэтгэвэр гарах болсон тул Цэргийн алба хаасны тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 01-р сарын 26-ны өдөр батлагдсан хуулийн дагуу ажилласан жилээ цэргийн байгууллагад ажилласан жилд оруулж тооцуулах болсноор эдгээр ажиллаж байсан жилүүдээ шүүхээр тогтоолгох шаардлагатай байгаа юм.
Иймд намайг 1980 оны 06-р сарын 15-наас 1982 оны 06-р сарын 15-н хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн ******* сум дахь хөрөө раманд нормчноор, 1992 оны 02-р сарын 01-нээс 1994 оны 12-р сарын 31-н хүртэл Тээвэр үйлдвэрлэл үйлчилгээний ******* ББХК-д жолоочоор, 2005 оны 03-р сарын 25-ны өдөр Завхан аймгийн *******т жижүүрийн шуурхай албаны жолоочоор томилогдож байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.******* нь улсад ажиллаж байсан байдал болон ажилд томилогдож байсан болохоо тогтоолгохыг хүсчээ.
Ж.******* 1980 оны 06-р сарын 15-ны өдөр Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн ******* сум дахь хөрөө раманд нормчноор ажилд орж, 1982 оны 06-р сарын 15-н хүртэл ажиллаж байсан гэх боловч энэ талаарх бичиг баримт байхгүй байна.
Гэвч энэ талаар мэдүүлсэн гэрч Л.Амаржаргалын ...******* 1979 оны зун Нөмрөг сумаас ******* суманд нүүж юм. 8-р анги төгсөөд, 1980 оны зун сургууль тараад илгээлтээр манай ******* сумын хөрөө раманд ээлжинд ажилладаг байсан. Нормчноор ажиллаж байсан гэсэн үг. Тэгээд 1982 онд цэрэгт явсан... гэсэн,
гэрч Ч.*******гийн ...******* 1980 онд 8-р анги төгсөөд Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн ******* сум дахь хөрөө раманд 1982 он хүртэл нормчноор ажиллаж байсан юм. 1982 онд цэрэгт татагдаж 1985 онд цэргээс халагдаж ирсэн юм. Цэргээс халагдаж ирээд тус хөрөө раманд 2 жил нормчноор ажиллаж байгаад 1987 онд ******* компани руу жолоочоор ажилд орж байсан... гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Түүнчлэн Ж.******* 1992 оны 02-р сарын 01-нээс 1994 оны 12-р сарын 31-н хүртэл Тээвэр үйлдвэрлэл үйлчилгээний ******* ББХК-д жолоочоор ажиллаж байсан болох нь 1986 оны 05-р сарын 16-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр 1992 оны 12-р сарын 30-ны өдрийн тоот Ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралт зэргээр нотлогджээ.
Мөн хүсэлт гаргагч Ж.******* нь 2005 оны 03-р сарын 25-ны өдөр Завхан аймгийн засаг даргын дэргэдэх Алтан гадас одонт Цагдаагийн хэлтэст жижүүрийн шуурхай албаны цагдаа-жолоочоор ажиллаж байсан болох нь гэрч Б.гийн ...Би 1998 онд цагдаагийн байгууллагад орж ажилласан. ******* 2005 онд цагдаагийн байгууллагад орж жижүүрийн цагдаа жолоочоор ажиллаж байгаа. Өөр ямар нэгэн албан тушаалд томилогдож байгаагүй, энэ ажлаа тасралтгүй хийж байгаа. ...ажилд орсноосоо хойш бол ёстой жижүүрийн цагдаа жолооч хийсэн хн дээ. Албаны даргын жолооч биш ээ, жижүүрийн л цагдаа жолооч юм. Жижүүрт жолооч заавал хонох ёстой. 24 цагаар зайлшгүй хонодог юм. Жижүүрт гарч 24 цагаар хонож дуудлагад явах гэсэн ажлыг хийдэг байсан... гэсэн,
гэрч Л.ын ...оныг тодорхой сайн мэдэхгүй байна. 2000 оны эхээр байна уу ******* Завхан аймгийн Цагдаагийн байгууллагад анх жолоочоор ажилд орсон. Жижүүрийн жолооч цагдаагаар байнга ажилласаар ирсэн. Байнга эргүүлд гарах, жижүүрт гарах гээд энэ хүнтэй би олон жил жижүүрт гарч байсан. Даргын жолоочоор ажиллаж байгаагүй. Дандаа л жижүүр жолооч цагдаагаар ажиллаж байсан... гэсэн,
гэрч Д.ын ...*******ыг аймгийн цагдаагийн байгууллагад 2005 онд анх жижүүрийн жолоочоор орж байсан. Одоо бол шуурхайн албаны жолооч гэж явж байгаа. Жижүүрт гарч хононо, дундуур нь алсын дуудлага гарвал явдаг юм. ...Тэр үед жижүүрийн туслах гэдэг нэршилтэй байсан. Одоо бол мэдээлэл хүлээн авагч, мөн тэр үед жижүүрийн жолооч гэдэг нэршилтэй байсан бол одоо шуурхай албаны жолооч гэдэг нэршилтэй болсон. ....журмаараа бол шуурхай албаны жолооч гэж явж байгаа... гэсэн мэдүүлгүүдээр ажиллаж байсан байдал нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар******* овогт *******ын *******ыг 1980 оны 06-р сарын 15-ны өдрөөс 1982 оны 06-р сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн ******* сум дахь хөрөө раманд нормчноор, 1992 оны 02-р сарын 01-нээс 1994 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймаг дахь Тээвэр үйлдвэрлэл үйлчилгээний ******* ББХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Ж.*******ыг 2005 оны 03-р сарын 25-ны өдөр Завхан аймгийн засаг даргын дэргэдэх Алтан гадас одонт Цагдаагийн хэлтэст жижүүрийн шуурхай албаны цагдаа-жолоочоор томилогдож байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Ж.*******ынулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ