Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 341

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т. даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч С.*******, Ц.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч В.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.*******, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар С.*******, Ц.******* нарын нэхэмжлэлтэй *******, ******* газарт холбогдох *******, ******* газрын даргын 2017 оны 01-р сарын 25-ны өдрийн *******,******* дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, С.*******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухайиргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011 онд Монгол дээд сургуулийг комьпютерийн мэргэжлээр төгсөж аймгийн ,тнээр ажиллаж байтал ХХАА газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.******* нь 2017 оны 01 сарын 25-ны өдрийн ******* тоот тушаал гаргаж намайг ажлаас халсан. Миний бие ажилд орсноосоо хойш өөрийн хариуцсан үүрэгт ажлыг хангалттай сайж гүйцэтгэж байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хугацаанд нь биелүүлж байсныг манай хамт олон сайн мэднэ. ХХААГ-ын бүтэц орон тоо өөрчлөгдөн цөөрөөгүй болох нь Б.******* дарга 5 хүн халчихаад 5 хүн шинээр ажилд авcнаас нотлогдож байгааг хэлж болно. Иймд миний бие ажлаасаа үндэслэлгүй халагдсандаа гомдолтой байгаа учраас танай шүүхэд хандаж байна.

Иймд аймгийн ХХААГазрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Солонгын 2017 оны 01 сарын 25-ны өдрийн ******* тоот тушаалыг хянаж үндэслэлгүй байрыг нь тогтоолгох, намайг ХХАА газрын ,тнээр эгүүлэн тогтоолгох, миний байсан хугацааны цалинг олгож өгөөч гэсэн үндэслэлээр танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие аймгийн оор, үндсэн ажилтнаар ажиллаж байсан. Гэтэл манай ХХАА газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Б.******* нь 2017 оны 01 сарын 25-ны өдөр******* тоот тушаал гаргаж намайг ийн ажлаас халлаа.

ХХАА газрын хэлтсүүдийн нэр алба болж өөрчлөгдсөний учир намайг хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1 дэх заалт аж ахуйн нэгж, байгууллагын болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас халсан гомдолтой байна. Мөн манай байгууллагын төсөв, цалингийн буураагүй байгаа нь 3 ажилтныг халчихаад дараа нь 4-5 ажилтан нэмж авснаар батлагдаж байна. Миний бие хариуцсан машин тэрэгээ зохих ёсоор эзэмшиж, байгууллагын захиргаа удирдах ажилтнуудаас өгсөн үүрэг даалгаварыг зохих хугацаанд нь гүйцэтгэж элдэв зөрчил гаргалгүй ажлаа хэвийн хэмжээнд гүйцэтгэж байсан юм. Гэтэл өвлийн хүйтний улиралд ажлаасаа гэнэт халагдсандаа гомдолтой байгаа тул танай шүүхэд хандаж байгаа юм.

Иймд аймгийн ХХАА газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Солонгын 2017 оны 01-р сарын 25-ны өдрийн******* тоот тушаалыг хангаж, үндэслэлгүй болохыг тогтоож, намайг ХХАА газрын ийн ажилд эгүүлэн тогтоож, миний ажилгүй байсан хугацааны цалинг олгож өгч надад учруулсан хохиролыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хүнс хөдөө аж ахуйн газрыг төлөөлөн хариуцагч Б.******* нэхэмжлэгч Ц.*******ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Монгол улсын засгийн газрын 2016 оны 81-р тогтоол, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12-р срын 14-ний өдрийн дугаар албан бичгийн дагуу Завхан аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын орон тоо, бүтцийн зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын тушаалаар 2017 оны төсвийн багцтай уялдуулан орон тоо, бүтцийн зохион байгуулалтыг баталсан. Бүтэц зохион байгуулалтыг батлахдаа албадын чиглэл чиглэлээр ажлын ачаалал, үүрэг чиглэлийг хамтран ярилцаж шийдвэр гаргасны дагуу, ажилчдын ажлын байрны чиг үүргийг тодорхойлж баталсан. Байгууллагын ажилчдын саналыг үндэслэн тус байгууллагад үйлчлэгчийн орон тоог бий болгон ажилласан. Байгууллагын ажилчдын саналыг гарын үсгээр баталгаажуулсан баримтыг хавсаргав.

Бүтэц орон тооны өөрчлөлтөөр мал аж ахуйн албаны ажилтай байсан ийн *******ийн орон тоо хасагдаж ирсэн тул 2017 оны 01-р сарын 03-нд бүтэц орон тоо хасагдаж ирсэнтэй холбоотойгоор ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг өгч харилцан тохиролцож гарын үсэг зуран баталгаажуулж хүлээн авч хүлээлгэн өгсөн. Тухайн ажилтан ******* хүлээн зөвшөөрсний дагуу 2016 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөх тушаал гарч чөлөөлөгдсөн болно. Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 42-р зүйлийн 42.1 заалтын дагуу байгууллагын төсвийн багцтай уялдуулан 2 сарын тэтгэмжийг олгосон.

Тус байгууллагад 4 ажиллаж байсны нэг Ц.******* 2013 онд ашиглалтын хугацаа дууссан байгууллагын үйл ажиллагааны хэвийн үйл ажиллагааг хангах боломжгүй болсон маркийн авто машиныг эзэмшиж байсан. ******* хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Э. ээжийнхээ төрсөн дүү болох нагац ахыгаа 2013 онд ашиглалтын хугацаа дуусаж байсан дугаартай , дугаартай пургон авто машин эзэмшүүлэн Ц.*******ийг ажлын байраар хангаж тус байгууллагад оор томилон ажиллуулсан.

...2015 оны хөдөлмөрийн гэрээг 2015 оны 01 сарын 01-ээс 2015 оны 12 сарын 31 хүртэл байгуулж хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. 2016 онд хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй ажилласан.

Иймд байгууллагын бүтэц орон тоонд 4 ийн ажлын байр батлагдаж ирээгүй, бусад нар эзэмшсэн машин техниктэй байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байгаа. Ашиглалтын хугацаа дууссан машин техник томилон ажиллуулах боломжгүй. Өөр ажлын байранд шилжүүлэн ажиллуулах гэхээр ******* жолооны үнэмлэхээс өөр мэргэжилгүй бусад чиглэлээр ажилласан ажлын туршлагагүй тул ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй. Бүтэц орон тоогоор бусад гэрээт ажилтнуудын ажлын байр хэвээр хадгалагдаж ирсэн тул ажлаас чөлөөлж ажлын байраар хангах боломжгүй гэж,

Хүнс хөдөө аж ахуйн газрыг төлөөлөн хариуцагч Б.******* нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Монгол улсын засгийн газрын 2016 оны 81-р тогтоол, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12-р срын 14-ний өдрийн дугаар албан бичгийн дагуу Завхан аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын орон тоо, бүтцийн зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор захиргаа удирдлагын хэлтсийн зохион байгуулалт болон программ хангаж,,тний орон тоо хасагдаж ирсэн.

...Бүтэц орон тооны өөрчлөлтөөр захиргаа удирдлагын хэлтэст Программ хангамж,,тнээр ажиллаж байсан ын *******ын орон тоо хасагдаж ирсэн тул 2017 оны 01-р сарын 03-нд бүтэц орон тоо хасагдаж ирсэнтэй холбоотойгоор ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг өгч харилцан тохиролцож гарын үсэг зуран баталгаажуулж хүлээн авч хүлээлгэн өгсөн. Тухайн ажилтан С.******* хүлээн зөвшөөрсний дагуу 2016 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1 заалтын дагуу ажлаас чөлөөлөх тушаал гарч чөлөөлөгдсөн болно. Монгол Улсын 42-р зүйлийн 42.1 заалтын дагуу байгууллагын төсвийн багцтай уялдуулан 2 сарын тэтгэмжийг олгосон.

Ниймгийн даатгалаас тэтгэмж авах талаар зөвлөмж өгсөн. Хүлээн зөвшөөрсний дагуу тэтгэмжийн 1077070 төгрөгийг С.*******ын цалингийн дансанд шилжүүлснийг иргэн С.******* хүлээн авсан болно. Мөн 1-р сарын цалин олгогдсон.

Иймд Завхан аймгийн ХХААГ-ын шинэчилсэн бүтцийн орон тоо, бүтцийн зохион байгуулалт батлагдаж ирсний дагуу 2017 оны байгууллагын бүтэц орон тоонд ,,тний ажлын байр батлагдаагүй. Эзэмшсэн мэргэжилтэй тохирох ажлын байр хадгалагдаж ирээгүй. Бүтэц орон тоогоор бусад ажилтнуудын ажлын байр хэвээр хадгалагдаж ирсэн тул ажлаас чөлөөлж ажлын байраар хангах боломжгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн ХХАА газрын даргын 2017 оны 01 сарын 25-ны өдрийн******* тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзээд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 3562576 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Тухайн байгууллага нь 2016 онд ч 2014 онд ч 31 орон тоотой ажиллаж байгаа. Тиймээс тухайн байгууллагын бүтэц орон тоо цөөрөөгүй гэж үзэж байгаа гэв.

Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 01 сарын 25-нд ажлаас чөлөөлөгдсөн. Ажилгүй байсан хугацааны олговорт 2800000 төгрөг гаргуулах, эргэж ажилдаа орох хүсэлтэй байна. Намайг яг ямар үндэслэлээр ажлаас халсныг нь сайн мэдэхгүй байна. 7 хоногийн өмнө мэдэгдэх хуудас өгсөн. Тэгээд нэг өглөө ажилдаа очиход ажлаас чөлөөлсөн гэсэн. Орон тоо цөөрсөн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна. Ингэж ажлаас чөлөөлөхдөө хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна. Учир нь дээрх хуулийн заалтаар ажлаас чөлөөлж байгаа бол энэ талаараа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх ёстой. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад мэдэгдэх хуудас өгсөн нь он, сар нь зөрүүтэй байгаа. *******т өгсөн мэдэгдэх хуудсыг өнөөдөр шүүхэд гаргаж өгсөн. *******аас гаргаж өгсөн мэдэгдэх хуудас дээр 01 сарын 09-ний өдөр өгсөн, хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн мэдэгдэх хуудас дээр 01 сарын 03ны өдөр гардуулсан мэтээр нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үнлэслэлтэй байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага 2016 онд 33 орон тоотойгоор ажиллаж байсан. Хөдөлмөрийн хэлтэсээс 2 мэргэжилтэн цалинтайгаа шилжигдэж орж ирсэн учраас 33 орон тоотой ажиллаж байсан. 2017 оны 1 сард яамнаас манай байгууллагын бүтэц орон тоог баталж ирүүлсэн. Тэгэхэд 31 орон тоотойгоор ажиллахаар батлагдаж ирсэн. Тиймээс *******ын ажиллаж байсан орон тоо хасагдаж ирсэн учраас ажлаас нь чөлөөлсөн юм. Энэ талаар би *******т мэдэгдсэн байгаа. Энэ талаар би *******тай харилцан ярилцсан. Тэгэхэд надтай тэтгэмжийн асуудлаар яриснаас биш өөр ажилд ажиллах талаар огт яриагүй. ******* 01 сард Улаанбаатар явж ажил хөөцөлдөнө гээд явсан. Тэгээд Улаанбаатар хотод байхдаа нягтлан руу тэтгэмжээ олгооч гэсэн саналыг тавьсан байсан. Тэгэхдээ амралтын мөнгө, 1 сарын тэтгэмж нийлээд 1000000 төгрөг өгчихвөл нэхэмжлэлээсээ татгалзъя гэж хэлсэн байсан. Өөр албан тушаалд ажиллах талаар надтай ярилцаж байгаагүй. Манай байгууллагын зүгээс Хөдөлмөрийн хуулийн дагуу тэтгэмж олгосон байгаа.

Жолоочоор ажиллаж байсан *******ийг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь орон тоо цөөрч ирсэн. Манай байгууллага 2017 онд 4 той үйл ажиллагаагаа явуулж байсан. 2017 онд 3 ийн орон тоо батлагдаж ирсэн. Одоо ажиллаж байгаа 3 нь *******ээс өмнө нь томилогдсон туршлагатай нар байгаа. ******* нь надад өөр ажлын байран дээр ажиллах талаар санал тавиагүй мөн л тэтгэмжийн асуудал л ярьж байсан. *******, ******* нарын хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байсан гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарт өгсөн мэдэгдэх хуудсыг хэн алинд нь 01 сарын 03-ны өдөр өгсөн. Ажлаас чөлөөлөх тушаал гарахаас 1 сарын өмнө өгсөн. *******ын тухайд орон тоо нь бүр хасагдаж ирсэн. *******ийн тухайд мөн орон тоо нь цөөрч ирсэн. Нэхэмжлэгч ******* нь 2014 онд Мал аж ахуйн хэлтэсийн оор ажилд томилсон байгаа. 2017 онд Мал аж ахуйн хэлтэст ийн орон тоо батлагдаж ирээгүй учраас ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нарын зүгээс 3 хүнийг ажлаас чөлөөлөөд 4 хүнийг ажилд томилсон байна. Бүтэц орон тоо нь өөрчлөгдөж ирсэн учраас ажилтан авч ажиллуулсан. Жишээлбэл үйлчлэгч, хүний нөөц зэрэг орон тоо батлагдаж ирсэн учраас эдгээр ажлын орон тоо нь нэхэмжлэгч нарын ажлын орон тоотой адил чанарын орон тоо гэж үзэх боломжгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

*******, хөдөө аж ахуйн газрын даргын 2013 оны 03-р сарын -ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар Ц.*******ийг тус байгууллагын оор, мөн даргын 2015 оны 05-р сарын 07-ны өдрийн дугаартай тушаалаар С.*******ыг ,,тнээр тус тус томилж байсан байна.

Нэхэмжлэгч С.*******, Ц.******* нарыг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоол, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12-р сарын 14-ний өдрийн тоот албан бичиг зэргийг үндэслэн *******, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 01-р сарын 25-ны өдрийн *******,******* дугаар тушаалуудаар ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлөх тушаалд үндэслэл болон удирдлага болгосон дээрх эрхийн акт, хуулийн зүйл заалтыг нэг бүрчлэн авч үзвэл:

- Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоол гэж бичсэн байх боловч уг тогтоол нь хавтаст хэрэгт авагдаагүй байх бөгөөд ямар үндэслэлээр баримталсан нь ойлгомжгүй байна.

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12-р сарын 14-ний өдрийн тоот ...Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн албан тоот бичгээр аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах хэрэгжүүлэгч агентлагчийн чиг үүргийн талаарх чиглэлийг хүргүүлсэнтэй холбогдуулан... Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын удирдамж байх бөгөөд энэ нь нэхэмжлэгч С.*******, Ц.******* нарыг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...С.*******ын ажиллаж байсан ажлын байр орон тоо хасагдаж ирсэн, Ц.*******ийн ажиллаж байсан ажлын байрны орон тоо цөөрч ирсэн, ...түүнчлэн С.*******, Ц.******* нартай ажиллах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, ...С.******* шүүхэд гаргах нэхэмжлэлээ хугацаа хэтрүүлж гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй... гэж тайлбарлаж энэ талаар маргаж Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтцийн зохион байгуулалтын талаарх баримтыг хавсаргажээ.

Уг хавсаргасан баримт нь он, сар, өдөр, дугааргүй, ямар тушаалаар яаж хэлэлцэж батлагдсан хавсралт болох нь ойлгомжгүй байх ба Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтцийн зохион байгуулалт гэж гарчиглаж бичиж, *******, хөдөө аж ахуйн газрыг 31-н орон тоотой байхаар баталсан байна.

Дээрх Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтцийн зохион байгуулалтын баримтаас харахад *******, хөдөө аж ахуйн газрын бүтэц орон тоог цөөрүүлэх буюу орон тоо хасагдсан гэж үзэхээргүй, харин ч нэг орон тоог нэмж баталсан гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын 2013 оны 12-р сарын 27-ны өдрийн дугаартай тушаалын хавсралтад Завхан аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын орон тооны хязгаарыг 30 байхаар баталсаны дагуу Завхан аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын даргын 2014 оны 03-р сарын 3-ны өдрийн дугаартай тушаал, хавсралтаар тус байгууллага нь 28-н ажилтантай ажиллаж байсан байна. Харин дахин *******, хөдөө аж ахуйн газрын 2017 оны 01-р сарын 03-ны өдрийн аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц орон тоо, бүтцийн зохион байгуулалтыг батлах тухай дугаартай шинэчилсэн бүтцийн орон тоогоор тус байгууллагыг 31-н орон тоотой байхаар баталсан баримтууд хавтаст хэрэгт авагдсан нь нотлогдож байна.

*******, хөдөө аж ахуйн газрын 2017 оны 01-р сарын 03-ны өдрийн дугаартай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын бүтэц орон тоо, бүтцийн зохион байгуулалтыг батлах тухай... тушаалын хоёрдугаар хавсралтад нэхэмжлэгч С.*******ын эрхэлж байсан ,,тэн гэсэн орон тоо хасагдсан байх бөгөөд хүний нөөц, тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтэн гэж нэмж баталжээ.

Тус орон тоонд С.*******ыг ажиллах эсэх талаар саналыг авалгүйгээр гаднаас шинээр албан хаагч нэмж авч ажиллуулсан болох нь хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэх зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэстэй байна.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан адил чанарын өөр ажил, албан тушаал гэдэгт цомхотгогдсон ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил эсхүл ойролцоо түвшингийн ажлын байр, албан тушаалыг ажил олгогч ажилтанд санал болгоогүй байна.

Мөн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтцийн зохион байгуулалт гэсэн баримтад ийн орон тоо цөөрч ирсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд уг баримтад нярав 1 дээр нэмэх, хасах 1, шуурхай дуудлага, үйлчилгээний 1 дээр нэмэх, хасах 1 гэж бичжээ.

*******, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 01-р сарын 03-ны өдрийн дугаартай тушаалын 2-р хавсралтаар 1, шуурхай дуудлага үйлчилгээний 1, механик, ариутгал, халдавргүйжүүлэлтийн 1 гэж бичиж 3 ажиллахаар бүтэц орон тоог баталсан байх бөгөөд Н., А. нарыг -оор гэж томилон ажиллуулж байгаа болох нь *******, хөдөө аж ахуйн газрын даргын 2007 оны 08-р сарын 20-ны өдрийн 30 дугаартай тушаал, *******, хөдөө аж ахуйн газрын 2012 оны 01-р сарын 02-ны өдрийн дугаартай тушаалуудаар нотлогдож байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Манай байгууллага 2017 онд 4 той үйл ажиллагаагаа явуулж байсан. 2017 онд 3 ийн орон тоо батлагдаж ирсэн. Одоо ажиллаж байгаа 3 нь *******ээс өмнө нь томилогдсон туршлагатай нар байгаа... гэж тайлбарлаж байгаа боловч нэг нь ямар хүн ажиллаж байсан нь тодорхойгүй байх ба уг ажлын байранд Ц.******* ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.

Гэвч түүнийг ажлын байр цөөрсөн гэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...манай байгууллага нь үйлчлэгч гэсэн орон тоо байхгүй байсан. Дотооддоо ярилцаж байгаад үйлчлэгчийн орон тоог бий болгохын тулд төсөвтөө баригдаж, ийн орон тоог цөөрүүлж Ц.*******ийг ажлаас чөлөөлсөн... гэж тайлбарлаж *******, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 01-р сарын 03-ны өдрийн дугаартай тушаал, 2-р хавсралт зэргийг хавсаргасан боловч уг тушаалын 2-р хавсралтад ийн орон тоог 3 байхаар баталсан нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч С.*******, Ц.******* нар нь *******,хөдөө аж ахуйн газрын даргатай 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийг харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан бөгөөд гэрээ 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байна. Гэвч хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй ба ажилтан нар ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байсан байх тул уг гэрээг анх заасан хугацаагаар сунгасанд тооцох үндэстэй.

*******, хөдөө аж ахуйн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б. 2017 оны 01-р сарын 25-ны өдрийн ******* дугаартай С.*******ыг тус байгууллагын ,,тний үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг нэхэмжлэгч С.*******т хэзээ гардуулсан болохыг хариуцагч нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч С.******* нь ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзвэл ажил олгогчийн тушаалыг гардан авсан өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Хэдийгээр хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* ...ажлаас чөлөөлсөн тушаалыг С.*******т 2017 оны 02-р сарын 01-ний өдөр гардуулж өгсөн. Нэхэмжлэгч Ц.******* 2017 оны 02-р сарын 01-ний өдөр гардаж авсан байна. Манайх тушаалыг гардуулж өглөө гэж гарын үсэг зуруулсан баримт байдаггүй юм. Энэ хоёр ажилтанд яг нэг өдөр гардуулж өгсөн... гэх боловч энэ талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Ц.******* ...би ажлаас чөлөөлсөн тушаалаа 2017 оны 02-р сарын 01-ний өдөр гардаж авсан. ...намайг очиж гардаж авахад одоо ******* ирж тушаалаа авна гэж нарийн бичиг хэлж байснаас биш, ******* надаас өмнө ирж тушаалаа гардаж аваагүй байсан. Хэзээ гардаж авсныг би сайн мэдэхгүй байна... гэж тайлбарлаж байгаагаас харахад нэхэмжлэгч С.******* нь ажлаас чөлөөлсөн тушаалаа хэзээ гардаж авсан нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...ажлаас халагдсан тушаалаа манай нөхөр 2017 оны 02-р сарын 09-ний өдөр гардаж авсан. Учир нь нэхэмжлэлээ шүүхэд өгөх гээд нэхэмжлэлээ бичихэд хугацаа тоолоод болоогүй байна гэж бид ярилаж байсан... гэж тайлбарлаж үүнийг үгүйсгэж хариуцагч талаас ямар нэгэн баримт гаргаж ирүүлээгүй байна. .

Иймд С.*******ыг нэхэмжлэлээ 2017 оны 03-р сарын 09-ний өдөр гардаж авсан гэж шүүх үзлээ.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч нарыг бүтэц орон тооны өөрчлөлтөөр ажлаас чөлөөлсөн гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталж, уг заалтад холбогдуулж ажлаас чөлөөлөгдөх мэдэгдлийг 2017 оны 01-р сарын 19-ний өдөр мэдэгдэж, 2017 оны 01-р сарын 25-ны өдөр ажилчдыг ажлаас чөлөөлж, ажилчдад тухайн байгууллагаас олгох нэг удаагийн тэтгэмжийг олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан *******, хөдөө аж ахуйн газрын мэдэгдэх хуудасууд, Хүнс,хөдөө аж ахуйн газрын харилцахын дэлгэрэнгүй бүртгэл зэрэг баримтаар нотлогдож байна.

Гэвч хариуцагч байгууллага нэхэмжлэгч нарт ажлаас чөлөөлөгдөх мэдэгдлийг 2017 оны 01-р сарын 19-ний өдөр мэдэгдэж, 2017 оны 01-р сарын 25-ны өдөр ажилчдыг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэстэй.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийг гэрээг цуцалж байгаа бол энэ тухайгаа ажилтан С.*******, Ц.******* нарт нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж заасан байхад хариуцагч байгууллага ажлаас халагдах мэдэгдлээ 2017 оны 01-р сарын 19-ний өдөр мэдэгдсэн бөгөөд ажлаас чөлөөлөх тушаалаа 2017 оны 01-р сарын 25-ны өдөр гаргасан нь ажилтан нарт нэг сарын өмнө мэдэгдсэн гэж үзэхгүй.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажил олгогч нь энэ хуулийн 40-р зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтан С.*******, Ц.******* нарт нэг сарын өмнө мэдэгдээгүй байна.

Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.*******, Ц.******* нарыг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байгаа тул С.*******ыг *******, хөдөө аж ахуйн газарттний ажилд, Ц.*******ийг *******, хөдөө аж ахуйн газарт ийн ажилд тус тус эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Ажлаас чөлөөлсөн захирлын тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагатай утга нэг байна.

Нэхэмжлэгч С.******* нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын байдлаар 2016 оны 11 сард 696758 төгрөг, 2016 оны 12 сард 696758 төгрөг, 2017 оны 01 сард 695508 төгрөгийн цалин авсан тухай Нийгмийн даатгалын дугаартай дэвтэрт бичигдсэн байдлаар,

нэхэмжлэгч Ц.******* нь ажлаас чөлөөлөхдөхийн өмнөх 3 сарын байдлаар 2016 10 сард 532639 төгрөг, 11 сард 532639, 12 сард 532639 төгрөгийн цалин авсан тухай Нийгмийн даатгалын 96247 дугаартай дэвтэрт бичигдсэн байдлаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тооцох журмын дагуу С.*******ын дээрх 3 сарын цалин хөлс нийт 2089024 төгрөгийн дунджаас ажлын нэг өдрийн цалин хөлсийг бодож, ажилгүй байсан нийт хугацаа болох 110 хоногоор тооцон /2089024 төгрөг : 3 сар = 696341 төгрөг : 21.5 = 32387 төгрөг х 110 хоног/ нийт 3562570 төгрөгийг, Ц.*******ийн дээрх 3 сарын цалин хөлс нийт 1597917 төгрөгийн дунджаас ажлын нэг өдрийн цалин хөлсийг бодож, ажилгүй байсан нийт хугацаа болох 110 хоногоор тооцон /1597917 төгрөг : 3 сар = 532639 төгрөг : 21.5 = 24773 төгрөг х 110 хоног/ нийт 2725030 төгрөгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас тус тус гаргаж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч С.*******т олгох 3652570 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох шимтгэлүүдийг суутган холбогдох санд төлж нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагын санхүүд үүрэг болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тооцож /ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 70200 + ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 130501 төгрөг= нийт 200701 төгрөгийг/хариуцагч байгууллагаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан  овогт ын *******ыг *******, хөдөө аж ахуйн газарттний ажилд, Ц.*******ийг *******, хөдөө аж ахуйн газарт ийн ажилд тус тус эгүүлэн эгүүлэн тогтоосугай.

2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 6287600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******т 3562570 төгрөгийг, нэхэмжлэгч Ц.*******т 2725030 төгрөгийг тус тус олгосугай.

3. Нэхэмжлэгч С.*******т олгох нөхөх олговор 3562570 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг *******, хөдөө аж ахуйн газарт үүрэг болгосугай.

4. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6О дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 200701 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  Т.БАЛЖИННЯМ