Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч С.Чинзориг

шүүгдэгч Б.Оюунтуяа, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201626021299 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4; нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх  дүүргийн 5 дугаар хороо, Монелын 28 дугаар гудамж, 600 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянзүрх  дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн 29 дүгээр гудамж, 1645 тоотод түр оршин суух, ялгүй, НМ94070200 дугаарын регистртэй, Боржигин овогт Болдын Оюунтуяа

 

Шүүгдэгч Б.Оюунтуяа 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр Таван шар-Офицеруудын ордон чиглэлийн автобусанд суух үедээ хохирогч М.Ануны цувны халааснаас түүний эзэмшлийн I phone-5 маркийн гар утсыг хулгайлан авч, түүнд 250.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Оюунтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний мэдүүлсэн мэдүүлэгтэй таарч байгаа учир дахин мэдүүлэхгүй. Би бүгдийг үнэн зөвөөр ярьсан. Тухайн үед ганцаараа явж байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хулгай хийхгүй байж чадна. Өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй. Би 10 сартай, 03 настай хоёр хүүхэдтэй. Тэгээд дахин жирэмсэн болчихсон юм. Гэтэл нөхөр уурлаад, мөнгөний хэрэгцээ гараад би гар утас хулгайлсан гэв.

 

Шүүгдэгч Б.Оюунтуяагийн хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 24/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25/, захиргааны зөрчлийн лавлагаа /хх-н 26/,

гэрч Болдын Номинзаяагийн … би Оюунтуяагийн төрсөн эгч нь. Миний дүү зан төлөвийн хувьд даруухан, нийтэч, ажилсаг, нөхөр охиндоо халамжтай, тусархаг, ер нь элдэв ааш авиргүй, хөдөө голдуу байдаг. Манай дүү сургуульд сураагүй. 2002 онд Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд 1 дүгээр ангид явж байгаад хөдөө мал дээр гарсан /хх-н 13/ гэсэн мэдүүлэг,

гэрч Хашчулууны Мөнхзулын ... Оюунтуяа миний эхнэр. ... сургуульд сураагүй, хөдөө мал дээр байдаг байсан. Манай эхнэр гэртээ хүүхдээ хардаг. Бид хоёр хамт амьдраад 2 жил орчим болж байна /хх-н 14/ гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Оюунтуяа 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр Таван шар-Офицеруудын ордон чиглэлийн автобусанд суух үедээ хохирогч М.Ануны цувны халааснаас түүний эзэмшлийн I phone-5 маркийн гар утсыг хулгайлан авч, түүнд 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

насанд хүрээгүй хохирогч Мөнхтамирын Ануны ... 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цагийн орчим би 25 дугаар эмийн сангийн автобусны буудлаас Таван шар-Офицеруудын ордон чиглэлийн автобусанд суух үедээ цувны баруун талын халаасанд байсан гар утсаа хулгайд алдсан. ... Миний утас I phone-5 маркийн, хар саарал өнгийн корпустай, хуучин гар утас, хар өнгийн утасны гэртэй байсан. Өөр эд зүйл алдаагүй /хх-н 11/ гэсэн,

гэрч Дорлигсүрэнгийн Ганбаярын ... 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байхад 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр Таван шар-Офицеруудын ордон чиглэлийн автобусанд суух үедээ Анун гэгч гар утсаа алдлаа гэж 102 дугаарын утсанд дуудлага ирсэн. Биечилсэн сурвалжилга хийж ажиллахдаа Оюунтуяаг сэжиглэж, эрэн сурвалжилсан. 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 89290279 дугаарын утсаар нь дуудахад өөрөө манай ажил дээр ирээд хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаараа тайлбар өгч, эд мөрийн баримтаар хулгайлсан гар утсаа хураалгасан. Оюунтуяа нь 2014 оноос хойш манай Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн сэжигтний бүртгэлд авагдсан этгээд байгаа юм /хх-н 12/ гэсэн тэдгээрийн хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн мэдүүлгүүд,

эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 6/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 7/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд Боржигин овогт Болдын Оюунтуяаг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй,

прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.

 

Харин прокурор Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолдоо яллагдагч Б.Оюунтуяаг ... нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр ... бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэж тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй зүйлээр яллажээ. Учир нь; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсгийн гэмт хэргийн бүрэлдэхүүн нь бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулснаар бүрддэг ба нууц далд арга, шунахайн сэдэлт гэдэг нь уг гэмт хэргийн хэлбэрийг тодорхойлдог.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах энэ гэмт хэргийн улмаас бага бус хэмжээний хохирол учирсан нь эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон /хх-н 8/ бөгөөд шүүгдэгч Б.Оюунтуяа бусдад төлөх төлбөргүй буюу хулгайн эд зүйлс буцаан олгогдсон,

насанд хүрээгүй хохирогч М.Ануны хууль ёсны төлөөлөгч, түүний төрсөн эх М.Өлзийсайханаас ... Оюунтуяа нь хохирогчоос уучлалт гуйж, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлоо төлж гэм хороо арилгасан зэрэг байдлыг харгалзан түүнтэй эвлэрч байна. Иймд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. Хохирогч амралтанд явсан тул шүүх хуралд оролцох боломжгүй ... гэсэн хүсэлтийг 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөр огноолж шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалаараа хөнгөн гэмт хэрэгт хамаарах төдийгүй, хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрэх хүсэлт гаргасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд заасан заалтыг баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

            Түүнчлэн шүүгдэгч Б.Оюунтуяа бага насны буюу 3 хүртэлх насны хүүхдүүдтэй болох нь Мөнхзулын Ариунзаяа 2015 оны 9 дүгээр сарын 01-нд төрсөн гэсэн Төрсний гэрчилгээ, Оюунтуяагийн Ариунболд 2013 оны 4 дүгээр сарын 06-нд төрсөн гэсэн Төрсний гэрчилгээ, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна. Эдгээр баримтууд нь түүний хувийн байдлыг тодруулсан баримтууд юм.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Оюунтуяа саатуулагдсан болон цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон