Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1951

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 06 өдөр

  Дугаар 101/ШШ2017/01951

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Г.Амаржаргалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,

 

Хариуцагч: *******,*******,*******, нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 316,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 120 мянгатын автобусны буудлаас ХХК-ийн жолооч ын эзэмшиж буй автобусанд сууж, дунд талын хаалганы бариулаас бариад явж байх үед жолооч гэнэт тоормослож, би урд хаалга хүртэл шидэгдэн унасан юм. Жолооч нь автобусны урд талаар нь орсон жижиг машиныг зогсоож, жолоочийг нь “энэ хүн автобусны урдуур дайрч орсон тул гэнэт тоормослоод ийм зүйл боллоо. Энэ машинд суугаад гэмтлийн эмнэлэг явж үзүүлээрэй” гэсэн. Би хүнээр өргүүлж, сугадуулан машинд сууж гэмтлийн эмнэлэг болон шүүх эмнэлэгт үзүүлэхэд зураг авахуул гэсэн тул аарцаг яс, 2 талын түнхний үеийн болон толгойн зураг авахуулсан. Шүүх эмнэлгээс хөнгөн гэмтэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Одоо болтол таягтай явж байна. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргахад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, иргэний шүүхэд ханд гэсэн.

Аарцаг яс, 2 талын түнхний үеийн болон толгойн зураг авахуулж, шинжилгээ өгөхөд 260,000 төгрөг, таяг авахад 45,000 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 316,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХК шүүхэд болон төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч нь манай байгууллагын автобусаар зорчиж явах үед нь автомашинаараа замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормос гишгэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж, автобусны урд огцом тоормосолсон бөгөөд манай автобусны жолооч нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүднээс огцом тоормосолсны улмаас уг хэрэг үүсчээ.

Тухайн үед жолооч нь өөрийн бурууг ухамсарлан нэхэмжлэгч ыг эмнэлэгт үзүүлэхээр явсан бөгөөд нэхэмжлэгч нь түүнийг хүлээн зөвшөөрч тухайн асуудлын талаар бидэнд болон холбогдох байгууллагад мэдээлэлгүйгээр машинд сууж явсан байна.

Дээрх осолд манай жолооч нь хариуцлага хүлээхгүй болохыг Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хошууч нь шийдвэрлэсэн.

Иймд ын нэхэмжлэлтэй хэрэгт манайх хариуцагч биш гэж үзэж байгаа бөгөөд хариуцагчаар орохоос татгалзаж байна. Нэхэмжлэгч нь хохирлоо оос гаргуулах нь зүйтэй гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр би 1 дүгээр хороолол орохоор өөрийн Соната 7 загварын улсын дугаартай автомашинаар замын хөдөлгөөнд оролцож явах үед гэрлэн дохиотой уулзвар таарч гэрэл солигдон улаан гэрэл ассан тул түр зогсох үйлдэл хийсэн ба ингэж зогсолт хийгээд гэрэл солигдохыг хүлээж байтал жолоочийн эсрэг талын буюу баруун талын урд хаалгыг  нэгэн үл таних хүн онгойлгон хүн гэмтчихлээ гэхээр нь яаралтай тусламж хэрэгтэй байгаа юм байна гэж бодож, гялс гараад очтол хойд талд зогсож байсан автобус /тухайн үед миний машины араас мөргөж автын осол гараагүй/ дотор бэртсэн гэх эмэгтэй байсан ба “чи авч яваад гэмтлийн эмнэлэг хүргээд өг” гэсний дагуу тухайн үед эмэгтэйг гар дээрээ өргөн өөрийн унаандаа суулган гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгч, яаралтай тусламж үзүүлсэн. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлдээ “ ХХК-ийн автобусанд дунд талын хаалганы бариулаас бариад явж байхад гэнэт тоормосолж, би урд хаалга руу шидэгдэн унасан” гэсэн нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.3-т зааснаар жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэж заасан байдаг. Автобусаар суурин газарт 50 км/цагаас доош хурдтай явахаар заасан байдаг, тухайн автобус нь 50 км/цагийн хурдтай явсан нь эргэлзээтэй. Энэ тохиолдолд жолооч самбаачлан тоормос гишгэсэн ч зорчигч гэмтэл авах эсэх  нь эргэлзээтэй, үүнийг тодорхой мэргэжлийн байгууллага нь дүгнэж нэхэмжлэгчид учирсан гэм хор нь хэний буруугаас болсон эсэхийг тогтоох байх.

Иймд хариуцагч би биш гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаар татагдвал зохих этгээдийг татан оролцуулахаар шийдвэрлэж өгөхийн хүсч энэхүү тайлбарыг өгч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч , хариуцагч ХХК, нарт холбогдуулан гэм хорын хохиролд 316,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэлийг хариуцахгүй, хариуцагч биш гэж маргажээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндээр хохирсон, шинжилгээний хийлгэсний төлбөр 260,000 төгрөг, таягны үнэ 45,000 төгрөг, нотариатын зардал 11,000 нийт 316,000 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч ХХК-ийн автобусаар үйлчлүүлж байхдаа биедээ хөнгөн гэмтэл авч гэмтсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3875 дугаартай дүгнэлт, Хан-уул дүүргийн прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 836 дугаартай прокурорын тогтоолоор тогтоогджээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хариуцагч ХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай автобус гэнэт зогсосны улмаас тус автобусаар үйлчлүүлж явсан нэхэмжлэгч биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан нь хариуцагч нарын гэм буруутай үйлдлийн улмаас буюу хариуцагч ХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай автобусыг жолоодож явсан жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн биед гэмтэл учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй, хариуцагч нарын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч гэмтсэн талаар нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй байна.

 

Хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь автобусыг зогсоолд зогсохоос өмнө буюу замын хөдөлгөөнд оролцож байхад суудлаасаа босч явсны улмаас унаж гэмтсэн талаар маргаагүй ба Замын хөдөлгөөний дүрмийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгслээр зорчигч нь тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа бууж, суух үүргээ зөрчсөний улмаас унаж гэмтсэн гэж үзэх үндэслэлтэй, хариуцагч ХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай автобусыг жолоодож явсан жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 21.1-д заасны дагуу автобусыг зогсоолд зогсоосны дараа зорчигчийг буулгах, суулгах үүргээ зөрчиж хөдөлгөөнд оролцсон, зорчигчийг буух, суух боломж олгоогүйгээс нэхэмжлэгч нь автобусыг хөдөлгөөнд оролцож байхад нь суудлаасаа босч автобусны хаалганд хүрэхээр явсны улмаас гэмтсэн байдал тогтоогдоогүй болно.

 

Нэхэмжлэгч,ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтаарийн гэм буруугаас нэхэмжлэгч д хохирол учирсан гэж үзэх үндэс тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хариуцагч ХХК, нар өөрсдийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч ын эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд тухайн гэм буруутай үйлдлийнхээ үр дагаврыг бүрэн хариуцах, нэхэмжлэгчид учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр арилгах үүрэг хүлээх бөгөөд шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд эдгээр үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иймд хариуцагч ХХК, нараас гэм хорын хохиролд 316,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ХХК, нараас гэм хорын хохиролд 316,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,130 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг танилцуулснаас хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардан авах үүрэгтэй ба ийнхүү гардан аваагүй нь хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар болон гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ

           

 

      ШҮҮГЧИД                                     Г.АМАРЖАРГАЛАН

 

 

                                                Д.ЗОЛЗАЯА