Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
Хэргийн индекс | 101/2017/00064/И |
Дугаар | 2008 |
Огноо | 2017-06-09 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2008
2017 оны 06 сарын 09 өдөр | Дугаар 101/ШШ2017/02008 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,,
Хариуцагч: ,, холбогдох,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч ХХК-ийн захирал той “Барилгын материал нийлүүлэх гэрээ” байгуулж худалдан авагч тал буюу хариуцагч тал барилгын материалыг хэсэгчлэн авч төлбөрийг 2 сарын дотор төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу Б.Соёлмаа нь 2015 оны 6 болон 7 дугаар сард нийт 85,000,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан кабел болон бусад барилгын материалыг ХХК-д нийлүүлсэн боловч хариуцагч барааны төлбөрийг хугацаанд нь төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн.
Нэхэмжлэгч тал олон удаа барааны төлбөрийг төлөхийг шаардсаны эцэст 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчтай “Төлбөр барагдуулах тухай” гэрээ байгуулсан ба тус гэрээгээр төлбөр төлөгч ХХК, түүний захирал нь 85,000,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн*******, Хоршоолол хотхон*******, , тоот хаягт байрлах 47,93 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 76,688,000 төгрөгт тооцож уг байрны гэрчилгээг 2016оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлбөр авагч гийн нэр дээр гаргаж, өмчлөлд шилжүүлэх, үлдэгдэл 8,300,000 төгрөгийг 2016оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлбөр авагч д төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагчаас 85,000,000 төгрөг болон алданги 12,282,5000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ХХК шүүхэд болон төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 97,282,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэлд дурдсан төлбөр барагдуулах тухай гэрээнд заасан орон сууцанд нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Манай компанийн хувьд гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд нэхэмжлэгч тухайн байрыг эзэмшиж, ашиглаж үр шимийг нь хүртэж байгаа атлаа манай компаниас төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би хувь хүнээр бус ХХК-ийн нэрээр тай гэрээ байгуулсан. Миний бие түүний өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Иймд надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 97,282,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлээс хариуцагч ид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 644,363 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ХХК-иас 644,363 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг танилцуулснаас хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардан авах үүрэгтэй ба ийнхүү гардан аваагүй нь хугацааг тоолоход саад болохгүй.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ