Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2149

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Г.Амаржаргалан, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******, Сэлбийн 1-5 тоот хаягт оршин суух Рэнцэгийн Золзаяа /ВТ75051712/-д холбогдох,

Гэм хорын хохирол 4,815,300 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******,*******,*******,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Рэнцэгийн Золзаяа нь 2015 оны 02 сарын 20-ны өдөр Төв аймгийн Баян чандмань сумын нутаг дэвсгэр авто зам дээр Ганбаатар миний жолоодож явсан тоёота карина маркийн ТӨВ улсын дугаартай авто машиныг мөргөж авто осол гаргасан. Тухайн үед би хуулийн дагуу явна, хохирлын үнэлгээ тогтоолгох хэрэгтэй байна гэхэд  нь Баян чандмань сумын автын байцаагчид машины хохирлыг бүрэн барагдуулна гэж баталгаа бичиж өгчихөөд 2 хоногийн дараа би чамд дүүгийнхээ машиныг өгье харин чиний энэ машиныг би авъя гээд ачиж аваад явсан.

2015 оны 02 сарын 28-нд Бор нуур сумаас Улаанбаатар хот орж гийн санал болгосон машиныг очиж үзэхэд Тоёота рав маркийн машин үзүүлсэн “тэр машин нь жолооч талын гүйдэг хаалга байхгүй, задалчихсан, дугуйнууд нь байхгүй машин үзүүлэхэд нь миний ой гутаж, чи надад ийм машин үзүүлэхдээ яадаг юм бэ гэж би уурласан. Тэрээр намайг өдсөн, доромжилсон байдалтай байсан. Дараа нь  өөрийн төрсөн ахындаа дагуулж очин Сонота-5 маркийн, зүүн талаасаа мөргүүлсэн, бүрэн бус машин үзүүлэхэд нь би аваагүй. 2015 оны 03 сарын 09-нд дахин ирж  болон түүний эхнэртэй нь хамт уулзаж машин өгч чадахгүй бол миний машиныг засаж, янзалж өг гэхэд тэд мал зараад, зээл аваад янзлуулж өгнө гэж амласан бөгөөд бид Хар хорин захын цайны газарт 1 цаг гаруй ярилцаад, тохиролцоод салсан.

2015 оны 03 сарын 25-нд эхнэр  төрөхөөр Улаанбаатар хот орж ирсэн Эх нялхсын эмнэлэгт 3 сарын 28-нд төрсөн.

2015 оны 04 сарын 6-нд Улаанбаатар хот орж ирэхдээ би тай утсаар ярьж өөрийн ах, эгч хоёртойгоо хамт очин уулзаад миний машин байгаа айлд буюу Их наранд нэг айлд очиход миний машин мөргүүлсэн хэвээрээ байсан Ах, эгч, бид та нар миний машиныг хэзээ засаж өгөх вэ гэтэл гийн хамаатан садан эрэгтэй, эмэгтэй 10-аад хүмүүс гэрээс гарч ирэн хэрүүл маргаан болсон. Золзаяаг би Баянчандмань сумын цагдаагийн газар очин учраа ольё гэтэл ахынхаа гэрт орчихоод гарч ирээгүй бид аргагүйн эрхэнд буцсан. Тэд ах дүүсээрээ хэл, ам хийхдээ та нар чаддаг юм бол цагдаа, шүүхээрээ яваад юмаа олоод аваарай гэх зэргээр доромжилж байсан. Дараа нь утас руу нь залгахад  утсаа авахаа больсон. Би дараа нь ахыгаа явуулж машинаа харуулсан тэр үед ах Их нарангийн хашаанд машин байхгүй байна, айлаас нь асуухад бидэнд хамаагүй чи тэр тайгаа очиж хуц гэж хэл амаар доромжлоод явуулсан байдаг ба тэр айлаас гийн хаягийг хэлж өгөөч гэхэд хэлж өгөөгүй явуулсан байдаг.

Түүнээс хойш уулзаж чадаагүй удсан бөгөөд манайх хөдөө зусланд гарах ажил эхэлсэн, эхнэр төрсөн нялх нойтон хүүхэдтэй надад ажил их байсан учир хот руу очиж чадаагүй удсан, машинаа эвдүүлсэн учир наашаа цаашаа явах боломжгүй болсон. Нялх төрсөн охин маань өвчин эмгэгтэй төрсөн болохоор байнга эмнэлэг хэвтүүлэх болсон.

Дараа нь би Баянчандмань сумын хэсгийн цагдаад хандан би асуухад намайг Төв аймгийн шүүхэд ханд гэсэн дагуу шүүхэд хандахад гийн харъяаллын шүүхэд хандаж хохирлоо нэхэмжил гэсний дагуу буцсан. Ингээд гийн хаягийг тодруулж шүүхэд нэхэмжлэл гарган авто машиныхаа үнийг нэхэмжилсэн.

Би уг авто машиныг 2013 онд гэдэг хүнээс худалдаж авсан бөгөөд тухайн үед би иргэний үнэмлэхгүй байсан учраас дүү ын иргэний үнэмлэхээр түүний нэр дээр гэрээ хийж машинаа авсан юм. Энэ ТӨВ УБД-тай тоёота карина маркийн тээврийн хэрэгсэл дүү ын нэр дээр бүртгэлтэй байгаа боловч миний өмч юм.

Ганбаатар би 2015 оны 11 сарын 20-нд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бичиг баримтын зөрчилтэй байдлаас шалтгаалаад хуулийн дагуу гаргаагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэл гаргах эрхгүй байдал тогтоогдож, нэхэмжлэлээ татаж авч, нэхэмжлэлээ зөв гаргах зайлшгүй шаардлага гарсан болно.

 нь 2015 оны 02 сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд өөрийн гэм буруутай үйлдлээрээ миний эд хөрөнгөнд хохирол учруулсан атлаа хохирлоо барагдуулаагүй, миний машиныг засаж өгөөгүй, миний машины оронд машин өгнө гэж хуурч мэхэлсэн, тухайн авто осол болсон үед авто машинд учирсан эд ангид хохирлын үнэлгээ гаргуулах байтал үнэлгээ хийлгэх шаардлагагүй, машиныг машинаар төлнө гэж хуурч мэхлэн намайг төөрөгдөлд оруулж авто машины хохиролд үнэлгээ гаргуулах боломжийг хаасан. Өнөөдөр эвдэрсэн машиндаа хохирлын үнэлгээ тогтоолгоход үнэлгээ бодитоор үнэн тогтоогдох боломжгүй байна учир нь тухай үед дотор талд ямар эд анги эвдэрсэн нь тодорхойгүй болсон байна. Өөрсдөө машинд засварлаж ойлгомжгүй байдлыг үүсгэсэн.  миний машиныг өнөөдрийг хүртэл засварлаагүй байгааг би нүдээрээ үзсэн зургийг нь авсан.

Тиймээс би гаас машиныхаа 3,400,000 төгрөг, зардал 954,000 төгрөг, нийт 4,361,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.  

Шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш нэмэлт зардал гарсан учраас гарсан зардал 320,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Нийт 4,815,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 02 сарын 20-ны өдөр Төв аймгийн Баян чандмань сумын нутаг дэвсгэр авто зам дээр Ганбаатар миний жолоодож явсан тоёота карина маркийн ТӨВ улсын дугаартай авто машиныг мөргөж авто осол гаргасан. Тухайн үед би автомашиныг засч өгөх санал тавьсан боловч ******* нь шинэ машин авна гэсэн. Энэ асуудлаас хойш би 2-3 машин үзүүлсэн боловч аваагүй. Одоо би өөрийнх нь машиныг засчихсан, машинаа ав гэхэд авдаггүй.

Тухайн үеийн ослын газрын актанд дурдсан гэмтлийн дагуу автомашинд засвар хийсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******, хариуцагч д холбогдуулан гэм хорын хохиролд 4,815,300 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь автомашины үнэ мөнгөн төлбөр гаргуулах шаардлагаас бүхэлд нь татгалзаж, өөр автомашин сольж өгөх хүсэлтээс нэхэмжлэгч татгалзсан, автомашиныг засуулсан гэж татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтаас үзэхэд 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутагт******* нь УБН улсын дугаартай суудлын автомашиныг жолоодож явахдаа, нэхэмжлэгч *******ын жолоодож явсан ТӨВ улсын дугаартай Toyota carina маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гарган нэхэмжлэгчид хохирол учруулсан байна.

Нэхэмжлэгч нь УБН улсын дугаартай суудлын автомашиныг жолоодож явсан хариуцагчаас хохирлоо гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д нийцсэн, уг тээврийн хэрэгслийг ашиглагч нь тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан тохиолдолд учруулсан хохирлоо өөрөө хариуцан арилгах үүрэгтэй.

Хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчид учирсан хохирлыг бүрэн барагдуулах, адил чанарын өөр автомашинаар сольж өгөхөөр тохиролцсон, шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хэд хэдэн автомашиныг нэхэмжлэгчид санал болгосныг нэхэмжлэгч ТӨВ улсын дугаартай автомашинтай чанарын хувьд дүйцэхгүй, санал болгосон автомашин эвдрэлтэй гэсэн үндэслэлээр татгалзсан нь хариуцагчийн 2015 оны 02 дугаар сарын 20-ны үйлдсэн баталгаа бичиг, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д заасны дагуу гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь нөгөө талынхаа зөрчигдсөн эрхийг сэргээж, гэм учруулахаас өмнөх байдалд оруулах үүрэгтэй тул нэхэмжлэгч ******* өөрт учирсан хохирлоо тухайн автомашины зах зээлийн үнээр тооцон*******гаас гаргуулахаар нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй.

Хариуцагч ТӨВ улсын дугаартай Toyota carina маркийн автомашиныг өөр автомашинаар сольж өгөхөөр 2015 оны 02 дугаар сард авч явснаас хойш өнөөдрийг хүртэлх хоёр жил гаруйн хугацаанд хариуцагч үүргээ биелүүлээгүй, тус автомашин замын хөдөлгөөнд оролцоогүй, удаан хугацаагаар ашиглагдаагүй байдал нь автомашиныг ердийн байдлаар ашиглах боломжгүй болсон, ердийн байдлаар ашиглахад харьцангуй өндөр зардал гарахаар байгаа нь зохигчийн тайлбар, шинжээч Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн, шинжээч ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17/30 тоот дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.2-т зааснаар нэхэмжлэгч автомашины үнийг гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч ТӨВ улсын дугаартай Toyota carina маркийн автомашины зах зээлийн үнэлгээг 3,400,000 төгрөг гэж тодорхойлон 2013 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн Автомашин худалдах-худалдан авах гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргасан нь мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан бодит хохирол гэж үзэхээргүй буюу 2013 оноос 2015 оны хооронд автомашиныг ашигласан хугацаа, элэгдлийг тооцон гаргасан Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлтээр ТӨВ улсын дугаартай Toyota carina маркийн автомашины зах зээлийн үнэлгээг 1,800,000 төгрөг гэж тодорхойлсон нь үндэстэй байх тул автомашины үнийг 1,800,000 төгрөгөөр тооцон хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч автомашинаа өдөр тутам ашиглах боломжгүй болсон, хохирлоо арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч сонгон авч ажиллуулсан, баримт бичиг, тээврийн хөлс, шинжээчийн хөлс зэрэгт 1,415,300 төгрөгийн зардал гарсныг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн тооцоолох боломжгүйгээр бий болсон шууд хохирол гэж тооцох боломжгүй буюу хохирлын шууд шалтгаант холбоо бүхий үр дагаврыг үүсгэхгүй юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дээрх зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т хамаарах хариуцагчийн гэм буруутай холбоотойгоор нэхэмжлэгчээс зайлшгүй гарсан зардал гэж тайлбарлаж байх боловч гэрээний үүрэгтэй холбоотойгоор үүссэн хохирлыг зохицуулсан зохицуулалт нь гэрээ бус үүрэгтэй холбоотой харилцаанд үл хамаарах тул нэхэмжлэгч 1,415,300 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Шүүх 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 101/ШЗ2016/20770 дугаартай захирамжаар Итгэлт Эстимэйт ХХК-ийг, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2017/00086 дугаартай захирамжаар Хөрөнгө эстимэйт ХХК, ХХК нарыг тус тус шинжээчээр томилсон, нэхэмжлэгч нь шинжээчийн хөлс 90,000 төгрөгийг Итгэлт Эстимэйт ХХК-д, 50,000 төгрөгийг Хөрөнгө эстимэйт ХХК-д тус тус төлж, тус 140,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь нэхэмжлэлийн шаардлагад үл хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаар ба шүүх мөн хуулийн 56 дугаар зүйлд зааснаар шүүхийн зардлыг хуваарилна.

Иймд*******гаас автомашины үнэ 1,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс 3,015,300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан*******гаас 1,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс 3,015,300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заснаар*******гаас 140,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т, 50,000 төгрөг гаргуулж шинжээч ХХК-д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,950 төгрөгийг улсын орлогод үлдээж,*******гаас 43,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЭНЭБИШ

 

 

                 ШҮҮГЧИД                                      Г.АМАРЖАРГАЛАН

 

 

                                                                        Л.ЭНХЖАРГАЛ