Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/560

 

 

 

 

 

 

   2022       04          12                                   2022/ШЦТ/560

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Б.Тэгшбаяр /томилолт/,

шүүгдэгч Ц.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг,

шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

хохирогч Ц.Г нарыг оролцуулан эрүүгийн 201726021123 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Э.Б, 1999 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эгч, хүргэн ах, эгчийн хүүхдүүдийнх нь хамт, .................................. оршин суух хаягтай, урьд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, РД: ..........,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Э.М, 2002 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эгч, хүргэн ах, эгчийн хүүхдүүдийнх нь хамт, ................... оршин суух хаягтай, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, РД: ..........,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ц.Б, 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ..........................оршин суух хаягтай, урьд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 780 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, РД: ..........,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Н.Ч, 2000 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ................... тоотод оршин суудаг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, РД: ..........,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь Э.М, Н.Ч нартай бүлэглэж үйлдсэн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, ................... буюу хохирогч Н.Бгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч биет 430.000 /дөрвөн зуун гучин мянган/ төгрөг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

- Шүүгдэгч Э.Б нь Ц.Б, Э.М нартай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их богд дэлгүүрээс иргэн Ц.Ггийн эзэмшлийн Samsung galaxy S5 загварын гар утас, биет 620.000 төгрөг, 100 ам доллар, бичиг баримт бүхий түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 1.084.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

- Шүүгдэгч Э.Б нь ганцаараа 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн автобусны буудлын орчим Ч:48 чиглэлийн автобусанд зорчиж явсан иргэн С.Эын халааснаас Самсунг А-50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

- Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 03 дугаар сарын 12-ны оройн 22 цагаас 23 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран молл” худалдааны төвийн орчим хохирогч Б.Эийн эзэмшлийн Самсунг Галакси Нөте 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч худалдан борлуулж бусдад 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

- Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах Баянзүрх худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа иргэн Ж.Ггийн халааснаас “iphone 8 plus” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 835.000 /найман зуун гучин таван мянга/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

- Шүүгдэгч Э.М нь Э.Б, Н.Ч нартай бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, ................... буюу хохирогч Н.Бгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч биет 430,000 /дөрвөн зуун гучин мянган төгрөг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

- Шүүгдэгч Э.М нь Э.Б, Ц.Б нартай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их богд дэлгүүрээс иргэн Ц.Ггийн эзэмшлийн samsung galaxy S5 загварын гар утас, биет 620.000 төгрөг, 100 ам доллар, бичиг баримт бүхий түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан нийт 1.084.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

- Шүүгдэгч Э.М нь И.Саруултөгстэй бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 47-26 тоотод байрлах “Эрхэс Од” нэртэй хүнсний дэлгүүрийн лангуунаас иргэн Г.Ягийн эзэмшлийн Самсунг А50 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 560.600 төгрөгийн хохирол учруулсан,

- Шүүгдэгч Ц.Б нь Н.Чтэй бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 04-ний шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буянтай бүжин” дэлгүүрийн цонхны төмөр торыг эвдэн хууль бусаар нэвтэрч тамхи, хүнсний бүтээгдэхүүн зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2.653.700 төгрөгийн хохирол учруулсан,

- Шүүгдэгч Ц.Б нь Э.М Э.Б, нартай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их богд дэлгүүрээс иргэн Ц.Ггийн эзэмшлийн samsung galaxy S5 загварын гар утас, биет 620.000 төгрөг, 100 ам доллар, бичиг баримт бүхий түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан нийт 1.084.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

- Шүүгдэгч Ц.Б нь Г.Дагвадоржтой бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Халгай” гоо сайхны салон дотор үйлчлүүлж байсан С.Туулын монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 412.800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

- Шүүгдэгч Ц.Б нь ганцаараа 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цагаан байрны автобусны буудал орчим хүнсний мухлаг дотроос Ц.Оын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 385.000 /гурван зуун наян таван мянган/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

- Шүүгдэгч Ц.Б нь ганцаараа 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кола Кебаб” хоолны газрын ажилтан Б.Оийн Айфоне-Икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 1.544.000 /нэг сая таван зуун дөчин дөрвөн мянган/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

- Шүүгдэгч Ц.Б нь И.Саруултөгстэй бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Саруул захын бөөний төвд үйл ажиллагаа эрхлэх хохирогч Р.Бгийн лангууны араас орлогын мөнгө болох 440.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 440.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Шүүгдэгч Н.Ч нь ганцаараа 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо .............тоотод оршин суух Д.Дын өвлийн сууцны цонхыг хагалан нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн Шарп загварын зурагт, тэмээний ноосон цамц, пүүз, бүтээлэг зэрэг зүйлийг авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад 260.000 /хоёр зуун жаран мянган/ төгрөгийн,

- 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны ............ тоотод Ц.Эийн монгол гэрийн тооноор нууцаар, хууль бусаар нэвтэрч 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгийн үнэ бүхий 32 инчийн Тошиба зурагт хулгайлан авсан,

- 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг ................. тоотод шинэлэх гэж ороод хохирогч О.Эгийн Самсунг Галакси С-4 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад 225.000 /хоёр зуун хорин таван мянган/ төгрөгийн,

- Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө “Пирамид” пабын жижиг вакум цонхыг түлхэн хууль бусаар, нууцаар нэвтэрч архи, виски, дарс зэрэг 1.140.700 /нэг сая нэг зуун дөчин мянга долоон зуун/ төгрөгийн,

- 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Моносын 2-15 тоотод оршин суух иргэн Д.Ггийн байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч халтар манан хөөрөг, мөнгөн аяга, зөөврийн компьютер, эмэгтэй монгол дээл, Хөдөлмөрийн улаан тугийн одон, Алтан гадас одон, Боловсролын тэргүүний медаль, Багшийн гавьяаны дээд сургуулийн ромбо зэрэг эд зүйл хулгайлан авч 700.500 /долоон зуун мянга таван зуун/ төгрөгийн,

- 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол 100 айлын “Жоби” төвийн манаачийн байранд нэвтэрч, хохирогч Д.Тын Айфоне 5 эс, Айфоне 4 загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад 130.000 /нэг зуун гучин мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

- Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Сэлбийн 7-8 тоотод байрлах Г.Эгийн хүнсний дэлгүүрийн цонхоор 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөрт шилжих шөнө нууцаар, хууль бусаар нэвтэрч орлогын бэлэн 300.000 /гурван зуун мянган/ төгрөг, Нокиа гар утас, 8 шил архи, кассын машины доод талын мөнгөний авдар буюу сейф зэргийг хулгайлж, 420.000 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөгийн,

- 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Тайвань Байк” дэлгүүрээс 14.000 төгрөг, унадаг дугуй зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Отгонбилэгт 769,000 /долоон зуун жаран есөн мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

- Бусадтай бүлэглэн 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо “Аялгуу” караокены цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч 43 инчийн зурагт, архи хулгайлан авч Б.Бд 635.900 /зургаан зуун гучин таван мянган/ төгрөгийн,

- С.Бөхбаатартай бүлэглэн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 22 дугаар гудамжны 05Е тоотод оршин суух О.Эын байшингийн вакум цонхыг хөшин нууцаар, хууль бусаар нэвтэрч 1.130.000 /нэг сая нэг зуун гучин мянган/ төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлан авсан,

- М.Хосбаяр, Б.Өсөхбаяр нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Кор нэртэй интернэт тоглоомын газраас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Д.Дгийн Ай фоне 5 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн,

- Батдаваа, Төгөлдөр нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Мастер гутал засварын газарт 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нууцаар, хууль бусаар нэвтэрч 4 ширхэг хос пүүз хулгайлан авч 220.000 /хоёр зуун хорин мянган төгрөгийн,

- Батдаваа, Тэмүүжин, Тэнгис нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг “Мастер шойс” гутал засварын газарт 2016 оны 09 дүгээр сарын 11 ний өдөр цонхны хаалтыг нууцаар, хууль бусаар нэвтэрч 13 ширхэг гутал хулгайлан авч 1.970.000 /нэг сая есөн зуун далан мянган/ төгрөгийн,

- Төгөлдөртэй бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн бэлхийн 7-97 тоотод байрлах “Баянсүндрэл” 8 нэрийн дэлгүүрийн вакум цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч бэлэн 100.000 төгрөг болон 674.100 /зургаан зуун далан дөрвөн мянга нэг зуун/ төгрөгийн бараа материал хулгайлан авч 774.100 /долоон зуун далан дөрвөн мянга нэг зуун/ төгрөгийн,

- Баттүшигтэй бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 1 дүгээр гудамжны 4 тоотод байрлах .......... оршин суух Т.Гийн байрны вакум цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч Тошиба маркийн 40 инчийн зурагт, ДВД тоглуулагч түрийвч зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 330.000 /гурван зууг гучин мянган/ төгрөгийн,

- Мөнхтөр, Тэмүүжин нартай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдөрт шилжих шөнө М.Сгийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зэл унага” нэртэй хүнсний дэлгүүрийн вакум цонхоор хууль бусаар, нууцаар нэвтэрч 50.000 /тавин мянган/ төгрөгийн гар утасны нэгж, хүнсний бүтээгдэхүүн, нокиа загварын гар утас, мөнгөний гахайд цуглуулсан байсан бэлэн мөнгө зэргийг хулгайлан авч бусдад нийт 2.090.000 /хоёр сая ерэн мянган/ төгрөгийн,

- Ц.Бтай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Буянтай бүжин дэлгүүрийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч 2.692.000 /хоёр сая зургаан зуун ерэн хоёр мянган/ төгрөгийн,

- Шүүгдэгч Н.Ч нь Э.Б, Э.М нартай бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, ................... буюу хохирогч Н.Бгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч биет 430,000 /дөрвөн зуун гучин мянган/ төгрөг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

- Б.Өсөхбаяр, Н.Мөнхнаран нартай бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүрд" гэх нэртэй худалдааны төвийн 2 дугаар давхрын 18а дугаар лангууны араас иргэн Г.Нын орлогын мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийн,

- Б.Өсөхбаяртай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул Дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэл” хотхоны 1 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “Есүй Бютик” гэх нэртэй хувцасны дэлгүүрээс иргэн Р.Оын эзэмшлийн “Айпоне икс эс макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.800.000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Э.Б нь бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хоёр удаагийн үйлдлээр, ганцаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хоёр удаагийн үйлдлээр хулгайлсан,

- Шүүгдэгч Э.М нь бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч гураван удаагийн үйлдлээр, ганцаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хоёр удаагийн үйлдлээр хулгайлсан,

- Шүүгдэгч Ц.Б нь бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч дөрвөн удаагийн үйлдлээр, ганцаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хоёр удаагийн үйлдлээр хулгайлсан,

- Шүүгдэгч Н.Ч нь бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч арван хоёр удаагийн үйлдлээр, ганцаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар найман удаагийн үйлдлээр хулгайлсан үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Э.Мын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Чийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ц.Бы        шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ц.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Надад нийт 1.084.000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс Э.Б, Э.М нар нь тус бүр 361.560 төгрөг өгсөн. Үлдсэн хохирлыг минь барагдуулж өгнө үү. Залуу хүмүүс хулгай хийж амьдарч болохгүй. Хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийх хэрэгтэй” гэв.

Хохирогч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би БГД-ийн 1-р хороо, 7а байрны хажууд ТҮЦ ажиллуулдаг. 2017 оны 05 дугаар сарын 01-ний орой 23 цаг 40 минутын үед би өөрөө ТҮЦ-ээ хаагаад гэртээ харьсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2017 оны 05 дугаар сарын 02-ны өглөө манай нөхөр Бямбажав 08 цагийн үед гарч яваад буцаж орж ирэхдээ ТҮЦ-ийн цонхны хаалтад чулуу хөшчихсөн байна, хулгай орсон юм шиг байна, гаръя гэсэн. Тэгээд ТҮЦ дээрээ очиход цонхны хаалтад чулуу хавчуулсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Би тэр өдөр дэлгүүртээ цүнхээ үлдээсэн бөгөөд цүнхний арын халаасанд 150,000 төгрөг бэлнээр байсан, цүнхий дотор халаасанд ягаан гялгар уутанд боосон задгай голдуу 280,000 орчим төгрөг байсан нь алга болсон. Нийт 430,000 бэлнээр алга болсон. Бараа таваар дээр ноцтой алга болсон зүйл байхгүй байсан бөгөөд тэр дээр гомдолгүй, бэлэн мөнгөө олж авмаар байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 43-44 дэх тал/,

2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 01/345 дугаартай “...№1,3 дугаарт гарын мөр нь MN00031000006724, MN0000XXT00023, MN003210005142, МN0000БЗД02140 гэсэн дугаараар Нарангэрэлийн Чингис нэрээр санд бүртгэгдэн орсон этгээдийн баруун болон зүүн гарын алганы хээтэй тохирч байна”, “...№6,8,12,13 дугаарт гарын мөр нь MN000510014831, MN0000XXT00006, MN000110018925 гэсэн дугаараар Энхболдын Билгүүдэй нэрээр санд бүртгэгдэн орсон этгээдийн баруун гарын эрхий, долоовор, чигчий хуруу, баруун гарын алганы хээтэй тохирч байна”, “...№2,21,22 дугаарт гарын мөр нь MN000110018924, MN005610002388, MN000110021668, MN000510015567, MN0000XXT00006 гэсэн дугаараар Энхболдын Мөнхбаатар нэрээр санд бүртгэгдэн орсон этгээдийн зүүн гарын эрхий хуруу, баруун гарын алганы хээтэй тохирч байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 50-69 дэх тал/,

Хохирогч С.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 112 автобусны буудал дээрээс Чингэлтэй дүүрэг орохоор Ч:48 чиглэлийн автобусанд суусан ба зорчиж явж байхдаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн автобусны буудлын орчим халааснаасаа гар утсаа алдсан. Би уг нь гар утсаа 1 гартаа атгаад нөгөө гараараа бариулаас бариад зогсож явж байсан. Тэгээд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн автобусны буудал дээр ирэх үед нэг үл таних хүн намайг шахаад байсан. Би тэр үед гар утсаа халаасандаа хийгээд бариулаас барингаа хажуу тийшээ болж зай тавьж өгсөн. Тэр үед би тус буудал дээр буугаад өөр автобусанд дамжин суух ёстой байсан бөгөөд тухайн үл таних хүнд зай тавьж өгч буулгачхаад араас нь буутал миний гар утас алдагдсан байсан. 2019 оны 6 сард Мобикомоос Самсунг А-50 маркийн гар утсыг 1 жилийн хугацаатай 869.000 төгрөгөөр лизингээр худалдаж авсан. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн автобусны буудал дээр буух үед намайг шахаад байсан үл таних хүнийг сэжиглэж байна, царай төрхийг нь хараагүй учир танихгүй, гар утсаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 145-147 дахь тал/,

2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Ашид Билгүүн ХХК-ны Хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /Самсунг А-50 маркийн гар утас 600,000₮/ /1хх-ийн 158-159 дэх тал/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 140-141 дэх тал/,

Гэрч С.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Мөнхбаатар, Билгүүтэй 2-той хамт байж байгаад ...ЭХЭМҮТ орох автобусанд суугаад ... буухаар болж Билгүүтэй хамгийн түрүүнд гараад бидний урд гараад алхаад бид 2 араас нь дагаад явсан. Тэгтэл Билгүүтэй гэнэт өөр тийшээ явахаар болчихлоо гээд бид хоёроос салаад явсан. Би тухайн үед Билгүүтэйг хулгай хийсэн гэдгийг мэдээгүй, сүүлд цагдаагаас дуудаж байна гэхээр нь өөрөөс нь асуутал 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр автобусаар зорчиж байх үедээ самсунг А-50 маркийн гар утас хулгайлсан талаараа ярьсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 152-153 дахь тал/,

Хохирогч Ц.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Их богд нэртэй 8 нэрийн дэлгүүр ажиллуулаад хүүхдээ гэртээ ороод хоолоо идчихээд ир гээд гэр лүүгээ явуулчхаад ганцаараа хүмүүст үйлчлээд байж байсан юм. Тэгтэл 20 орчим насны 3 хүүхэд орж 2 хүүхэд нь дэлгүүрийн заал руу бараа үзэж сонирхоод явж байсан, нэг хүүхэд нь дэлгүүрийн үүдний хэсэгт байх хөргөгчөөс тахианы мах гаргаж ирээд надаас үнийг нь асуугаад, кассын тавиур дээр байсан чихэр авах гээд авч тавиад байсан. Тэгээд цаашаа яваад гялгар ууттай чихэр авчраад надаас үнийг асуугаад яваад байсан тэр үед би өөр хүмүүсийн худалдаж авсан барааг бичиж өгөөд зараад зогсож байх үед дахиад нөгөө хүүхэд ирээд эд зүйлийн үнэ асуугаад байсан. Тэгээд цаашаа явсан 2 хүүхэд нь 1 ширхэг жижиг савтай ус худалдаж аваад гараад явсан, эд зүйлийн үнэ сонирхоод миний анхаарлыг сарниулж байсан нь дэлгүүрээс юм авалгүй араас нь гараад яваад өгсөн. Тэгээд би гар утсаар ярих хэрэг гараад гар утсаа хайтал миний гар утас олдохгүй байхаар нь гар цүнхэн дотор гар утсаа хийсэн юм болов уу гэж бодоод цүнхээ ухаж үзтэл миний гар утас байхгүй, цунхэн дотор байсан түрийвч бас алга болсон байсан. Хүү Мөнх-Эрдэнийг ирэнгүүт хяналтын камер шүүж үзэхэд манай дэлгүүрт орж ирсэн 3 хүүхдийн нэг нь үүдэн дээр үлдээд, 2 нь дэлгүүрийн заал руу орж, ус ундаа зардаг хэсэгт очиж ярилцаж байснаа кассын хажууд нэг хүүхэд нь ирж зогсоод, нөгөө хүүхэд нь цаагуур нь яваад дэлгүүрийн зүүн гар талын хананд байрлуулсан тавиур дээрээс миний Самсунг эс 5 маркийн гар утсыг авснаа, эргээд над руу нэг харснаа цаана нь байсан миний гар цүнхийг ухаад дотор нь байсан түрийвчийг авангуутаа халхлаад зогсож байсан хүүхэдтэй хамт цаашаа ус ундаа зардаг хэсэгт очоод хөргөгчөөс нэг жижиг савтай ус аваад бичүүлээд гараад явсны дараа надаас баахан эд зүйлийн үнэ асууж байсан хүүхэд гараад явж байгаа нь бичигдсэн байсан... Миний Самсунг эс 5 маркийн гар утас 240,000 төгрөгөөр худалдаж авсан, могойн арьсан түрийвч, түрийвч дотор байсан бараа авах 590.000 төгрөг, 100 доллар тухайн өдрийн ханшаар 2.446 төгрөг 76 мөнгөний ханштай гэхээр 244.679 төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө, шившлэгтэй 20.000 төгрөг, 10.000 төгрөг... нийт 870,000 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 198-201 дэх тал/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1хх-ийн 229-230 дахь тал/,

Дамно ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /самсунг эс -5 маркийн гар утас, түрийвч, нийт 272,000₮/ /1хх-ийн 212-213 дахь тал/,

Хохирогч С.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би ЧД-ийн 2-р хороонд байрлах Халгай салоны байранд ажлаа хийж байхад гаднаас үл таних 14-18 орчим насны 2 эрэгтэй хүүхэд орж ирээд ресепшн Солонгоос үс хагтаад байна, ямар бүтээгдэхүүн хэрэглэвэл болох талаар асуугаад текний хажууд эргэлдээд байсан. Тэр 2 хүүхэд 5 орчим минут болоод гарсан ба тухайн үед би өөрийн бөгжийг угаалтуурын хойд талын тек хэсэг дээр тавиад хүнд үйлчлээд тэр 2 хүүхдийг гарснаас хойш 30 минутын дараа бөгжөө алга болгосныг мэдсэн. Би үйлчлүүлэгчийнхээ толгойг угааж өгөх шаардлагатай байсан тул бөгжөө тайлж тавьсан. 2018 оны 7 дугаар сард Мөнгөн Завьяа худалдааны төвөөс 470.000 төгрөгөөр худалдаж авсан юм. 4.8 граммын, саран хэлбэртэй, цагаан өнгийн шигтгээтэй, Солонгос бөгж байсан. Гомдолтой байна, хохирлоо барагдуулж авмаар байна. Манай хяналтын камерын бичлэгт тэр хоёр хүүхдийн өндөр хүүхэд нь авч байгаа харагдаж байсан. Хажуугийн дэлгүүрээс 10.000 төгрөг хулгайлсан байсан.” гэх мэдүүлэг /2хх-ийн 108-110 дахь тал/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /2хх-ийн 104-106 дахь тал/,

Дамно ХХК-ийн үнэлгээ /монетон бөгж-412.800 төгрөг/ /2хх-ийн 119-120 дахь тал/,

Хохирогч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ЧД-ийн 9-р хороо, цагаан байрны автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг хүнсний мухлагт худалдагч хийгээд сууж байхад 16 цагийн үед гэрийн интернэт гацаад байхаар нь лавлах руу залгаж хэлтэл салгаад залга гэхээр нь гэр лүүгээ орохдоо өөрийн гар утсаа лангууны ард үлдээчхээд орж интернэт янзалчхаад ороод ирсэн чинь гар утас алга болсон байсан... Хонор 7-х гэх хар саарал өнгөтэй Хятад гар утас байсан. Охин Тэди төвөөс 500.000 төгрөгөөр худалдаж авч өгч байсан одоо 400.000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /2хх-ийн 149-153 дахь тал/,

2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Дамно” ХХК-ийн үнэлгээ /Хонор 7-х маркийн гар утас 385.000 төгрөг /2хх-ийн 165-166 тал/,

Гэрч Э.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....80837076 гэх дугаар надад байсан 2019 оны 08 дугаар сарын эхээр энэ дугаараа гар утастайгаа хулгайд алдсан. 2019 оны 08 дугаар сард автобусанд явж байхдаа хонор маркийн хар өнгийн гар утсаа хулгайд алдсан ба гар утсаа Монтел төвийн гаднаас 2019 оны 06 дугаар сард 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. гэх мэдүүлэг /2хх-ийн 154-155 тал/,

Хохирогч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд БЗД-ийн 05-р хороонд үйл ажиллагаа явуулах "Кола кимбаб" нэртэй цайны газар ажлаа хийж байхдаа цайны газрын текний ард цэнэглэж байсан айфоне Х маркийн гар утсаа алдсан. Яг хэзээ алдсан өдрөө сайн санахгүй байна. 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн үед цагдаа орж ирээд ямар маркийн гар утсаа алдсан талаар тодруулаад таны гар утас олдсон байгаа, харьяа дүүргийн цагдаа очоод өргөдөл өгчих гэсэн. Миний алдсан айфоне Х маркийн гар утасны арын хэсэг хагарсан, хар саарал өнгийн, гадна талаараа улаан өнгийн гэртэй байсан. Би хулгайд алдсан гар утсаа 2018 оны 11 дүгээр сард найзаасаа 800.000 төгрөгөөр авч байсан. Одоо 600,000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 203-205 дахь тал/,

Гэрч М.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баярсайхан удалгүй хүрч ирээд өөр газар орж хоол идье гэж гарч яваад цаашаагаа гэр хорооллын гудамж руу алхаж явж байхдаа айфоне Х маркийн улаан өнгийн хойд талын шил нь хагарсан гар утас гаргаж ирээд би саяны цайны газраас авсан гэж хэлсэн. Гар утас хулгай хийх санааг бид нарын хэн ч гаргаагүй, Баярсайхан ганцаараа гар утас хулгай хийж авсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 208-209 дэх тал/,

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Дамно” ХХК-ийн үнэлгээ /айфоне Х маркийн гар утас-1.544.000 төгрөг/ /2хх-ийн 216-217 дахь тал/,

Хохирогч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгэхээр нь дэлгүүрийн хяналтын камерын дүрс бичлэгийг шүүж үзэхэд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн уед манай дэлгүүрийн лангуун дээр хүн байхгүй байх үед нэг үл таних хүн орж ирээд манай кассаас 14.000 төгрөг хулгайлаад гарах үедээ манай дэлгүүрийн үүдэнд байсан “Мерида” брэндийн “биг найн” загварын унадаг дугуй хулгайлаад авч гарч байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 94-97 дахь тал/,

Алдагдсан эд зүйлсийн үнэлгээ гаргасан “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-ийн 102-103 дахь тал/,

Хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 106 дахь тал/,

Хохирогч Д.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай гэр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороолол 10 дугаар хороо 100 айлын Жоби төвийн хойд талд төв байрны хашаанд амьдардаг юм. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 15-ны орой 22 цаг 50 минутад унтацгаасан юм. Үүдний өрөөнд манай 12 дугаар ангийн охин Отгонсайхан унтсан. Хөдөөнөөс манай руу ирчихсэн унтаж байсан. Би нөгөө өрөөнд нөхөртэйгөө унтсан. Тэгээд 07 цагт босоод цэнэглэгч холбоод дараа нь утсаа цэнэглэх гээд хайтал охины утас тавьсан газартаа байхгүй байсан тэгээд гайхаад үзэхэд манай нөхрийн утас мөн алга болсон. Охины утас айфоне 5 эс хар өнгийн 2016 оны 06 дугаар сард Теди төвөөс 540.000 төгрөгөөр авсан. Нөхрийн утас айфоне 4 маркийн хар өнгийн гар утас 3 жилийн өмнө 300.000 төгрөгөөр авч байсан. Бид нэг гэр бүл учраас бид нарын дундын өмч хөрөнгө юм. Одоо манай хүүхэд нөхөр хоёр Баянхонгор аймгийн Хүрээ мандал гэх сүлжээгүй газар байгаа.” гэх мэдүүлэг /5хх-ийн 13-16 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 4335 дугаартай “...Шинжилгээнд тэнцсэн №2 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд Нарангэрэл овогтой Чингисийн эрхийн хурууны хээтэй тохирч байна” гэх дүгнэлт /5хх-ийн 26-29 дэх тал/,

Эд хөрөнгийн үнэлгээний тайланд гар утаснуудыг 130.000 /нэг зуун гучин мянган/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /5хх-ийн 38-39 дэх тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-ийн 09-11 дэх тал/,

Хохирогч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 12-ны оройн 21 цаг 10 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны гадуур өөрийн дүү Бишрэлтийн хамт гэр лүүгээ явж байгаад гэнэт утас байхгүй болсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Самсунг галакси нөте 8 маркийн утсаа 2019 оны 07 дугаар сард Америкаас 1.200.000 төгрөгөөр авч байсан. Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээгээр 728.000 төгрөг болсон. Үүнийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /5хх-ийн 168-170 дахь тал/,

Дамно хөрөнгө үнэлгээ зуучлалын компанийн “...үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 500.000 төгрөгөөр үнэлэгдэв. гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх-ийн 179-180 дахь тал/,

Хохирогч О.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай хүүхэд 11 настай хүүхэд тухайн өдөр гэртээ ганцаараа ирсэн байсан. Тэгээд манай хүүхэд над руу утсаар ярихад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би 15 цагийн үед гэртээ очсон. Тэгэхэд манай гэрийн хаалга эвдрэлгүй байсан. Манай цонх онгойсон байсан. Тэгээд гэртээ ороход манай гэрийн том өрөөнд зурагтын тавиур дээр байсан Панасоник маркийн 42 инчийн зурагт алдагдсан байсан. Тэгээд том өрөөний хойморт байсан авдрыг цоожийг нь татаж онгойлгоод дотор нь байсан 3 ширхэг дээл куртик эд зүйл алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /6хх-ийн 118-119 дэх тал/,

2015 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн үнэлгээний тайланд алдагдсан эд хөрөнгө Монгол дээл 3 ширхэг 220.000 төгрөг, Панасоник зурагт 650.000 төгрөг, хар өнгийн куртик, даавуун куртик, монгол дээл, пүүз, монгол дээлийн бүс 260.000 төгрөг нийт 1.130.000 /Нэг сая нэг зуун гучин мянган төгрөгөөр үнэлсэн үнэлгээний баримтууд/ /6хх-ийн 121-123 дахь тал/,

2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 06/203 дугаартай гарын мөрний Шинжээчийн дүгнэлт /С.Бөхбаатарын гарын мөртэй тохирсон. Уг дүгнэлттэй С.Бөхбаатар, Н.Ч нар болон хохирогч О.Э нар танилцаж гарын үсэг зурсан /5xx-ийн 125 дахь тал/,

Насанд хүрээгүй Н.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бөхбаатартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 22-05Е тоотод оршин суух айлын байшингийн цонхыг хөшин орж хулгай хийсэн... Би хүлээн зөвшөөрч байна... Бөхбаатар уг айлын цонхыг нь хөлөөрөө жийхэд цонх онгойчихсон... Тэгээд уг айлын цонхоор би эхэлж ороод миний араас Бөхбаатар ороод бид хоёр айлын шкафыг ухаж байхад тэр дотор нь авах юм олдоогүй. Тэгээд уг айлын авдрыг нь би ухаад дотроос нь монгол дээлүүд аваад тэр гэрт нь байсан хар өнгийн цүнхэнд дээлүүдээ хийгээд зурагтын тавиур дээр нь байсан хар өнгийн зурагтыг нь би бариад... орсон цонхоороо буцаад гарсан.” гэх мэдүүлэг /6xx-ийн 138 дахь тал/,

Хохирогч Ц.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Манай бага охин Мөнгөн-Од хаалга онгойлгож ороод ээжээ гэрт хулгай орсон байна зурагт алга гэж хэлэхээр нь хартал манай гэрийн тоононы хоёр раам модны дундах модыг нь хугалаад хулгайч орж 32 инчийн Тошиба маркийн зурагт алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм.” гэх мэдүүлэг /6хх-ийн 169 дэх тал/,

2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн үнэлгээний баримтад алдагдсан эд хөрөнгийг 220.000 /хоёр зуун хорин мянган/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, /6хх-ийн 170 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6111 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Нарангэрэлийн Чингисийн гарын мөртэй тохирсон /6хх-ийн 171-175 дахь тал/,

Насанд хүрээгүй яллагдагч Н.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны үед өмгөөлөгч А.Ганхуягийн хамт өгсөн: “...Би архи уучихаараа хулгай хийгээд байдаг юм. Хулгай хийсэн мөнгөөрөө компьютер тоглоом тоглож идэх юм худалдаж аваад таардаг. Энэ 2015 оны 12-р сарын 08-ны өдөр тооноор орсон айл бол манай гэрээс доохно холгүй байдаг айлын гэр лүү орчихсон юм. Тэр үед Гацаа Улаанаа хочтой таньдаг ах надтай хамт нэг шил архи 0.5 литрийн Монгол стандарт архи хувааж уучхаад тэр айл руу намайг орох үед Гацаа Улаанаа ах гадаа хүн хараад зогсож байсан. Тооноор нь авсан зурагтаа Хүчит шонхор захын урдхан талд байдаг айлд 50.000 төгрөгөөр Гацаа Улаанаа ах зарсан. Намайг уруу татсан хүн байхгүй. Надад ар гэрийн зүгээс ямар нэгэн дарамт шахалт байхгүй. Манай аав, ээж асрах халамжлах үүргээ сайн биелүүлдэг. Би өөрөө аав, ээжийнхээ үгэнд нь ордоггүй юм.” гэх мэдүүлэг /6хх-ийн 196 дахь тал/,

Хохирогч Д.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 09 дүгээр сарын 18-ны өглөө гэрээсээ 08 цаг 30 минутад гараад орой 19 цаг 50 минут орчимд ирэхэд манай том өрөөнд байсан 32 инчийн шарф маркийн зурагтыг хулгайч авсан байсан. Тэгээд хувцсаа үзэхэд хувцасны шкафаас өмсөх гэж аваад өмсөөгүй байсан шинэ өмд, манай эхнэрийн пүүз, орны бүтээлэг зэрэг алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /6хх-ийн 203-204 дэх тал/,

Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайланд алдагдсан эд зүйлсийг 260.000 /хоёр зуун жаран мянган/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /6хх-ийн 205 дахь тал/,

Насанд хүрээгүй хохирогч О.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн орчимд манай гэрт манай хамаатны охин Сувд-Эрдэнэ өөрийн найз залуу гэх Чингис гээд залуугийн хамт манай гэрт ирсэн. Тэгээд байж байхад самсунг галакси маркийн утас алга болсон...Сувд-Эрдэнэ, Чингис хоёр биеэ заслаа, бөөлжлөө гээд гэрээс гарч ороод байсан. Тэгэхээр нь би сэжиглээд Чингис рүү хандаад миний утсыг гаргаад өгчих гэж хэлсэн чинь Чингис би аваагүй цагдаагаа дуудахгүй юу гэж хэлсэн... Үүнээс хойш 4 хоногийн дараа над руу цагдаагаас яриад утсыг чинь олсон хүлээлгэж өгнө гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дээр ирэхэд миний Samsung galaxy s4 маркийн шар өнгийн артай утасны дэлгэц нь хагарсан байдалтай байсныг надад хүлээлгэж өгсөн.... Миний утсыг Чингис хулгай хийж аваад цагдаагийн машины шалавч доор хийсэн байсан.” гэх мэдүүлэг /7хх-ийн 226-227 дахь тал/,

Гэрч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тухайн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад 102 тоот утаснаас залгаж Сүмбэр сум 3-р баг Хайгуулчны 1-6 тоотоос утас алга болсон байна гэсэн дуудлага өгсөн тэгээд тухайн хаягаар очиход утсаа алдчихлаа гэж дуудлага өгсөн охин энэ хоёр хүнийг тэр дуудлагын дагуу сэжиглэж байна гээд гэртээ байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг хэлсэн тэгээд би тэр хоёр хүний биед үзлэг хийлгүйгээр шууд машиндаа суулгаж аваад дараагийн дуудлага руу явсан тэгээд дуудлага дээр очиход тэр хоёр эрэгтэй, эмэгтэй хоёр дуудлагаасаа шууд цагдаагийн хэлтэс дээр ирж ерөнхий жижүүрт хүлээлгэж өгөхдөө биед нь үзлэг хийхэд ямар нэгэн зүйл гараагүй. Би эргүүлээс буугаад машиныхаа шалавчийг цэвэрлэж байхад миний арын буюу суудлын шалавч доороос дэлгэц нь хагарсан утас харагдсан тэгэхээр нь би тухайн өдрийн жижүүрт гарч байсан эрүүгийн төлөөлөгчид утсаар мэдэгдэж хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /7хх-ийн 232 дахь тал/,

Гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би гэртээ нөхөр хүүхэд хадам дүү нарын хамт байж байсан чинь гаднаас манай хамаатны хүүхэд гээд нэг эмэгтэй хүүхэд найз залуу нь гээд нэг залуугийн хамт орж ирсэн. Тэгээд би цай хийж өгсөн тэгээд Чингис гээд байгаа тэр залуу ганцаараа гэрийн баруун орон дээр суусан тэгэхэд манай баруун орон дээр манай хадам дүү Эгиймаагийн аваад удаагүй байсан гэр утас нь байсан тэгээд Чингис гээд залуу ганцаараа гэрээс бие засах гээд гарсан тэгтэл манай хадам дүү Эгиймаагийн гар утас алга болсон байсан тэгээд утас руу нь залгаж үзэхэд холбогдох боломжгүй байсан.” гэх мэдүүлэг /7хх-ийн 233 дахь тал/,

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2016 оны 02 дугаар сарын 16-ны дүгнэлтэд алдагдсан гэх эд зүйлс /гар утас/-ыг 225.000 /хоёр зуун хорин таван мянган/ төгрөгөөр үнэлсэн комисс дүгнэлт /7хх-ийн 238 дахь тал/,

Гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /7хх-ийн 221 дэх тал/,

Гэрч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Чингис тэр бараашигнаас нь амсаад бөөлжлөө гээд гараад явсан араас нь Сувд-Эрдэнэ бас гараад явсан. Тэгээд тэр утсаа алга болгосон гээд Эгиймаа гэж эмэгтэй гэртээ орж ирээд Эс-4 маркийн гар утсаа хайж эхэлсэн. Тэр үед гар утас алга болчихсон байна гээд хайж Чингис Сувд-Эрдэнэ хоёр орж ирэхэд нь Чингис рүү “чи миний гар утсыг авсан” гэж хэлэхэд Чингис надад байхгүй би аваагүй гэж хэлэхэд тэр хавиар нь гэрт дотор байсан бүх хүмүүс л хайж үзэхэд олдохгүй байхаар нь Эгиймаа цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /7хх-ийн 238 дахь тал/,

Хохирогч Г.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...23 цаг өнгөрч байхад дэлгүүрээ хаагаад, манай дэлгүүрийн худалдагч Мөнгөнцэцэг, манай нөхөр бид нар манай гэрт орж хоол хийж идсэн манай дэлгүүрийн худалдагч гэртээ харьсан. Маргааш өглөө 09 цагийн орчим худалдагч Мөнгөнцэцэг орж ирээд дэлгүүрийн түлхүүр аваад дэлгүүр нээхээр гарсан тэгээд хэсэг хугацааны дараа над руу залгаад дэлгүүрт хулгай орсон талаар надад хэлсэн. ...Камерын бичлэг дээр бичигдсэн залууг сэжиглэж байна.” гэх мэдүүлэг /8хх-ийн 18-19 дэх тал/,

2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний баримтад алдагдсан эд хөрөнгийг 674.100 /зургаан зуу мянга далан дөрвөн мянга нэг зуу/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /8хх-ийн 21 дэх тал/,

2016 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /8хх-ийн 22-24 дэх тал/,

Хохирогч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 21 цаг өнгөрөөгөөд сансрын гутал засварын МASTER SHOES төвөөс гарсан. Цоожлоод орхисон. Маргааш нь буюу 2016 оны 09 сарын 11-ны өдөр 10 цагт ирээд ороход хулгай орсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Бид нар камерын бичлэгээ шүүж үзэхэд цонхоор нэг хүүхэд орж ирээд эд зүйл хулгайлж байгаа бичлэг байсан. Бид алдагдсан эд зүйлсээ шүүж үзэхэд засуулах болон цэвэрлүүлэхээр өгсөн 12 ширхэг пүүз нэг ширхэг тимберланд гутал хулгайд алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /8хх-ийн 62-63 дахь тал/,

Гэрч 3.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэрийг нь мэдэхгүй гурван хүүхэд ирээд хэвтээ тахь гэж нэрлэдэг пүүзийг леброн4 гэх хоёр пүүзийг надад 120.000 төгрөгөөр зарна гэж ирэхээр нь би нэг их гоё пүүз биш байна 90.000 төгрөгөөр авбал авъя гэж хэлээд 90.000 төгрөгөөр авсан. Эхлээд би авахгүй гэж бодож байсан ч ээжийнхээ паспортыг таксинд тавьсан гээд гуйгаад байхаар нь би худалдаж авсан. Та ул нь эвдэрсэн болон засвар орох гутал авах юм уу гэж асуусан би авна гэж хэлэхэд улгүй нэг пүүз байгаа та авах уу гэж асуусан. Тэгээд хоёр цагийн дараа дахин ирээд кобе-9 хулхи гарнет 2 өрөөсөн элит пусбасайт гарнет 4 ул нь салангад цоорхой шигтгээ 2 нартай пүүз ягаан хоёр нэртэй пүүз леброн 4 ул нь салангад, цоорхой шигэтгээ 2 нэртэй пүүз байсан болохоор нь би 400.000 төгрөгөөр худалдан авсан. Маргааш нь ажил амраад нэг дэх өдөр байсан тэр өдөр надруу залгаад Криси 8, гарнет 2, хайпер 13 нэртэй Гурван пүүзийн тус тус авч ирж нэгийг нь 60.000 төгрөгөөр нөгөө хоёрыг нь зүгээр үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг /8хх-ийн 63-64 дэх тал/,

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний баримтад алдагдсан эд хөрөнгийг 1.970.000 /нэг сая есөн зуун далан мянган/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /8хх-ийн 87 дахь тал/,

Хохирогч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 21 цагаас ажлын байраа буюу гутал засварын газраа хаагаад маргааш өглөө нь 11 цагт ирэхэд доод хаалга эвдэж хулгайч орсон байсан. ...дөрвөн ширхэг пүүз байсан. ...Цагдаа нар өөрсдөө царайг нь хараад мэдэж таньж байсан. Тэр хулгай хийж байгаа хүүхдийг би бичлэгийг нь сүүлийнхийг нь үзэхэд царай нь харагдаж байсан нэг залуу ороод хулгай хийж байгаа бичлэг байсан. Би камерын бичлэгийг нь утсан дээрээ бичлэгээр бичсэн байгаа тэрийг CD дээр буулгах гэхэд буулгах боломжгүй гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /8хх-ийн 88-89 дэх тал/,

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний баримтад алдагдсан эд хөрөнгийг 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /8хх-ийн 87 дахь тал/,

Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Аялгуу” караокег түрээслэн ажиллуулдаг юм. 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим караокегоо хааж, түгжээд явсан. Тэгээд 2014 оны 08 сарын 22-ны 13 цагийн орчим караокедоо ирээд онгойлгоод ороход хойд зүгт харсан 3 цонхны голын цонхны хөшиг уначихсан, текен дээр байсан архинууд алга болсон, ертөнцийн зүгээр зүүн тийш харсан вакум цонхны жижиг салхивч онгорхой, урд талын хананд байсан 43 инчийн ЛСД зурагт алдагдсан байсан. Манай караоке камертай, камерыг шалгахад 03 цагийн орчим 2 хүүхэд ороод, 6 цагийн орчим өмнө орсон нэг хүүхэд өөр хүүхдийн хамт орж ирж байгаа нь бичигдсэн байсан.” гэх мэдүүлэг /8хх-ийн 113-115 дахь тал/,

Гэрч Б.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Чингис хулгай хийсэн өдрөө ирж надад ярихдаа “Мэндээ, Хишгээ нартай хамт ухсан. Ухчхаад мөнгө аваагүй, архи, дарс авсан. Архинуудыг нь уугаад заримыг нь хагалсан гэсэн. Тэгэхээр нь би “хагалж яаж байгаа юм бэ, аваад ирэхгүй” гэхэд баригдчих гээд баартай санагдаад гэсэн. Баянзүрх дүүргийн 7-р хороонд байх Арвин буузны арын байрны саадад архи ууж байгаад хулгайлсан телевизороо сэрээд харсан хажуудаа тавьсан байж байсан чинь алга болчихсон байсан. Над дээр ирэхдээ архи нь гараагүй байсан гэх мэдүүлэг /8хх-ийн 118-119 дэх тал/,

2014 оны 09 пүгээр сарын 01-ний өдрийн эд зүйлийн үнэлгээний баримтад алдагдсан эд хөрөнгийг 635.900 /зургаан зуун гучин таван мянган/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /8хх-ийн 149 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 09 дүгээр 12-ны 4453 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 1,2,4 гэж дугаарласан гарын мөрүүд нь Гарын хээний нэгдсэн санд MNO00310006724 гэсэн бүртгэлийн сарын дугаараар орсон М овогтой Чийн зүүн гарын дунд болон ядам хурууны хээтэй тохирч байна” гэх дүгнэлт /8хх-ийн 134 дэх тал/,

Хохирогч Д.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 09-ны өдөр 10 цаг 45 минутад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Моносын .......... тоотод байрлах байшингаа түгжээд явсан. Ингээд 16 цагийн үед гэртээ ирэхэд хаалга үүд цоожтой, гэрт ороход эд зүйл эмх цэгцгүй болгосон байдалтай, байшингийн хойд хэсгийн вакум цонхны салхивч онгорхой, зочны, унтлагын өрөөнүүдээс авдар, шүүгээнээс эд зүйлүүд алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /8хх-ийн 189-191 дэх тал/,

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 02/1178 дугаартай шинжээчийн дүгнэлт Н.Чийн зүүн гарын долоовор хуруу тохирсон /8хх-ийн 193-194 дэх тал/,

2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйлийн үнэлгээний баримтад алдагдсан эд хөрөнгийг 700.500 /долоон зуун мянга таван зуу/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /8хх-ийн 188 дахь тал/,

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Батбаатарын “№3 дугаартай гарын мөр нь МN0000БЗДО2140, MN003210005142, MN000310006724, MN0000XXT00023 дугааруудаар санд бүртгэгдсэн Н.Чийн зүүн гарын долоовор хуруугаар тус үүсгэгдсэн байна” гэх дүгнэлт /8xx-ийн 193-197 дахь тал/,

Хохирогч Т.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 19 цаг 30 минутад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Моносын ................ тоотод байрлах нийтийн байрны 19 тоотод байрнаас хаалга түгжээд хонож ажиллахаар ажилдаа яваад маргааш нь 07 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой, вакум цонхны салхивч онгорхой байсан юм. Гэрийн эд зүйл эмх цэгцгүй болсон байсан манай гэрээс Тошиба маркийн 40 инчийн зурагт, ДВД тоглуулагч, түрийвч зэрэг эд хөрөнгийг хулгайлсан байсан.” гэх мэдүүлэг /8хх-ийн 226-228 дахь тал/,

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйлийн үнэлгээний баримтад алдагдсан эд хөрөнгийг 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /8хх-ийн 229-230 дахь тал/,

Хохирогч М.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө ....... тоот гэсэн хаягтай “Зэл унага” нэртэй хүнсний дэлгүүрийг хувиараа ажиллуулдаг юм. Уг дэлгүүрийн худалдагчаар манай хүү Цолмон бид хоёр ээлжлэн ажиллуулдаг. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би дэлгүүр дээрээ байж байгаад орой 23 цаг өнгөрч байхад дэлгүүрээ хааж маргааш өглөө нь 08 цаг өнгөрч байхад дэлгүүрээ онгойлгож дотор нь орж дэлгүүрийнхээ цонхны хөшгийг нээсэн чинь дэлгүүрийн баруун талын цонхны поорчиг хагарсан дэлгүүр дотор шил хагарсан байсан тэгээд би шууд цагдаад дуудлага өгсөн. Нокиа маркын гар утас, скайтел, мобиком задгай нэгж 50.000 төгрөг, би өдөрт дэлгүүрийнхээ орлогоос орой болгон шаазан гахайнд 70000 төгрөг хийдэг уг гахайнд ойролцоогоор 2 сая төгрөг байсан гэх мэдүүлэг /9хх-ийн 8-10 дахь тал/,

Хохирогч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Би 2004 оноос “Пирамид” гэх паб ажиллуулж байгаа. 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө 10 цагийн орчим манай бармен Мөнхцэцэг над руу залгаад цонхоор хулгай ороод текен дээрээс архи, дарс модон зүйлс алдагдсан байна тэгээд цагдаа дуудчихсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /9хх-ийн 51-52 дахь тал/,

Гэрч Б.Өийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 28-ны орой миний нөгөө ээлжийн зохион байгуулагч Мөнхцэцэг пабыг хаагаад явсан. Би тус өдөр амарч байсан юм... Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө 10 цагийн үед Мөнхцэцэг над руу залгаад пабад хулгай орчихсон байна гэхэд нь паб дээр яваад очсон чинь цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан... хяналтын камерыг шүүж үзэхэд 1 хүн цонхоор орж ирээд текний ард байдаг хяналтын камерын цахилгааныг салгачихсан тэрнээс хойш бичлэггүй байсан гэх мэдүүлэг /8хх-ийн 53-54 дэх тал/,

Гэрч Б.Уийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө ажил дээрээ 09 цаг 40 минутын үед ирээд бармен Мөнхцэцэг, зөөгч Анужин нарын хамт пабаа онгойлгоод орсон чинь шалаар пиво асгарсан, эд зүйл эмх цэгцгүй нүдээр харагдахад зарим нэг зүйл байхгүй байхаар нь хойд талын цонхнуудыг харсан чинь нэг заалны 14,12 дугаар ширээний харалдаах цонх онгойсон байдалтай хулгай орсон шинжтэй байсанд цагдаагийн байгууллагад хандсан... Тухайн үеийн бичлэгийг үзэхэд 1 хүн цонхоор орж ирээд шууд бүх тогийг салгаад камерын бичлэгийг салгасан байсан.” гэх мэдүүлэг /9хх-ийн 59-60 дахь тал/,

2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний баримтад алдагдсан эд хөрөнгийг 1.140.700 /нэг сая нэг зуун дөчин мянга долоон зуу/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /9хх-ийн 45 дахь тал/,

2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Отгондалайгийн “...шинжилгээнд тэнцсэн гарын мөр №7, 8, 9, 14, 23, 24, 27, 29, 30, 35, 36, 42 нь MN000310006724, MN0000XXT00023, MN003210005142, MN000БЗД02140 гэсэн дугааруудаар Мийн Ч, Нийн Ч нэрээр санд бүртгэгдэн орсон этгээдийн баруун гарын эрхий, долоовор, дунд, зүүн, гарын эрхий хурууны хээтэй тохирч байна.” гэх дүгнэлт /9хх-ийн 62-63 дахь тал/,

Хохирогч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2015 оны 11 дүгээр сарын 13-ны орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КОР нэртэй интернэт тоглоомын газарт тоглож байгаад өөрийн эзэмшлийн алтан шаргал өнгийн IPHONE 5 маркийн гар утсаа хулгайд алдсан юм. Тэгээд хяналтын камер үзсэн чинь намайг тоглож байхад миний эсрэг талд сууж байсан хүүхэд цэнэглэсэн байсан гар утсыг минь миний байдлыг харж байгаад сэм аваад явчихсан байсан.” гэх мэдүүлэг /9хх-ийн 110-111 дэх тал/,

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний баримтанд алдагдсан эд хөрөнгийг 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /9хх-ийн 124 дэх тал/,

Хохирогч Р.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр намайг ажил дээр байж байхад гаднаас үл таних 1 эрэгтэй залуу орж ирээд дээл ямар үнэтэй вэ? Зарж байгаа дээлүүдийг нь үзье гээд нэлээн олон дээл бариад зогсож байсан. Тэгээд би өөр үйлчлүүлэгчид дээл үзүүлээд зогсож байсан чинь гаднаас орж ирсэн дээл үзье гээд байсан залуу гэнэт алга болчихсон байсан. Тэгээд манай заалны ширээн дээр байсан миний гар утас алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /11хх-ийн 66-67 дахь тал/,

“Тэнцвэрт эстимэйт ХХК”-ын хөрөнгийн үнэлгээний тайланд алдагдсан эд зүйлсийг 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /11хх-ийн 72-74 дэх тал/,

Хохирогч Г.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Бүрд худалдааны төвийн А18 дугаар лангуун дээрээ сууж байсан тэгтэл 18 цагийн үед гаднаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэйн хамтаар гурвуулаа орж ирсэн. Тэгээд манай өөдөөс лангуун дээрээс утасны Блок гаргуулж байна гээд 50 орчим минут болсон. Хар хувцастай залуу нь надаас янз бүрийн угаалгын нунтаг бодис асуугаад нааш цааш хайлгаад байсан тэгтэл хамт явж байсан эмэгтэй нь биеийн шингэн саван үзмээр байна гээд намайг доош хайлгасан. Тухайн үед би нэг доош тонгойгоод салфетка авсан тэгээд дээш өндийгөөд харахад нөгөө эмэгтэй нь, шар эрэгтэй хоёр нь гараад явчихсан байсан. Дахиад хүн юм авах гээд ирсэн тэгээд би орлогоосоо мөнгө авах гэхэд дотор ямар ч мөнгө байхгүй болчихсон байсан.” гэх мэдүүлэг /10хх-ийн 246 дахь тал/,

Хохирогч Г.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Бүрд худалдааны төв 20 цагт хаадаг, тухайн этгээдүүд 19 цаг 11 минутад лангуу кассаас мөнгө хулгайлсан. Би өмнө өдрийн орлогуудтай харьцуулаад 700,000 төгрөгийг алдагдсан гэж цагдаагийн байгууллагад хандсан... Хяналтын камерын бичлэгт нэг шартай үстэй залуу лангуун дээгүүр гараа давуулаад кассын 10.000, 20.000 төгрөгийн дэвсгэрийн нүхнээс байсан мөнгийг авсан. Харин эрэгтэй, эмэгтэй 2 хүний эрэгтэй нь цаас үзье, эмэгтэй нь биеийн тос үзье гээд миний анхаарлыг сарниулах үед нөгөө эрэгтэй нь авсан. Гэхдээ камерын бичлэгт нөгөө 2 хүний дүрс харагдахгүй байгаа... Хохирлоо гаргуулан авч хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /10хх-ийн 246-249 дэх тал/,

Гэрч Н.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Мөөгий ахуйн барааны лангуу руу заагаад энэ доор мөнгө байна би хүнийх нь анхаарлыг нь сарниулаад байж байя. Өсөхбаяр лангууных нь араас мөнгийг аваадах гэсэн: Тэгээд Өсөхбаярын хамтаар бид 2 юм үзээд зогсож байтал Өсөхбаяр лангууных нь ардуур гараа оруулаад мөнгө аваад Өсөхбаяр бид 2 Бүрд дэлгүүрээс гараад явсан. Өсөхбаяр бид 2 шууд 2 хуваагаад кармалсан.” гэх мэдүүлэг /11хх-ийн 02-03 дахь тал/,

2016 оны 12 дугаар сарын 26-ны Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /9хх-ийн 244-246 дахь тал/,

Хохирогч Г.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дэлгүүрийн хажуу талд гэртээ байсан. Тэгээд шөнө 02 цаг өнгөрч байхад манаач над руу баахан залгасан байсан. Тэгээд өглөө 05 цаг болж байхад манай дэлгүүрийн худалдагч залуу над руу залгахаар нь утсаа авсан чинь дэлгүүр хулгай орсон талаар хэлсэн. Тэгээд дэлгүүр рүү дотроо ороод эд зүйлээ бүртгэсэн чинь нэгж зардаг нокиа маркийн гар утас, бэлэн 300.000 төгрөг, кассын машин доод талын мөнгөний авдар, архинууд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /10хх-ийн 48-49 дэх тал/,

Гэрч Т.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 04-ний шөнө 03 цаг өнгөрч байхад над руу залгасан байсан. Тэгээд би 04 цаг өнгөрч байхад сэрээд утсаа хараад ярьтал хулгай орсон талаар надад хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад ажил дээрээ ирэхэд 05 цаг болж байсан. Тэгээд хартал гадна талын цонх онгорхой байсан. Тэгээд өглөө 07 цаг өнгөрч байхад цагдаа ирээд дэлгүүр дотор онгорхой байсан. Манай дэлгүүрээс бэлэн 300.000 төгрөг алдагдсан...” гэх мэдүүлэг /10хх-ийн 50 дахь тал/,

Эд зүйлийн үнэлгээний баримтад алдагдсан гэх орлогын бэлэн 300.000 /гурван зуун мянган/ төгрөг хулгайлан авсан нокиа гар утас, /нэгж шилжүүлдэг/, 8 шил архи, кассын машины доод талын мөнгөний авдар буюу сейф эд хөрөнгийг 420.000 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /6хх-ийн 79-92 дахь тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Оюунжаргалын “адилтгалын шинжилгээний шаардлага хангаж 1, 8а, 86 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр нь санд MN0000XXT00023, MN000310006724, MN0000БЗДО2140, MN003210005142 дугаараар 4 удаа бүртгэгдсэн Н.Чийн баруун гарын долоовор, дунд хуруугаар үүсгэгдсэн байна.” гэх дүгнэлт /10хх-ийн 53-54 дэх тал/,

Хохирогч Д.Өийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр над руу манай охин мессеж бичсэн байсан. Тухайн үед манай охиноос дэлгүүрт хулгай орсон үзэхэд тамхи, набор, дундын Мерси набор, нэгж зардаг утас 2 ширхэг гоо сайхны лангуун дотор байсан хайрцагтай гоёл чимэглэлийн бөгжнүүд алга болсон байсан. Орлогын мөнгө болох 36800 төгрөг алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /10хх-ийн 110-113 дахь тал/,

Гэрч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би өөрийн эзэмшлийн 26-04 УНМ улсын дугаартай цэнхэр өнгийн верна аксент машинтай 2017 оны 03 дугаар сарын 05-ны шөнө гадуур халтуур хийгээд явж байсан юм. Ингээд гадуур явж байхад Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бурхантай хөшөө орчим явж байхад зам дээр нэг залуу тортой тамхинууд барьсан байдалтай гар өргөхөөр нь зогсоход хаашаа явах юм бэ гэж асуусан чинь зурагт орно ахынхаа юмыг аваад явж байна. Буух газраа очоод 10.000 төгрөг өгье гэхээр нь би зөвшөөрөөд машиндаа суулгаад аваад явсан. Ингээд зурагт орох гэж явж байгаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баянбүрдийн хойд талын зам дээр явж байхад замын цагдаа зогсоож шалгасан. Ингээд машин дотор байсан тамхинуудыг хаанаас авсан юм бэ гэж асуусан тэгсэн чинь нөгөө хүүхэд ахынхаа барааг аваачиж өгөх гээд явж байна гэж хариулсан. Ингээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс рүү бид хоёрыг дагуулаад явсан. Тэгээд нөгөө залуу нь дэлгүүр ухаад хулгай хийсэн гэдгээ хэлсэн байгаа...” гэх мэдүүлэг /10хх-ийн 114-115 дахь тал/,

2017 оны 03 дугаар сарын эд зүйлийн үнэлгээний баримтанд алдагдсан эд хөрөнгийг 2.692.000 /хоёр сая зургаан зуун ерэн хоёр мянга/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /10хх-ийн 137-139 дэх тал/,

2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Пүрэвсүрэнгийн “2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 05/182 дүгнэлтээр №1 дугаартай гарын мөр нь санд МN0000БЗД02140 дугаараар бүртгэгдсэн Нийн Чийн баруун гарын долоовор хурууны хээтэй тус тус тохирч байна.” гэх дүгнэлт /10хх-ийн 120-121 дэх тал/,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /10хх-ийн 125-126 дахь тал/,

Насанд хүрээгүй гэрч Э.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өсөхбаяр 7-н буудлын эцэст байрлах дэлгүүрээс тамхи билүү өөр юм ч билүү нэг юм авах гээд орсон юм. Тэгээд дэлгүүрт орж байснаа Нарангэрэл бид хоёрт хандаж та хоёр хүнийг нь саатуулж бай гэж хэлсэн. Тэгээд бид 2 худалдагч гэх эмэгтэйг нь дэлгүүрээс юм авахаар болж саатуулж байсан. Тэгээд 5 минут орчим болсон байх Өсөхбаяр ах за гаръя гэж хэлээд түрүүлээд гарсан араас нь би гарсан. Тэгээд гадаа Өсөхбаяр ах утас авчихсан шүү гүйгээрэй гэж хэлээд гүйсэн.” гэх мэдүүлэг /5хх-ийн 186 дахь тал/,

Дамно ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээний тайлангаар алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ 495.000 /дөрвөн зуун ерэн таван мянга/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /5хх-ийн 196 дахь тал/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Х-54 дугаартай “..Iphone XS max 2.800.000...” гэх үнэлгээ /11хх-ийн 71-74 дэх тал/,

Хохирогч Г.Ягийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 47-26 тоот өөрийн “Эрхэс Од” хүнсний дэлгүүр дотор дүү Туулд захиад гар утсаа тавьчхаад гэр лүүгээ орж хоол хийчхээд 18 цагт гарч МНВС-гийн хугацааг сунгах гээд утсаа хайсан чинь байхгүй байсан тэгээд хяналтын камераа шүүж үзсэн чинь утас 16-17 орчим настай 2 эрэгтэй хүүхэд дэлгүүрээс аваад гарч байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /12хх-ийн 24-25 дахь тал/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Samsung A50 маркийн гар утас 560600 төгрөг...” гэх тайлан /12хх-ийн 44-45 дахь тал/,

Хохирогч Р.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн орчим өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Саруул захын бөөний худалдааны төвийн лангуун дээрээ байж байтал миний орлогын мөнгө алга болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Миний мөнгө ойролцоогоор 500.000 орчим төгрөг байсан...” гэх мэдүүлэг /12хх-ийн 104 дэх тал/,

Насанд хүрээгүй хохирогч Ж.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний алдсан гар утас бүдэг ягаан өнгийн Ай фоне-8 плас загварын гар утас байсан. Би алдсан гар утсаа 2019 оны 08 дугаар сард БНСУ-аас 500.000 воноор авсан. Монгол мөнгөн дүнд шилжүүлбэл 1.300.000 төгрөгийн үнэтэй гар утас байсан одоо 800.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /12хх-ийн 151 дэх тал/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан “...Iphone 8 маркийн утас 835.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /12хх-ийн 166-167 дахь тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /10хх-ийн 98-104 дэх тал/,

Гэрч Ж.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний мэдэж байгаагаар ээж явахаасаа өмнө Нарантуул захаас 2.300.000 төгрөгийн 3 төрлийн эссэ тамхи, 4-н төрлийн кофе Мах нэртэй шоколад авсан юм. Тэдгээр зүйлээс хулгайд алдагдсан байна үүн дээр нэмэгдээд олон тооны тамхи хүнсний бараа алдагдсан байгаа харагдаж байна. Өнөөдөр дэлгүүр тооцоо нийлээд бас ээжтэйгээ холбогдоод бодит хохирлынхоо тооцоог гаргаад эргэж мэдэгдье...” гэх мэдүүлэг /10хх-ийн 106 дахь тал/,

Гэрч Ч.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өнгөрсөн шөнө 22 цаг өнгөрөөд хашааныхаа төмөр хаалгыг цоожилсон юм тэгсэн чинь хаалганы дотор талд гутлын мөр байсан юм тэгэхээр нь тэр мөрийг нь дагаад явсан чинь дэлгүүрийн ар талд шоколад хувцаснууд хаясан тэгээд л дэлгүүрт хулгай орж гэж бодоод цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /10-хх-ийн 107 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний албаны үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний 05/182 дугаартай шинжээч Ж.Пүрэвсүрэнгийн “...Шинжилгээнд тэнцэх №2, 3 дугаартай гарын мөр нь санд MN000110021667 дугаараар бүртгэгдсэн Ц.Бы баруун гарын эрхий, зүүн гарын эрхий хурууны хээтэй тохирч байна...” гэх дүгнэлт /10хх-ийн 120-124 дэх тал/,

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /11хх-ийн 30 дахь тал/,

Эрүүгийн 201726021123 дугаартай хэргийн хохирлын тооцоо /13хх-ийн 47-50 дахь тал/ зэргүүдээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв. 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Б, Э.М, Ц.Б, Н.Ч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Б, Э.М, Ц.Б, Н.Ч нарыг бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Шүүгдэгч Э.Б, Э.М нар нь шүүхийн шатанд хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Чээс нийт 10.289.549 /арван сая хоёр зуун наян есөн мянга таван зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж, Үүнээс хохирогч Н.Бд 143.333 төгрөг, хохирогч Д.Өд 1.326.850 төгрөг, хохирогч Д.Дд 260.000 төгрөг, хохирогч Ц.Эт 220.000 төгрөг, хохирогч О.Эд 225.000 төгрөг, хохирогч Т.Бд 1.140.700 төгрөг, хохирогч Д.Гнд 700.500 төгрөг, хохирогч Д.Тд 130.000 төгрөг, хохирогч Г.Эд 807.050 төгрөг, хохирогч Б.От 769.000 төгрөг, хохирогч Б.Бд 317.950 төгрөг, хохирогч О.Эд 565.000 төгрөг, хохирогч Д.Дд 275.000 төгрөг, хохирогч Б.Энххишигт 565.833 төгрөг, хохирогч Т.Гт 165.000 төгрөг, хохирогч М.Сд 1.045.000 төгрөг, хохирогч Г.Нд 233.333 төгрөг, хохирогч Р.Од 1.400.000 төгрөгийг,

Шүүгдэгч Ц.Баас нийт 4.043.783 /дөрвөн сая дөчин гурван мянга долоон зуун наян гурав/ төгрөгийг гаргуулж, Үүнээс хохирогч Ц.Гд  361.533 төгрөг, хохирогч С.Тд 206.400 төгрөг, хохирогч Д.Өд 1.326.850 төгрөг, хохирогч Ц.Оад 385.000 төгрөг, хохирогч Б.От 1.544.000 төгрөг, хохирогч Р.Бд 220.000 төгрөгийг тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч Э.Б, Э.М нар нь бусдад учруулсан хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлга хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Н.Ч, Ц.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Э.Б, Э.М, Н.Ч, Ц.Б нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан ялыг ялгамжтай буюу шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Э.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 

шүүгдэгч Н.Чт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг ёсчлон баталжээ.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “… энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж, 7 дугаар зүйлийн 7.2. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Э.Б, Э.М, Н.Ч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд цаг хугацааны хувьд хамаарна.

Иймд дээрх шүүгдэгч Э.Б, Э.М, Н.Ч нар нь урьд нь өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй, байнга оршин суух газрын хаягтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоос тодорхой хувийг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн учир 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна гэж үзэн, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлтэй гэж үзэв.

 

Харин шүүгдэгч Ц.Бы хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх боловч урьд 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ял эдлэж байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг түүний 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 21 хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний бүгд биечлэн эдлэх нийт ялыг 5 жил 5 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Урьд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

Шүүгдэгч Э.Мт 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн байх боловч хавтаст хэрэгт дээрх ялыг эдэлсэн талаарх нотлох баримтгүй болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч Н.Ч нь урьд Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд уг хорих ялыг эдлэж дууссан болно.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй бөгөөд уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч Н.Ч нь энэ хэрэгт нийт 5 сар 18 хоног, шүүгдэгч Э.Б нь 27 хоног, шүүгдэгч Э.М нь 27 хоног тус тус цагдан хоригдсон бөгөөд шүүгдэгч Ц.Б нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор 6 жилийн хорих ял оногдуулснаас 7 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялыг биеэр эдэлсэн, 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 1 жил 10 сар 15 хоногийн хугацаанд цагдан хоригдсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Э.Бг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

Э.Мыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

Ц.Быг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

Н.Чийг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Э.Бд 2 /хоёр/ жил, Э.Мт 2 /хоёр/ жил, Ц.Бд 2 /хоёр/ жил, Н.Чт 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Э.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Н.Чт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Б, Э.М нарын энэ хэрэгт урьд цагдан хоригдсон нийт 27 /хорин долоо/ хоногийг, Н.Чийн энэ хэрэгт урьд цагдан хоригдсон нийт 5 /тав/ сар 18 /арван найм/ хоногийг тус тус биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус хасч тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бд энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 21 хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биеэр эдлэх ялыг 5 /тав/ жил 5 /тав/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Ц.Бд оногдуулсан 5 /тав/ жил 5 /тав/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бн Баянгол дүүргийн 23 дугаар хороо, .............. тоотоос зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж,

Э.Мын Баянгол дүүргийн 23 дугаар хороо, ............ тоотоос зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж,

Н.Чийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо .............. тоотоос зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж, тус тус хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Б, Э.М, Н.Ч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Б, Э.М, Н.Ч нарт тус тус сануулсугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.Чээс нийт 10.289.549 /арван сая хоёр зуун наян есөн мянга таван зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж, Үүнээс хохирогч Н.Бд 143.333 төгрөг, хохирогч Д.Өд 1.326.850 төгрөг, хохирогч Д.Дд 260.000 төгрөг, хохирогч Ц.Эт 220.000 төгрөг, хохирогч О.Эд 225.000 төгрөг, хохирогч Т.Бд 1.140.700 төгрөг, хохирогч Д.Гд 700.500 төгрөг, хохирогч Д.Тод 130.000 төгрөг, хохирогч Г.Эд 807.050 төгрөг, хохирогч Б.От 769.000 төгрөг, хохирогч Б.Бд 317.950 төгрөг, хохирогч О.Эд 565.000 төгрөг, хохирогч Д.Дд 275.000 төгрөг, хохирогч Б.Энххишигт 565.833 төгрөг, хохирогч Т.Гт 165.000 төгрөг, хохирогч М.Сд 1.045.000 төгрөг, хохирогч Г.Нд 233.333 төгрөг, хохирогч Р.Од 1.400.000 төгрөгийг,

Ц.Баас нийт 4.043.783 /дөрвөн сая дөчин гурван мянга долоон зуун наян гурав/ төгрөгийг гаргуулж, Үүнээс хохирогч Ц.Гд  361.533 төгрөг, хохирогч С.Тд 206.400 төгрөг, хохирогч Д.Өлзийд 1.326.850 төгрөг, хохирогч Ц.Оад 385.000 төгрөг, хохирогч Б.От 1.544.000 төгрөг, хохирогч Р.Бд 220.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Б, Э.М нар нь бусдад төлөх төлбөргүй, Э.Б, Э.М, Н.Ч, Ц.Б нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Э.Б, Э.М, Н.Ч нарт хувийн баталгаа гаргах туслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР