Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Д.Мөнхтуяа

шүүгдэгч Г.Сундуйсүрэн, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626021275 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 1-нд Төв аймгийн Цээл суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Цахим дээд сургуулийн 3 дугаар дамжаанд сурч байгаад чөлөө авсан гэх, ам бүл 8; эх, ах, эгч, дүү, найз охины хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Дэнжийн 2 дугаар гудамж, 71 А тоотод оршин суух, шүүхээс ял шийтгүүлж байгаагүй, НЩ95030111 дугаарын регистртэй, Мянгат овогт Ганбатын Сундуйсүрэн

 

Шүүгдэгч Г.Сундуйсүрэн 2016 оны 4 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 30 дугаар байрны гадна байсан 30-26 УНК улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлийн зүүн талын 1 ширхэг толийг хулгайлж, хохирогч Ж.Одмаад 120.000 төгрөгийн, 30-56 УБГ улсын дугаартай Тоёото премио маркийн тээврийн хэрэгсэлийн 2 талын толийг хулгайлж, хохирогч Д.Энхбатад 370.000 төгрөгийн, 85-19 УБС улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлийн 2 талын толийг хулгайлж, хохирогч Б.Суурьд 240.000 төгрөгийн, 74-44 УБС улсын дугаартай Хонда свик маркийн тээврийн хэрэгсэлийн 2 талын толийг хулгайлж, хохирогч Ц.Есүлэнд 350.000 төгрөгийн, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 25/3 дугаар байрны гадна байсан 42-47 УНЕ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлийн 2 талын толийг хулгайлж, хохирогч О.Золбоод 240.000 төгрөгийн, бусдад нийт 5 удаагийн давтан үйлдлээр 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Г.Сундуйсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн учир дахин мэдүүлэх шаардлагагүй. Хулгай хийснээ хүлээн зөвшөөрнө. Машины толинууд хураагдаж, хохирогч нарт буцаан олгогдсон. Дахин хулгай хийхгүй. Би найз охинтой болоод тэр одоо 8 сартай жирэмсэн. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Сундуйсүрэнгийн хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 63/,

захиргааны зөрчлийн лавлагаа /хх-н 56-57/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 59/, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны тодорхойлолт /хх-н 62/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                            

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Сундуйсүрэн 2016 оны 4 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 30 дугаар байрны гадна байсан 30-26 УНК улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлийн зүүн талын 1 ширхэг толийг хулгайлж, хохирогч Ж.Одмаад 120.000 төгрөгийн, 30-56 УБГ улсын дугаартай Тоёото премио маркийн тээврийн хэрэгсэлийн 2 талын толийг хулгайлж, хохирогч Д.Энхбатад 370.000 төгрөгийн, 85-19 УБС улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлийн 2 талын толийг хулгайлж, хохирогч Б.Суурьд 240.000 төгрөгийн, 74-44 УБС улсын дугаартай Хонда свик маркийн тээврийн хэрэгсэлийн 2 талын толийг хулгайлж, хохирогч Ц.Есүлэнд 350.000 төгрөгийн, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 25/3 дугаар байрны гадна байсан 42-47 УНЕ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлийн 2 талын толийг хулгайлж, хохирогч О.Золбоод 240.000 төгрөгийн, бусдад нийт 5 удаагийн давтан үйлдлээр 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч Дашдондогийн Энхбатын ... 2016 оны 4 дүгээр сарын 16-ны орой би гэрийхээ хажууд, бараг цонхны доор машинаа тавьсан. Маргааш нь амралтын өдөр байсан 10 цаг гээд гараад ирсэн чинь миний машины 2 талын толийг хугалчихсан байсан. Тэгээд 1 давхрын эгч өглөө цагдаа нар ирээд явсан, цагдаа дээр оч гээд би хэлтэс дээр ирж байцаагчтай уулзаж, толио хүлээж авсан. Миний машин цагаан өнгийн Тоуота премо маркийн 30-56 УБГ улсын дугаартай машин. Толийг угаар нь хугалаад, буцаагаад тогтоох боломжгүйгээр авчихсан байсан. Машин дотроос алдагдсан зүйлгүй. Би 2 толио 100.000 төгрөгөөр янзлуулсан /хх-н 29/ гэсэн,

хохирогч Жаргалсайханы Одмаагийн ... 2016 оны 4 дүгээр сарын 16-ны орой ажил тарж ирчихээд, цонхны доод талд харалдаа машинаа тавьсан. Маргааш өглөө унтаж байхад үүдний жижүүр эгч хаалга тогшоод гадаа цагдаа дуудаж байна гэж хэлэхээр нь гараад очиход, эргүүлийн машинтай цагдаа ирчихсэн машины чинь толь алдагдсан байна, хүнийг нь шөнө барьсан, цагдаагийн хэлтэст очиж толио аваарай гэсэн. Миний машин 30-26 УНК улсын дугаартай Приус-20 маркийн саарал өнгийн, зүүн талын толь нь улаан хүрэн өнгөтэй машин. Миний толийг сууриар нь хугалаад авсан байсан. Өөр эвдрэл гэмтэл байхгүй. Дотроос нь алдагдсан зүйлгүй. Нэхэмжлэх зүйлгүй /хх-н 32/ гэсэн,

хохирогч Цогоогийн Есүлэнгийн ... 2016 оны 4 дүгээр сарын 16-ны орой 7 дугаар хорооны цагдаагийн хэсгийн байрны хажууханд машинаа тавиад, гэртээ орсон. Өглөө нэг хохирогч над руу толь чинь алга болчихсон байна, холбоо бариарай гэж мессеж бичсэн. Гадаа гарсан чинь миний машины 2 толь алдагдсан байсан.  ... 17-ны өдрөө цагдаа дээр ирж толио авсан. Минийх Хонда свик маркийн 74-44 УБС улсын дугаартай, сувдан цангаан өнгийн машин. Машины 2 хос толийг сууриар нь хугалж авсан байсан. Би хос толио шинээр нь нэхэмжилж байна. Миний машины толийг буцаан хэрэглэх боломжгүй, түр наасан маягтай л тогтоож байгаа. Толины мөнгөнд 350.000-400.000 төгрөг нэхэмжилж байна /хх-н 35/ гэсэн,

хохирогч Батбаярын Суурийн ... 2016 оны 4 дүгээр сарын 16-ны орой 30 дугаар байрны урд өөрийн эзэмшлийн 85-19 УБС дугаартай, Приус-20 маркийн машинаа тавьсан. Өглөө нь 7 цаг өнгөрч байхад гарахад 2 толь хулгайд алдсан байсныг цагдаа дуудсан. 2 талын толийг суурийг үлдээгээд хугалаад авсан байсан. Цагдаа нар толь хулгайлсан хүнийг барьчихсан гээд цагдаагийн хэлтэс дээр ирж, толио буцааж авсан. Миний хувьд нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал ч гэж хэлэх юм байхгүй /хх-н 37/ гэсэн,

хохирогч Отгонбаярын Золбоогийн ... 2016 оны 4 дүгээр сарын 16-ны орой 22 цаг 30 минутын үед 42-47 УНЕ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркийн машинаа 25/3 дугаар байрны гадна буюу гараашийн хажууд 23 цагийн үед байрлуулж, өглөө 11 цаг өнгөрөөд гэрээсээ гарахад 2 талын толь, урд талын хаалганы гурвалжин шил хагарсан байсан. ... 2 толио буцаагаад цагдаа дээрээс хүлээгээд авсан. Өөр алдагдсан зүйлгүй болохоор нэхэмжлэх зүйлгүй /хх-н 39/ гэсэн

гэрч Батцэрэнгийн Сугарсайханы ... 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн шөнийн 02 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр шуудангаас урагшаа уруудаад д/а М.Гантөмөрийн хамт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байх үед, шуудангийн хажуу талын явган хүний зам дээр овор ихтэй эд зүйл барьж явсан залууг саатуулаад, цамцандаа боосон эд зүйлийг нь шалгахад машины 9 ширхэг толь гарч ирсэн. Хаанаас авсныг нь асуухад хэлэхгүй олсон гээд байсан. Премо маркийн машины хос толь, Хонда свик маркийн машины толь, бусад нь Приус-20 маркийн машины толь байсан. Толийг жижүүрийн эрүүгийн төлөөлөгчид хүний хамт хүлээлгэж өгсөн /хх-н 40/ гэсэн,

гэрч Мягмарсүрэнгийн Гантөмөрийн ... 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр би а/а Сугарсайханы хамт Бугат 12 чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 02 цагийн үед хорооллын эцсийн кабоноос хөдлөөд, 7 дугаар хороо руу уруудаж явж байх замд дээгүүрээ цагаан цамцтай, хар малгайтай, юм ороогоод тэвэрчихсэн залуу явж байсан. Эхлээд дуудсан чинь чимээгүй алхаад яваад байсан. Тэгэхээр нь буугаад, араас нь очоод, саатуулаад зогсоож, хаанаас ямар эд зүйл авч явна вэ гэж асуухад, хүнээс юм аваад явж байна гэсэн. Тухайн эд зүйлийг задлаад шалгахад машины тольнууд байсан. Жижүүрт мэдэгдэж хэлтэс дээр тэр залууг эд зүүлтэй нь авчирч, илтгэх хуудас бичиж үлдээсэн. Биеийн байцаалтыг шалгахад Сундуйсүрэн гэдэг залуу байсан. Сундуйсүрэн нь машины тольнуудыг хаанаас авснаа хэлэхгүй болохоор нь Сугарсайхан бид хоёр буцаж 7 дугаар хорооны 29, 30, 31-р байрны орчимд эргүүл хийж шалгахад, 29, 30 дугаар байрнуудын голын зогсоол дээр байсан Приус-20, Хонда сивик, Премо машины толинууд байхгүй байсан /хх-н 41/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

цагдаагийн ажилтан, а/а Б.Сугарсайхан, д/а М.Гантөмөр нарын бичсэн Илтгэх хуудас /хх-н 3/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 17-21/, шүүгдэгч Г.Сундуйсүрэнгийн хулгайлсан гэх тольнуудаа зааж байгаа, толийг нь хулгайлсан гэх автомашиныг зааж байгаа гэрэл зургууд /хх-н 23-24/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 46/, хохирол барагдуулсан тухай баримтууд /хх-н 63-64/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд Мянгат овогт Ганбатын Сундуйсүрэнг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй,

прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах энэ гэмт хэргийн улмаас бага бус хэмжээний хохирол учирсан нь эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон /хх-н 46/ бөгөөд шүүгдэгч Г.Сундуйсүрэн бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Сундуйсүрэнд ял оногдуулахдаа түүний хувийн байдал үүнд; /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа/,

гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар үүнд; /бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн/,

гэмт хэргийн хэр хэмжээ үүнд; /бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан/ зэргийг харгалзав.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Сундуйсүрэн цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон