Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 349

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл, хүсэлт гаргагч Ш.*******, Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ш.*******, Г.******* нарыг хүсэлттэй Р.*******, Д.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.*******, Г.******* нар шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хариуцагч Р.*******, Д.******* нарт холбогдуулан ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Р.*******, Д.******* нарыг Улаанбаатар хот ******* дүүрэг 14 дүгээр хороо,******* тоот, мөн тухайн дүүргийн ******* тоотод оршин суудаггүй болох нь засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гэж бидний нэхэмжлэлийг буцаасан. Хариуцагч нараас 56605500 төгрөг гаргуулах хүсэлтэй байгаа тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу Р.*******, Д.******* нарыг эрэн сурвалжилж тэдний байгаа газрын хаягийг тодруулах, эрэн сурвалжлах захирамж гарган уг шийдвэрийг Цагдаагийн байгууллагад хүргүүлж өгөхийг хүсч байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Ш.*******, Г.******* нар нь Р.*******, Д.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч нь 2017 оны 04-р сарын 18-ны өдөр ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Р.*******, Д.******* нарыг хариуцагчаар татан 56,605,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.*******, Д.******* нар нь Улаанбаатар хот ******* дүүрэг 14 дүгээр хороо, 3-р хороолол Хасбаатар гудамж 13в байр, 32 тоот хаяг, мөн дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 6а байр, 66 тоот хаягт оршин суудаггүй үндэслэлээр ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06-р сарын 21-ний өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.*******, Д.******* нар нь Улаанбаатар хот ******* дүүрэг 14 дүгээр хороо, 3-р хороолол Хасбаатар гудамж 13в байр, 32 тоот хаяг, мөн дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 6а байр, 66 тоот хаягт оршин суудаггүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, ******* дүүргийн шүүхийн 2017 оны 06-р сарын 21-ний өдрийн ******* дугаар захирамж зэргээр тогтоогдож байна.

Иймд Ш.*******, Г.******* нарын хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.*******, Д.******* нарыг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118, 133ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.9-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар овогт ын ******* /РД:И/,  овогт гийн ******* /РД:/ нарыг эрэнсурвалжилсугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Р.*******, Д.******* нарыг эрэн сурвалжлах, тэдгээрийн оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Завхан аймгийн сумын багийн гийн хэсгийн тоотод оршин суух Ш.*******, Г.******* нарт мэдэгдэхийг Завхан аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

5. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ