Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/74

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч С.Баярчимэг,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Миш овогт Мөнхбаатарын ******* холбогдох 2226000000084  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Хогбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Мөнхжаргал нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн ******* гээгдэл эд хөрөнгө болох 3 ширхэг хивсийг бусдын эзэмшилд байгаа эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 1.238.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “мэдүүлэг өгөхгүй” гэв.  

       Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Уянга сумын Бадрал 5 дугаар баг “Зүүн Ац” гэх газар нутагладаг. 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр жижиг гэрээ сумын төв нүүлгэж ирсэн. Тэгээд тухайн гэр дотор байсан зарим зүйлсээ өвөлжөөн дээр байх амбаартаа хураачхаад гэрээ нүүлгээд сумын төвийн баруун хороололд хамаатны эгчийнхээ хашаан дотор барьсан. 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэр дотор ханан дээрээ хаддаг 4 метрийн урттай 3 ширхэг хивсээ гаргаж хадах гээд амбаар дотроо үзтэл байхгүй байсан. Сумын төв дээр барьсан жижиг гэртээ үзтэл мөн адил байхгүй байсан. Тэгээд бид нар хулгайд алдчихлаа гэж бодож байтал манай саахалт айлын Батбаатар гэдэг залуу манай хажуу талын айлын гадаа Мөнхжаргал гэдэг хүн 3 ширхэг хивс оллоо гэж авч ирээд задалж Анхаа гэдэг айлд үлдээчхээд явсан гэж байсан. Тэгээд дараа нь хэд хоногийн дараа 3 ширхэг хивсээ Мөнхжаргал гэдэг хүн өөрөө ирээд аваад явсан гэж хэлэхээр нь би Мөнхжаргал гэдэг айлд ирээд үзтэл манай 2 ширхэг хивсийг гэрийнхээ баруун зүүн талын ханандаа хадчихсан байсан. Би тэгэхээр нь ******* хандаж үлдсэн 1 ширхэг хивс хаана байгаа талаар асуухад манай ээжийн илүү гэрт байгаа гэж хэлсэн, тэгээд очоод үзтэл манай хивс байхаар нь би тэр хивсийг аваад Мөнхжаргалын гэрт очоод цагдаа дуудсан. Мөнхжаргал хэлэхдээ сумын төвөөс гэр лүүгээ явж байхдаа замаас олсон гэж хэлсэн. Цагдаад битгий хэлээрэй, одоо энэ хивснүүдээ авчих гэж хэлсэн. Дараа нь би бодохдоо тэр хивснүүдээ гэрээ ачихдаа ачиж явсан машин дээрээ хамт ачаад замдаа гээснээ мэдэхгүй явж байхад Мөнхжаргал олоод миний эд хөрөнгийг ашигласан байсан. Мөнхжаргалтай би цагаан сараас өмнө уулзаад цагаан сараар 3 ширхэг хивсээ гаргаж ирээд ханандаа татах гэтэл хивс байдаггүй гэж хэлж байсан, тэгэхэд Мөнхжаргал надад 3 ширхэг хивс олсон талаар ямар нэгэн зүйл хэлж байгаагүй. Миний гээсэн хивснүүдийг өөрийн болгох гэсэн бодолтой байсан юм шиг байсан. 2021 оны 08 дугаар сарын сүүлээр хөдөөнөөс гэрээ нүүлгэхдээ хамт ачсанаа мартаад замдаа хаясан байсан, сумын төв дээр ирээд ч гэсэн хивсээ ачсанаа мартчихсан гэрээ барьж байсан. Би хаясан гэдгээ мэдээгүй байж байгаад цагаан сараар хивсээ гаргаж ирэх болон Мөнхжаргал нартай уулзаад хивсээ гэр ачсан машин дээр ачсан талаараа санасан. Тэгээд замд унаж гээгдсэн байсан. Манай гэр болон Мөнхжаргал нарын гэр нэг зүгт байдаг учраас миний хивсийг Мөнхжаргал олсон байх” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 26,27-ны үеэр би хөдөө 5 дугаар багт том банди Анхбаяр гэгчийн гэрт амарч байтал манай бага хүү Мөнхжаргал ойрхон хивс хаячихсан байна, авах уу яах уу гэхээр нь би хүүдээ хандаж аваад ир, дараа нь эзнийг нь сурахаар нь өгөөрэй гэж хэлсэн. Тэгтэл манай хүү тэр 3 ширхэг хивсээ авах гээд ирсэн, олсон хивсээ гэртээ авчирна гээд сумын төвд байх манай гэрийн хажууд байх бараа хураах зориулалт бүхий илүү гэр лүү хийчихсэн. Тэгээд битүүний өдөр манай хүү ирээд авчирсан 3 ширхэг хивснийхээ 2 ширхэг хивсийг авч яваад гэртээ татна гээд ирээд аваад явсан. Үлдсэн 1 хивс нь манай гэрт үлдсэн. Тэгээд цагаан сараар Мөнхжаргал гэдэг манай хүүгийнх тэр 2 хивсээ ханандаа тогтоож ашиглаж байгаад 02 дугаар сарын 20-ны өдөр цагдаа нар ирээд хивснүүдийг хураагаад авч явсан. Бусдаар нарийн ширийн зүйлсийг сайн мэдэхгүй. Нүүдлийн хүмүүс хаясан байх, эзэн нь сураад явбал өгөөрэй гэж хүүхдүүддээ хэлж байсан. Манай хүү Мөнхжаргал 2022 оны 01 дүгээр сард Анхболд гэдэг залуутай таарсан гэж байсан, Анхболд гэдэг залуу 7 хоногийн өмнө Бадрал 5 дугаар багаас 3 ширхэг хивсээ алдсан талаар хэлсэн, тэгэхээр нь өөрийн олсон 3 ширхэг хивсээ хэлсэнгүй гэж манай гэрт ирээд надад хэлсэн. Алга болгосон хугацаа нь таарахгүй байхаар нь хэлээгүй гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр хивсийг манай нөхөр 08 дугаар сарын 25-27-ны хооронд байх тэр хивсийг олсон юм. Би хэзээ олсон өдрийг нь сайн санахгүй байна. Манай нөхөр надад хэлэхдээ Бадрал 5 дугаар багийн төвөөс сумын төв рүү орчихоод буцаад Бадрал 5 дугаар багт байх хөдөө гэр лүүгээ явж байх замдаа замын хажуу талаас хуйлаастай хивс олсон байсан, ... битүүний өдөр, манай нөхөр надад хандаж урд талд ээжийн гэрт олсон хивснүүд байгаа гэртээ авч ирээд татъя гэж хэлэхээр нь би өөрөө мэд гайгүй байх гэж хэлсэн, тэгээд манай нөхөр бид хоёр хадам ээж Лхамсүрэнгийн илүү бараа хураах зориулалт бүхий гэрт байсан 3 ширхэг хивсний 2 ширхэг хивсийг нь гэртээ аваачаад гэрийнхээ баруун зүүн талын хананд тогтоож хадсан. Олсон юм чинь хамаагүй гэж бодоод цагдаад хандаагүй. Эзнийг нь олох чиглэлээр ямар нэгэн зүйл хийгээгүй. Хадам ээжийн гэрт л хийчихсэн байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-24 дугаар хуудас/,

 

       2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн *******аас 3 ширхэг хивс хураан авсан тэмдэглэл, хохирогч А.Анхболдоор таньж олуулах ажиллагаа явуулан хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 5-13 дугаар хуудас/,

       2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-33 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 56/, Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багийн засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 06/77 дугаартай тодорхойлолт /хх-ийн 55/,

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч М.Мөнхжаргал нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн ******* гээгдэл эд хөрөнгө болох 3 ширхэг хивсийг бусдын эзэмшилд байгаа эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 1.238.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Миш овогт Мөнхбаатарын ******* гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

       Хохирогч *******“...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэр дотор ханан дээрээ хаддаг 4 метрийн урттай 3 ширхэг хивсээ гаргаж хадах гээд амбаар дотроо үзтэл байхгүй байсан. Сумын төв дээр барьсан жижиг гэртээ үзтэл мөн адил байхгүй байсан. Тэгээд бид нар хулгайд алдчихлаа гэж бодож байтал манай саахалт айлын Батбаатар гэдэг залуу хэлэхдээ манай хажуу талын айлын гадаа Мөнхжаргал гэдэг хүн 3 ширхэг хивс оллоо гэж авч ирээд задалж Анхаа гэдэг айлд үлдээчхээд явсан гэж байсан. Тэгээд дараа нь хэд хоногийн дараа 3 ширхэг хивсээ Мөнхжаргал гэдэг хүн өөрөө ирээд аваад явсан гэж хэлэхээр нь би Мөнхжаргал гэдэг айлд ирээд үзтэл манай 2 ширхэг хивсийг гэрийнхээ баруун, зүүн талын ханандаа хадчихсан байсан. Би тэгэхээр нь ******* хандаж үлдсэн 1 ширхэг хивс хаана байгаа талаар асуухад манай ээжийн илүү гэрт байгаа гэж хэлсэн. Очоод үзтэл манай хивс байхаар нь би тэр хивсийг аваад Мөнхжаргалын гэрт очоод цагдаа дуудсан. Мөнхжаргал сумын төвөөс гэр лүүгээ явж байхдаа замаас олсон гэж хэлсэн. Цагдаад битгий хэлээрэй, одоо энэ хивснүүдээ авчих гэж хэлсэн. Дараа нь би бодохдоо тэр хивснүүдээ гэрээ ачихдаа ачиж явсан машин дээрээ хамт ачаад замдаа гээснээ мэдэхгүй явж байхад Мөнхжаргал олоод миний эд хөрөнгийг ашигласан байсан. Манай гэр болон Мөнхжаргал нарын гэр нэг зүгт байдаг учраас миний хивсийг Мөнхжаргал олсон байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч ******* “...2021 оны 08 дугаар сарын 26,27-ны үеэр би хөдөө 5 дугаар багт том банди Анхбаяр гэгчийн гэрт амарч байтал манай бага хүү Мөнхжаргал ойрхон хивс хаячихсан байна, авах уу яах уу гэхээр нь би хүүдээ хандаж аваад ир, дараа нь эзнийг нь сурахаар нь өгөөрэй гэж хэлсэн. Тэгтэл манай хүү тэр 3 ширхэг хивсээ авах гээд ирсэн, олсон хивсээ гэртээ авчирна гээд сумын төвд байх манай гэрийн хажууд байх бараа хураах зориулалт бүхий илүү гэр лүү хийчихсэн. Тэгээд битүүний өдөр манай хүү манайд ирээд авчирсан 3 ширхэг хивснийхээ 2 ширхэг хивсийг авч яваад гэртээ татна гээд ирээд аваад явсан, үлдсэн 1 хивс нь манай гэрт үлдсэн. Тэгээд цагаан сараар Мөнхжаргал гэдэг манай хүүгийнх тэр 2 хивсээ ханандаа тогтоож ашиглаж байгаад 02 дугаар сарын 20-ны өдөр цагдаа нар ирээд хивснүүдийг хураагаад авч явсан. Нүүдлийн хүмүүс хаясан байх, эзэн нь сураад явбал өгөөрэй гэж хүүхдүүддээ хэлж байсан. Манай хүү Мөнхжаргал 2022 оны 01 дүгээр сард Анхболд гэдэг залуутай таарсан гэж байсан, Анхболд гэдэг залуу 7 хоногийн өмнө Бадрал 5 дугаар багаас 3 ширхэг хивсээ алдсан талаар хэлсэн, тэгэхээр нь өөрийн олсон 3 ширхэг хивсээ хэлсэнгүй гэж манай гэрт ирээд надад хэлсэн. Алга болгосон хугацаа нь таарахгүй байхаар нь хэлээгүй гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч ******* “...Тэр хивсийг манай нөхөр 08 дугаар сарын 25-27-ны хооронд байх тэр хивсийг олсон. Би хэзээ олсон өдрийг нь сайн санахгүй байна. Манай нөхөр надад хэлэхдээ Бадрал 5 дугаар багийн төвөөс сумын төв рүү орчихоод буцаад Бадрал 5 дугаар багт байх хөдөө гэр лүүгээ явж байх замдаа замын хажуу талаас хуйлаастай хивс олсон байсан. Битүүний өдөр, манай нөхөр надад хандаж урд талд ээжийн гэрт олсон хивснүүд байгаа гэртээ авч ирээд татъя гэж хэлэхээр нь би өөрөө мэд гайгүй байх гэж хэлсэн, тэгээд манай нөхөр бид хоёр хадам ээж Лхамсүрэнгийн илүү бараа хураах зориулалт бүхий гэрт байсан 3 ширхэг хивсний 2 ширхэг хивсийг нь гэртээ аваачаад гэрийнхээ баруун зүүн талын хананд тогтоож хадсан. Олсон юм чинь хамаагүй гэж бодоод цагдаад хандаагүй. Эзнийг нь олох чиглэлээр ямар нэгэн зүйл хийгээгүй. Хадам ээжийн гэрт л хийчихсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дугаар хуудас/, 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн *******аас 3 ширхэг хивс хураан авсан тэмдэглэл, хохирогч А.Анхболдоор таньж олуулах ажиллагаа явуулан хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 5-13 дугаар хуудас/, Хөрөнгийн Үнэлгээчин З.Давгасүрэнгийн гаргасан №25 дугаартай тайлан /хх-ийн 30-33 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Улсын яллагч С.Баярчимэг шүүх хуралдаанд “...Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн ******* гээгдэл эд хөрөнгө болох 3 ширхэг хивсийг бусдын эзэмшилд байгаа эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 1.238.000 төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хувьд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан оногдуулсан ялаас чөлөөлөх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч *******ын хувьд 3 ширхэг хивсийг биет байдлаар хүлээлгэн өгсөн байдаг. Хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн. Шүүгдэгч *******д 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, бичгийн баримтгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно.” гэсэн дүгнэлтийг, 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүх хуралдаанд “...Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн ******* гээгдэл эд хөрөнгө болох 3 ширхэг хивсийг өөрийн эзэмшилд авсан гэмт хэрэгт холбогдож нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Улсын яллагчийн хэргийн зүйлчлэлтэй маргаангүй. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх ял шийтгэлийн хувьд улсын яллагчтай тохиролцсон байгаа. Шүүгдэгч ******* нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хивсийг биет байдлаар хүлээлгэн өгч хохирол төлбөрөө төлсөн. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж дүгнэлт хийсэн. Эзэн нь гарвал буцааж өгнө гэсэн бодолтой байсан ч сум, захиргаанд хандаагүй нь өөртөө завших шинжийг агуулж энэ гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулах ялаас чөлөөлөх хуулийн заалтыг хэрэглэх боломжтой учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлөх үндэслэлтэй байх тул улсын яллагчтай тохиролцсон ялын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна гэж үзлээ.

  

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч ******* шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт, шүүгдэгч *******, хохирогч А.Анхболд нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 62-63/ зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учрулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугцааагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус хуульчилсан байна.

 

       Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй гэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шаардлагыг хангасан байх тул прокурорын шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялаас чөлөөлөх тухай дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

       Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан түүнийг шүүхээс оногдуулсан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Анхболд нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,  

 

   Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Миш овогт Мөнхбаатарын ******* гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Миш овогт Мөнхбаатарын ******* дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

 4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдьдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   М.МАНДАХБАЯР