| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00354/И |
| Дугаар | 351 |
| Огноо | 2017-07-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 351
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Б.Баасандэмбэрэл, хүсэлт гаргагч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, С.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* хэсгийн ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 онд төрсөн. 1978 онд ТМС-д ороод 1980 онд төгссөн. 1980 оны 07-р сарын 01-нээс 1991 оны 12-р сарын 28-ныг хүртэл Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд нормчноор 1991 оны 12-р сарын 28-наас 1993 оны 02-р сарын 06-ний өдөр хүртэл ******* ХК-д нормчноор тус тус ажиллаж байснаа тогтоогохоор танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргжээ.
С.******* 1980 оны 07-р сарын 01-ний өдөр ББМҮ яамны харьяа Завхан аймаг дахь техник туслалцааны барилгын 5-р трестэд нормчноор ажилд орсон болох нь Барилга брилгын материал үйлдвэрийн яамны харьяа Завхан аймгийн барилга трестийн даргын 1980 оны 07-р сарын 07-ны өдрийн төгсөж ирсэн ажилчдыг ажилд хуваарилах тухай тушаалаар нотлогдон тогтоогдож байна.
Мөн хүсэлт гаргагч С.******* нь 1991 оны 01-р сарын 01-ний өдрөөс Завхан аймгийн ийн гуравдугаар цуваанд нормчноор ажилд орсон болох нь Улсын барилгын хорооны харьяа Завхан аймгийн техник туслалцааны барилгын тавдугаар трестийн даргын 1991 оны 01-р сарын 08-ны өдрийн 02 дугаартай Цувааны зарим ИТА-ууд болон ажилчдыг ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралтаар нотлогджээ.
Харин хүсэлт гаргагч С.*******д 1991 оны 4-р сарын 19-нөөс 1993 оны 2-р сарын 6-ныг дуустал хүүхдээ 2 настай болтол чөлөөг олгож байсан болох нь Завхан аймгийн Барилгын ийн 3-р цувааны даамлын 1991 оны 07-р сарын 25-ны өдрийн 46 дугаартай эхчүүдэд хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаалаар нотлогдож байна.
Мөн түүнчлэн С.*******ыг 1991 оны 12-р сарын 29-ний өдөр Завхан аймгийн Барилга үйлдвэрлэлийн ******* компанид шавар будагчнаар ажилд авч ажиллуулсан нь Завхан аймгийн Барилга үйлдвэрлэлийн ******* компаний 68 дугаартай Цувааны ИТА, болон ажилчдыг ажилд томилох тухай тушаал, хавсралтаар тогтоогдож байх бөгөөд 1993 оны 02-р сарын 06-н хүртэл Завхан аймгийн Барилга үйлдвэрлэлий ******* компанид шавар будагчнаар ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Барилга үйлдвэрлэлийн ******* ББХК-ны даргын 1993 оны 04-р сарын 05-ны өдрийн 02 дугаартай тушаалаар нотлогдож байна.
Хүсэлт гаргагч С.*******ыг дээрх хугацаанд ажиллаж байсан талаар 1978 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 1982, 1984 онуудад түүний ажил мэргэжлийг нь үнэлэн Завхан аймгийн , ТТБТ-ийн захиргаа, ҮЭ-ийн хороо, Соёлын ордны захиргаанаас олгосон диплом, Завхан аймгийн ХЗЭ-ийн хороо, ТТБТ-ийн намын үүр захиргаанаас олгосон дурсамж зэрэг шагнал урамшууллын баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийг дээрх хугацаанд ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Д.ийн ...Намайг 1984 онд ТТБТ-д томилолтоор ирж ажиллахад ******* ТТБТ-д ажиллаж байсан. Өрлөг, засал чимэглэлийн ажил хийдэг байсан. ******* барилгын ТМС төгсөөд барилга третэд ажилд орж байсан байх. Улмаар 1994 он хүртэл ажилласан. Зах зээл эхлэх үе буюу 1991 онд барилга трест хувьчлагдаж, нь толгой компани болж, 1, 2, 3, 4-р цуваа болж хуваагдсан. ******* ийн харьяа 3-р цуваанд ажиллаж байсан. 1991 оны 01-р сарын 01-нээс 1992 оны 01-р сарын 01-н хүртэл цуваа байж байгаад 1992 оны 01-р сарын 01-нээс 3-р цуваа ******* ХК болж үйл ажиллагаа явуулсан. Энэ компанид ******* нормчнор ажилладаг байсан. Би энэ хүмүүсийн цалин хөлсийг боддог, ерөнхийд нь боловсон хүчнийг хариуцдаг байсан юм... гэсэн,
гэрч Б.ын ...Бид нар хамт ажиллаж байсан. ******* 1980 оноос 1991 он хүртэл Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд өрлөгчнөөр ажилласан. Барилга трест 1991 оноос цуваа болж хуваагдсан. Тэгэхэд ******* 3-р цуваанд орж ажилласан. 1992 онд 3-р цуваа нь ******* ХК болж үйл ажиллагаа явуулж байсан... гэсэн,
гэрч П. ...******* бид нар ТМС-д хамт суралцаж, 1980 онд ТМС төгсөөд техник туслалцааны барилга трестэд 1980 онд хамт ажилд орсон. Улмаар бид нар 1993 он хүртэл хамт ажиллаж байсан. ******* бид нар өрлөг, засварын чимэглэл зэрэг барилгын бүх төрлийн ажил хийдэг байсан. Барилга трест 1991 онд хувьчлагдаж 1, 2, 3, 4-р цуваа болж хуваагдаж, 3-р цуваа нь сүүлдээ ******* компани болж байсан юм. Өрлөг, завсарын чимэглэл зэрэг бүх төрлийн ажил хийдэг байсан... гэсэн мэдүүлгүүдээр С.*******ын ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******ыг 1980 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Барилга брилгын материал үйлдвэрийн яамны харьяа Завхан аймаг дахь техник туслалцааны барилгын 5-р трестэд нормчноор, 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 29-н хүртэл Завхан аймгийн барилгын ийн гуравдугаар цуваанд нормчноор, 1991 оны 12 дугаар сарын 29-нөөс 1993 оны 02 дугаар сарын 06-н хүртэл Завхан аймгийн Барилга үйлдвэрлэлийн ******* компанид шавар будагчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ