Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
Хэргийн индекс | 173/2022/0064/Э |
Дугаар | 2022/ШЦТ/71 |
Огноо | 2022-04-06 |
Зүйл хэсэг | 27.10.2.1., |
Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Шүүгдэгч С.Доньдринчин, түүний өмгөөлөгч Б.Хандмаа /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ёнзол овогт Содномринчингийн Доньдринчинд холбогдох 2226000000081 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,...........
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Доньдринчин нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3-р багт байрлах “Хүнс бараан зах”-ын ард талд “Шунхлай” шатахуун түгээх станцын баруун гарцан дээр согтуугаар 15-27 ӨВР улсын дугаартай “Хьюндай верна” загварын тээврийн хэрэгсэл жолоодож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хохирогч В.Батсэнгээгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Доньдринчин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч В.Батсэнгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед Арвайхээр сумын 3-р багт байрлах “Ноён хайрхан” хүнсний дэлгүүрт оччихоод “Шунхлай” шатахуун түгээх станцын хойд талд байдаг цэцгийн дэлгүүр галлах гээд зам хөндлөн гарч байсан юм тэгээд нэг сэрсэн эмнэлэг дээр ирчихсэн хэвтэж байсан, юу болсон талаар санахгүй байна. Би ослын улмаас толгойндоо гэмтэл авсан, мөн нүүр, хацар хэсэг урагдсан. Миний бие зовиуртай байна, толгой, хүзүү өвдөөд байгаа. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэгдэггүй. Би тухайн үед гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан. Одоо миний бие гайгүй болж байгаа, өвдөж байгаа зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй. Автомашины жолооч надтай ирж уулзсан. Миний эмчилгээний бүх зардал болон миний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж өгсөн. Одоо надад нэмж нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Гэрч Д.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед би нөхөр С.Доньдринчингийн хамт Арвайхээр сумын 3-р багт байрлах “Ноён хайрхан” дэлгүүр орчихоод буцаад гэр лүүгээ явж байсан юм. Тэгээд захын хойд талын “Лаки” дэлгүүрийн зүүн талаар хойшоо эргэсэн чинь өөдөөс хурц гэрэлтэй машин зөрөөд манай нөхөр хурдаа хасаад удааширсан чинь өмнүүр хар хувцастай хүн ороод ирсэн. Тэгээд тормоз гишгээд зогссон чинь тухайн хүн замын хажуу талын хашлага мөргөөд унасан. Тэгээд машинаас буугаад түргэн дуудсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь манай нөхөр С.Доньдринчингийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2021 оны 8 дугаар сард С.Доньдринчингийн төрсөн эгчийн нөхөр Д.Гарьдмагнай бид хоёрт бэлгэнд өгч байсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлээгүй байгаа. Манай нөхөр С.Доньдринчин 2,5 литрийн савтай айргийг хоёул хувааж уусан байсан. Тухайн үед нөхөр бид хоёроос өөр хүн яваагүй. С.Доньдринчин хэдэн км/цагийн хурдтай явсныг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Гэрч Т.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Арвайхээр сумын 4-р багт эгчийндээ оччихоод гэрлүүгээ харьж явтал Арвайхээр сумын 3-р багт байрлах цэцгийн дэлгүүрийн урд тал дээр зам хөндлөн гарах гээд явж байсан чинь Батсэнгээ ах “Лаки” дэлгүүрийн зүүн талаар зам хөндлөн гарах гээд явж байгаа харагдсан. Тэгсэн цаанаас нь цагаан өнгийн жижиг тэрэг Батсэнгээ ахын бөгс хэсэг рүү мөргөн, Батсэнгээ ах унахдаа замын хажуу талын хашлага мөргөж унасан. Тэгээд би гүйж очоод Батсэнгээ ахаа гэж дуудсан чинь 20 минут орчим ухаангүй байж байгаад сэрээд босох гэхээр нь та хөдөлгөөнгүй хэвтэж бай гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн. Тухайн жижиг тэрэг ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй гарч ирсэн. Тухайн цагаан өнгийн Батсэнгээ ахыг мөргөдөг жижиг тэргийг эрэгтэй хүн жолоодож явсан. Тээврийн хэрэгсэл хурдтай гарч ирээд Батсэнгээ ахыг зам хөндлөн гарч байхад нь мөргөчихсөн. ...Ертөнцийн зүгээр замын зүүн талын явган хүний зам дээр толгой хэсэг нь ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан байдалтай дээшээ харсан, толгой хацар хэсгээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан ба би очоод дуудахад ухаангүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн: 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3-р багт байрлах “Хүнс бараан зах”-ын ард талд “Шунхлай” шатахуун түгээх станцын баруун гарцан дээр хэрэг болсон байх ба очиход 15-27 ӨВР улсын дугаартай “Верна аксент” маркийн цагаан өнгийн автомашин ертөнцийн зүгээр хойд зүгт толгой хэсэг нь харсан байдалтай зогсож байв. Уг машины баруун гар талын дугуйны зүүн урд хэсгийг анх мөргөлдсөн “А” цэгээр авав. Асфальтан замын нийт өргөн 7,10 метр хэмжээтэй, уг автомашины зүүн гар талын урд талын дугуйнаас замын голын тусгаарлах зурвас хүртэл 75 см, автомашины зүүн гар талын арын дугуйнаас тусгаарлах зурвас хүртэл 80 см, автомашины баруун гар талын дугуйнаас замын хашлага хүртэл 1,20 метр, автомашины баруун хойд талын дугуйнаас замын хашлага хүртэл 1,15 см хэмжээтэй, Уг автомашины баруун талын дугуйн тормозны мөрний урт 1,84 см, зүүн талын дугуйн тормозны мөрний урт 1,70 см хэмжээтэй байв. Зүүн талын замын хөвөөнөөс баруун талын замын хөвөө хүртэл хоорондын хэмжээ нь 12 м байх ба үл хөдлөх цэгээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3-р баг 1-8 тоот блокон хашааны зүүн урд үзүүрийг авахаар тогтов. Үл хөдлөх цэгээс “А” цэг хүртэл хоорондын хэмжээ 19,40*9,90 см хэмжээтэй байв. Засмал замын зүүн талын хэсэг замын хашлаганы баруун үзүүр хэсэг дээр улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгийг 1-ийн тоогоор тэмдэглэн “А” цэгээс 1-ийн тоогоор тэмдэглэсэн цэг хүртэлх хоорондын хэмжээ 1,30 см байв” гэсэн тэмдэглэл, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 дүгээр хуудас/,
С.Доньдринчинг согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “..Согтуурал хэмжигч Алкотест багаж ашиглан шалгахад 0,29% согтолттой гэх тоон үзүүлэлт илэрсэн...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинжээч Б.Раднаа, Ц.Амарбаяр, Ц.Болдбаатар нарын гаргасан 16 дугаартай:
-Жолооч С.Доньдринчин нь “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 3.7-д заасан Жолоочид дор дурдсан зүйл хориглоно.
а/ “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.
-Жолооч С.Доньдринчин нь 15-27 ӨВР улсын дугаартай “Хьюндай верна” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12-р бүлгийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.
-мөн дүрмийн 18 дугаар бүлгийн 18.3 дахь заалт “Хэрвээ жолоочийн нүд гялбан зорчих хэсгийн баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно. ..” гэсэн заалтыг,
-Явган зорчигч В.Батсэнгээ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5-р бүлгийн 5.6 дахь заалт “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна, хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 163 дугаартай: Үзүүлэгч В.Батсэнгээгийн биед баруун дух яс, ухархайн дээд хана, баруун хацар ясны нум, чамархай, суурийн хөндий, хүзүүний С-7 нугалмайн их биеийн хугарал, баруун зулай, баруун чамархай, баруун чих, баруун шанаа, баруун хацар, баруун гарын сарвуу хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 44-46 дугаар хуудас/,
Шүүгдэгч С.Доньдринчингийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-88/, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-83 хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч С.Доньдринчинд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж үзэхэд Шүүгдэгч С.Доньдринчин нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3-р багт байрлах “Хүнс бараан зах”-ын ард талд “Шунхлай” шатахуун түгээх станцын баруун гарцан дээр согтуугаар 15-27 ӨВР улсын дугаартай “Хьюндай верна” загварын тээврийн хэрэгсэл жолоодож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хохирогч В.Батсэнгээгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Доньдринчин нь автотээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, хохирогч В.Батсэнгээгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан:
Хохирогч В.Батсэнгээгийн “...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед Арвайхээр сумын 3-р багт байрлах “Ноён хайрхан” хүнсний дэлгүүрт оччихоод “Шунхлай” шатахуун түгээх станцын хойд талд байдаг цэцгийн дэлгүүр галлах гээд зам хөндлөн гарч байсан юм тэгээд нэг сэрсэн эмнэлэг дээр ирчихсэн хэвтэж байсан, юу болсон талаар санахгүй байна. Би ослын улмаас толгойндоо гэмтэл авсан, мөн нүүр, хацар хэсэг урагдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, гэрч Д.Амаржаргалын ”...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед би нөхөр С.Доньдринчингийн хамт Арвайхээр сумын 3-р багт байрлах “Ноён хайрхан” дэлгүүр орчихоод буцаад гэрлүүгээ явж байсан юм. Тэгээд захын хойд талын “Лаки” дэлгүүрийн зүүн талаар хойшоо эргэсэн чинь өөдөөс хурц гэрэлтэй машин зөрөөд манай нөхөр хурдаа хасаад удааширсан чинь өмнүүр хар хувцастай хүн ороод ирсэн. Тэгээд тормоз гишгээд зогссон чинь тухайн хүн замын хажуу талын хашлага мөргөөд унасан. Тэгээд машинаас буугаад түргэн дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/, гэрч Т.Цэндсүрэнгийн”... 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Арвайхээр сумын 4-р багт эгчийндээ оччихоод гэрлүүгээ харьж явтал Арвайхээр сумын 3-р багт байрлах цэцгийн дэлгүүрийн урд тал дээр зам хөндлөн гарах гээд явж байсан чинь Батсэнгээ ах “Лаки” дэлгүүрийн зүүн талаар зам хөндлөн гарах гээд явж байгаа харагдсан. Тэгсэн цаанаас нь цагаан өнгийн жижиг тэрэг Батсэнгээ ахын бөгс хэсэг рүү мөргөн, Батсэнгээ ах унахдаа замын хажуу талын хашлага мөргөж унасан. Тэгээд би гүйж очоод Батсэнгээ ахаа гэж дуудсан чинь 20 минут орчим ухаангүй байж байгаад сэрээд босох гэхээр нь та хөдөлгөөнгүй хэвтэж бай гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн. Тухайн жижиг тэрэг ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй гарч ирсэн. Тухайн цагаан өнгийн Батсэнгээ ахыг мөргөдөг жижиг тэргийг эрэгтэй хүн жолоодож явсан. Тээврийн хэрэгсэл хурдтай гарч ирээд Батсэнгээ ахыг зам хөндлөн гарч байхад нь мөргөчихсөн. ...Ертөнцийн зүгээр замын зүүн талын явган хүний зам дээр толгой хэсэг нь ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан байдалтай дээшээ харсан, толгой хацар хэсгээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан ба би очоод дуудахад ухаангүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинжээч Б.Раднаа, Ц.Амарбаяр, Ц.Болдбаатар нарын 163 тоот дүгнэлт /хх-ийн 44-46 дугаар хуудас/, хохирогч В.Батсэнгээгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 163 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч С.Доньдринчин нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч С.Доньдринчинд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ
Шүүгдэгч С.Доньдринчин нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч В.Батсэнгээд 2.573.000 төгрөг төлсөн болох нь хохирогч В.Батсэнгээгийн шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 2022 оны 03 дугаар сарны 17-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-ийн 101-103/ зэргээр тогтоогдож байна.
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруу болон шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар“...Шүүгдэгч С.Доньдринчин нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүнс бараан зах”-ын ард талд “Шунхлай” шатахуун түгээх станцын баруун гарцан дээр согтуугаар 15-27 ӨВР улсын дугаартай “Хьюндай Верна” загварын тээврийн хэрэгсэл жолоодож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч С.Доньдринчинд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдуулж нийт 2.573.000 төгрөгийг хохирогчид төлсөн. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгч С.Доньдринчин нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан камерын бичлэгийг хэргийн хамт шүүхэд хүргүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэм буруутай нь тогтоогдож байх тул шүүгдэгч С.Доньдринчин нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах мөн 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруу болон шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч С.Доньдринчин нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хэргийн зүйлчлэлийн хувьд улсын яллагчтай маргаангүй. Шүүгдэгч С.Доньдринчин нь гэмт хэрэг үйлдэгдсэний дараа сайн дураараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж, хохирол, хор уршгийн талаар баримт авагдаагүй байхад хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа. Мөн хохирогч нь гарцгүй газраар зам хөндлөн гарсан, шүүгдэгчийн согтуурлын зэрэг нь 0.29 хувь буюу бага хэмжээний согтолттой гарсан зэрэг нөхцөл байдлыг харгалзаад улсын яллагчийн ялын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү? Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Ёнзол овогт Содномринчингийн Доньдринчингийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч С.Доньдринчин нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч С.Доньдринчинд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Доньдринчин нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн нутагт оршин суудаг болох нь шүүгдэгч С.Доньдринчингийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Доньдринчинг зургаан сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч С.Доньдринчинд мэдэгдэж,
Шүүгдэгч С.Доньдринчин нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Доньдринчинд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Доньдринчинд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгйн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 58 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.8 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ёнзол овогт Содномринчингийн Доньдринчинг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Ёнзол овогт Содномринчингийн Доньдринчингийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Доньдринчинг зургаан сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч С.Доньдринчинд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Доньдринчинд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч С.Доньдринчинд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шүүгдэгч С.Доньдринчин нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч В.Батсэнгээд 2.573.000 төгрөг төлсөн, хохирогч В.Батсэнгээ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Доньдринчинд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Доньдринчинд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР