| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2017/00327/И |
| Дугаар | 353 |
| Огноо | 2017-07-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 353
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл, хүсэлт гаргагч С.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, С.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би 1988 оны 07 сарын 10-наас ******* сумын хүн эмнэлэгт сувилагчаар, 1987 оны 07 сарын 19-нөөс ажлын шаардлагаар ******* сумын хүн эмнэлгийн сувилагчийн ажлаас чөлөөлөгдөж, ******* сумын Хэц-Улаан бригадын бага эмчээр, 1989 оны 09 сарын 15-наас Хэц-Улаан бригадын эмчийн ажлаас чөлөөлөгдөж 1990 оны 06 сарын 20-ноос ******* сумын хүн эмнэлэгт сувилагчаар 1994 оны 12 сарын 30-н хүртэл ажилласан. Иймд 1987-1995 онуудад ******* сумын хүн эмнэлэгт ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.******* нь 1987 оны 07-р сарын 10-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Хүн эмнэлэгт сувилагч, ******* сумын Хэц-Улаан бригадын бага эмчээр ажиллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч С.*******гийн 1987 оны 06-р сарын 28-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 04-рт 1987.07.10-ны өдрөөс ******* сумын эмнэлэгт сувилагчаар ажиллуулав гэсэн бичилт хийгдсэн,
05-рт 1987.07.19-нөөс ажлын шаардлагаар ******* сумын Хүн эмнэлгийн сувилагчийн ажлаас чөлөөлж ******* сумын Хэц-Улаан бригадын бага эмчээр ажиллуулав гэсэн бичилт хийгдэж тамга дарагдсан,
06-рт 1989.09.15-наас Хэц-Улаан багийн эмчийн ажлаас чөлөөлөв гэсэн,
07-рт 1990.06.20-ны өдрөөс ******* сумын Хүн эмнэлэгт сувилагчаар авч ажиллуулав гэсэн,
08-рт 1994.12.30-наас нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж байгаа тул хөдөлмөрийн дэвтрийг хаав гэсэн бичилтүүд хийгдсэн байна.
Дээрх хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилтүүд үнэн зөв болох нь Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 08-р сарын 01-ний өдрийн 45 тоот тушаал, Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 08-р сарын 01-ний өдрийн 45 тоот тушаалын хуулбар, гэрч Д.*******, Н.*******, Б.******* нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч С.*******г 1987 оны 07-р сарын 10-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Хүн эмнэлэгт сувилагч, ******* сумын Хэц-Улаан бригадад бага эмч зэрэг ажлуудыг хийж байснаар тогтоож шийдвэрлэх үндэстэй байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол улсын хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ийн *******г 1987 оны 07-р сарын 10-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэлЗавхан аймгийн ******* сумын Хүн эмнэлэгт сувилагч, ******* сумын Хэц-Улаан бригадад бага эмч зэрэг ажлуудыг хийж байснаар тус тус тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ