Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/74

 

 

  2022        03          01                                        2022/ШЦТ/74

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О

Улсын яллагч С.Б

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Од холбогдох эрүүгийн 2225000000029 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цах маркет худалдааны төвийн 220 тоот лангуун дээр гээгдэж орхигдсон иргэн Г.Өын Самсунг А10 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 315,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

            -шүүгдэгч Д.Оын мэдүүлсэн: гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан:   

-Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 8-р тал/

-хохирогч Г.Өын мэдүүлсэн  ... 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Цах маркет

худалдааны төв рүү 17 цагаас 18 цагийн хооронд хүнсний зүйл цуглуулахаар орж 220 тоот лангуунаас наймаа хийхдээ лангуун дээр нь барьж явсан өөрийн эзэмшлийн Самсунг А-10 маркийн улаан өнгийн кэйстэй гар утсаа орхиж гарсан байсан. Тэгээд эргээд очиж асуухад, худалдагч нь зүс таньдаг Отгоо гэдэг хүн орж ирээд юм авахад нь утсаа аваарай мартав гэж хэлээд өгөөд явуулсан гэж хэлсэн. Улаан өнгийн  Самсунг А-10 маркийн удаан хамгаалалтын кейзтэй ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утас байсан. Би Орхон аймаг дахь Теди худалдаанй төвөөс 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 450,000 төгрөгөөр худалдан авч байсан. Би гар утасны сериал кодыг нь сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-н 15-16-р тал/

эрч Э.Нн ...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Цах маркет 220 тоот лангуун дээр ажиллаж байхад нэг эмэгтэй хүн кофе авах гэж орж ирсэн. Тэгээд тооцоогоо хийгээд явсан. Зүс таних Отгоо гэдэг эмэгтэй хүн  чихэр зэрэг эд зүйлүүд аваад тооцоогоо хийж байхад лангууны ертөнцийн зүгээр урд зүгт байрлах чихрүүд дээр улаан утас байхаар нь утсаа та мартлаа гэж хэлээд Отгоо гэх эмэгтэй хүнд улаан өнгийн утсыг өгсөн. Тэгээд удалгүй өмнө нь кофе авсан эмэгтэй хүн гар утсаа мартаад явсан байна лангуун дээр чинь гэж ярьж орж ирсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 21 дугаар сарын 10-ны өдрийн 2460 дугаартай Самсунг А-10 загварын гар утасны үнэлгээ нийт 315,000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 25-27-р тал/

-шүүгдэгч Д.Оын яллагдагчаар мэдүүлсэн:Би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Цах маркет” худалдааны төв рүү үдээс хойш ганцаараа юм цуглуулсан. Тэгэхдээ 220 тот лангуун дээрээс буюу зүс таних Нандиагаас ойр зуурын юм авч байхад лангуун дээр ньулаан өнгийн гэртэй гар утас байхаар нь би авчихсан юм. Тэгээд би тэр гар утсаа гэртээ аваачиж охин Амарзаяад хэрэглүүлсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Д.О нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Цах маркет худалдааны төвийн 220 тоот лангуун дээр иргэн Г.Өын орхиж гээсэн Самсунг А-10 загварын гар устыг  бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж авч хохирогч Г.Өт 315.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Д.Оын үйлдлийн улмаас Г.Өт 315,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Г.Өын:... 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Цах маркет худалдааны төв рүү 17 цагаас 18 цагийн хооронд орж хүнсний зүйл цуглуулах гэж ороод 220 тоот лангуунаас наймаа хийхдээ лангуун дээр нь барьж явсан өөрийн эзэмшлийн Самсунг А-10 маркийн улаан өнгийн кэйстэй гар утсаа орхиж гарсан байсан…гэх мэдүүлэг, гэрч Э.Нандинцэцэгийн... Зүс таних Отгоо гэдэг эмэгтэй хүн  чихэр зэрэг эд зүйлүүд аваад тооцоогоо хийж байхад лангууны ертөнцийн зүгээр урд зүгт байрлах чихрүүд дээр улаан утас байхаар нь утсаа та мартлаа гэж хэлээд Отгоо гэх эмэгтэй хүнд улаан өнгийн утсыг өгсөн... гэх мэдүүлэг, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 21 дугаар сарын 10-ны өдрийн 2460 дугаартай Самсунг А-10 загварын гар утасны үнэлгээ нийт 315,000 төгрөг гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Д.Оын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Д.О нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цах маркет худалдааны төвийн 220 тоот лангуун дээр гээгдэж орхигдсон иргэн Г.Өын Самсунг А10 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 315,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон, гэм буруутай гэж,

-шүүгдэгч: Хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэж  дүгнэлт гаргажээ. Шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан хориглосон үйлдэл хийж бусдад хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлөгдсөн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Г.Ө нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй өөрт учирсан хохирлоо биет байдлаар буцааж авсан гэж шүүхэд мэдэгдсэн. Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай баримт хх-ийн 8-р хуудаст авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

  Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т овогт Дн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 450 /дөрвөн зуун тавь/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ