| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00364/И |
| Дугаар | 357 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 357
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, *******ны Завхан салбарын хүсэлттэй П.*******, М.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
*******ны Завхан салбар шүүхэд гаргасан хүсэлтдээ: *******ны Завхан аймаг дахь салбар нь иргэн П.******* болон М.******* нартай 2015 оны 08-р сарын 19-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 1.500.000 төгрөгийн зээл олгосон. Зээлдэгч нар зээл авах үедээ ******* сумын ******* багийн *******ын хэсгийн ******* тоотод оршин суудаг байсан бөгөөд П.******* нь ******* ХХК-д жолооч ажилтай, М.******* нь ХХК-ны 4-р лангууны эзэн Ө.гийн лангуунд ажилладаг байсан. 2016 оны 12-р сарын 28-ны өдрөөс зээлийн гэрээний үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч овогт гийн ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч *******, ******* нар 2016 оны 12 сараас зээлээ төлөхөө больсон. Бид банкны бүртгэл мэдээлэлд байгаа хаягийн дагуу хайх, ах дүү хамаатан садантай нь холбогдох, интернет дахь олон нийтийн сүлжээ /facebook/-ээр хайх, харьцах гэх мэт арга хэмжээ авсан. Үүний үр дүнд нөхрийнх нь ах дүү нартай холбогдож чадсан боловч өөртэй нь уулзаж чадахгүй байгаа. Ах, дүү нар нь эхнэртэй нь ярь гэж хэлдэг. Эхнэртэй нь интернет дахь олон нийтийн сүлжээ /facebook/-ээр холбогддог боловч утасны дугаар, гэрийн хаягаа хэлдэггүй. Эхнэр нь Завхан аймагт байхгүй, нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа, гэр болон барьцааны машинаа нөхөр нь аваад явсан, надад одоо хамааралгүй гэж хэлдэг. Манай байгууллага зээл төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргахад хариуцагчийн хаяг тодорхойгүй, хариуцагч нар олдохгүй байгаа учраас хэрэг үүсгэх боломжгүй гэж татгалзаад эрэн сурвалжлах ажиллагаа хийлгэхийг санал болгосон. Бидний олж авсан мэдээллээр нөхрийн нь ах П. даатгалын төлөөлөгч ажилтай, утас нь , эгч нь П., П. гэх хүмүүс хотод амьдардаг гэсэн мэдээлэл олсон.
Сүүлийн үеийн мэдээллээр П.*******ыг хотод эгч нар руугаа явсан гэсэн сураг сонсогдсон. Мөн бэр эгч нь Завхан аймгийн т ажилладаг. *******ын эгчийн хүүхэд буюу зээ дүү нь Завхан аймгийн т ажилтай болохыг олж мэдсэн гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
*******ны Завхан салбар нь ын *******, н ******* нарыг эрэн сурвалжлуулж оршин байгаа хаягийг олж тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд овгийн ын ******* /ИХ регистрийн дугаартай/, овгийн н ******* / регистрийн дугаартай/ нарын оршин байгаа газар нь тодорхойгүй байх тул тэднийг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг олж тогтоох үүргийг Завхан аймгийн т даалгах нь зүйтэй байна.
Хариуцагч нарын оршин байгаа хаягыг тогтоохдоо П.*******ын төрсөн ах П. утас , эгч П. утас , эгч П. утас нар хотод амьдардаг гэх, бэр эгч /Завхан аймгийн т ажилладаг/, зээ дүү /Завхан аймгийн замын цагдаа ажилтай/ нараас хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд П.*******, М.******* нарын хаягийг тодруулах, мөн П.*******, М.******* нарын зээл авах үедээ оршин сууж байсан Улиастай сумын ******* багийн *******ын хэсгийн ******* тоот хашаанд оршин сууж байгаа М.*******гийн хамаатан гэх айлаас тэдний хаягийн тодруулах боломжтой байна.
Иймд ын *******, н ******* нарыг эрэн сурвалжилж тэдгээрийн оршин байгаа хаягийн олж тогтоох үүргийн Завхан аймгийн т даалгах нь зүйтэй гэж үзлээ.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд овгийн ын ******* /ИХ регистрийн дугаартай/, овгийн н ******* / регистрийн дугаартай/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар П.*******, М.******* нарыг эрэн сурвалжилж тэдний оршин суугаа газрыг олж тогтоох үүргийг Завхан аймгийн т даалгасугай.
3. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ