Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Д.Мөнхтуяа

шүүгдэгч А.Дамбадаржаа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626020974 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 30-нд Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; эхийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь эхийн 3 дугаар гудамж 32 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Жаргалантын 14 дүгээр гудамж, 176 тоотод түр оршин суугаа гэх, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ИД95113018 дугаарын регистртэй, Жоно овогт Алтанчойжийн Дамбадаржаа

 

Шүүгдэгч А.Дамбадаржаа согтуурсан үедээ 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн орчимд Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 16 дугаар гудамжинд насанд хүрээгүй хохирогч Л.Сүхболдын Самсунг Галакси нөүт-1 маркийн гар утсыг булааж 200.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч А.Дамбадаржаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр би найз Сансарбаатартай уулзаж нэг пиво хувааж уусан. Тухайн үед найз Одбаяр руу залгахад хичээлтэй байна гэсээр удалгүй эргээд над руу залгахаар нь хүрээд ир гэж хэлсэн чинь ирээд бид хоёр хамтдаа дэлгүүрээс тамхи авахаар явсан. Явж байхад нэг хүүхэд тааралдаад түүнээс 500 төгрөг байна уу гэж би асуусан. Байхгүй гэхээр нь тэгвэл гар утсаа өгч бай, ах нь нэг ярьчихаад өгье гээд утсыг нь аваад гудамж өгсөөд дээшээ алхсан. Нөгөө хүүхэд араас дагаад явж байснаа алга болчихсон байсан. Тэгээд дэлгүүр орчихоод гараад иртэл нөгөө хүүхэд хэсэг хүмүүстэй ирээд нэг залуу нь яагаад хүүхдийн гар утас авч байгаа юм бэ гээд намайг цохьсон.

Надад уг нь 2000 төгрөг байсан юм. Гэтэл тамхи авах гээд хүрэхгүй болохоор нь 500 төгрөг байна уу гэж асуусан. Хохирогчийн гар утсыг буцаан өгөөд, хохирлыг нь барагдуулсан. Хохирогчоос уучлалт гуйсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Цаашид ийм байдалтай байж болохгүй юм байна, архи дарс уух дэмий юм байна гэдгийг ухаарч ойлгосон. Миний хувьд амьдралын боломжгүйгээс өмгөөлөгч авч чадаагүй. Улсын өмгөөлөгч авъя гэтэл амьжиргааны түвшингийн доод заалтанд нь хамаарахгүй гэж хэлсэн. Гэхдээ би өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оролцоход татгалзах зүйлгүй. Би уншиж, бичиж чадна, шүүх хурлаар болж буй асуудлыг ойлгож байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч А.Дамбадаржаагийн хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 47/,

Нийслэлийн Улсын Бүртгэлийн Газрын А.Дамбадаржаа нь иргэний шинэчилсэн бүртгэлд ороогүй, иргэний үнэмлэх аваагүй, хаяг тодорхойгүй гэх тодорхойлолт /хх-н 56/,

Монголын СОС хүүхдийн хотхоны А.Дамбадаржаа нь 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Монголын СОС хүүхдийн хотхонд амьдарч байсан нь үнэн болно гэх тодорхойлолт /хх-н 58/,

төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 60/,

төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 65/,

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт /хх-н 63/,

Монголын СОС хүүхдийн хотхон тодорхойлсон А.Дамбадаржаагийн зан байдлын талаарх тодорхойлолт /хх-н 64/, захиргааны зөрчлийн лавлагаа /хх-н 26/,

гэрч Сангийн Наранхандын ... миний хүү Дамбадаржаа даруухан, хүнтэй эелдэг даруу харьцдаг, хүний юм булааж аваад зугтаахааргүй хүүхэд. Би бага байхад нь ааваас нь салаад 5 настай байхад нь асрамжийн газар өгсөн. Одоо би хүүтэйгээ амьдраад 2 жил болж байна. Асрамжийн газарт байхад нь би байнга очиж уулздаг байсан. 53 дугаар дунд сургуулийн 9 дүгээр анги төгссөн. Ямар нэг мэргэжил байхгүй /хх-н 22/ гэсэн мэдүүлэг,

гэрч Бадарчийн Дэнсмаагийн ... Зөв төлөвшсөн зантай, хүнтэй эелдэг даруу харьцдаг, асрамжийн газар өссөн ч гэсэн төлөв даруу, үг дуу цөөнтэй хүүхэд байгаа юм. Одоо ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Ямар нэгэн мэргэжил байхгүй. Коллежид явж байгаад ар гэрийн гачигдлаар гарчихсан /хх-н 28/ гэсэн мэдүүлэг,

 

2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр олгогдсон Жоно овогт Алтанчойжийн Дамбадаржаа гэсэн иргэний үнэмлэх зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Дамбадаржаа 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн орчимд Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 16 дугаар гудамжинд насанд хүрээгүй хохирогч Л.Сүхболдын Самсунг Галакси нөүт-1 маркийн гар утсыг булааж 200.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь

насанд хүрээгүй хохирогч Лхагвасүрэнгийн Сүхболдын ... 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр би хичээлээ тараад гэр рүү гээ явж байтал 2 ах зогсож байгаад намайг дуудаад байхаар нь би очоогүй.Тэгсэн чинь нэг согтуу ах нь хүрч ирээд, хүзүүгээр намайг тэвэрч аваад, ах нь утсаар чинь нэг яриадхая гээд миний утсыг авсан. Тэгээд хүн залгаад байсан. Тэр үед миний утас нэгжгүй байсан чинь надаас тэр согтуу ах 500 төгрөг байна уу, тамхи авах гэсэн юм гэхээр нь надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Надтай ярингаа намайг дагуулаад, манай цаад талын гудамж руу орсон. Тэгээд ногоон хаалгатай хашааны урд очоод, Тунгаа гээд дууд гэсэн. Би 2-3 удаа Тунгаа гээд дуудсан. Тэгээд тэр 2 ах дээшээ өгсөөд явж байсан. Би араас нь гүйж очоод ахаа утсаа авъя гэсэн чинь нөгөө 2 ах хоорондоо ярилцаад, миний утсыг авсан ах ахыгаа таних уу гэсэн. Би тэгэхэд нь танихгүй ээ гэсэн. Тэгээд тэр ах өөрийгөө гудамж атгадаг гээд байсан. Юм ярьж байгаад миний цээж рүү цохьсон. Нөгөө хажууд нь байсан эрүүл ах чи яаж байгаа юм бэ, болиоч, утсыг нь өгөөд, наад хүүхдээ явуул гэж хэлж байсан.Тэгсэн чинь тэр согтуу ах чи дуугүй байж бай би гудамжныхаа пацаантай ярьж байна гээд тэр хоёр ах хэрэлдээд, дээшээгээ хоорондоо муудалцаад яваад байсан. Тэгээд өөр гудамж руу ороод, уруудаад яваад өгсөн. Би тэр 2 ахыг алдчих байх гэж бодоод араас нь дагасан. Тэгсэн чинь нөгөө согтуу ах ганцаараа явж байсан. Тэгэхээр нь би хойноос нь явах гэж байгаад айгаад жаахан байж байгаад араас нь явсан. Тэгсэн чинь нөгөө ах байхгүй болсон байсан. Би тэгээд ойр хавийн хэдэн гудамжаар яваад хайхад тэр ахыг олоогүй. Би гэртээ очоод эгчдээ  утсаа алдчихлаа гэж хэлсэн. Эгч том ах руу залга гээд би том ах руугаа залгаад ахаа утсаа алдчихлаа, цагдаад тэмдэглүүлхүү гэхэд тэмдэглүүл гээд би дээшээ хамаатныхаа хүүхдүүдтэй цагдаагийн хэсэг ороод, цагдаад хэлсэн. Би буцаад гэр рүү гээ явж байтал нөгөө миний утсыг авсан ах нэлээн олуулаа болсон хүмүүстэй  согтуу хэрэлдээд байсан. Би цагдаа руу утасдаад миний утсыг авсан хүн энд байна гэж хэлсэн. Удалгүй машинтай цагдаа нар ирээд тэр ах нарыг аваад явсан. ... Эхлээд надаас 500 төгрөг асуусан би байхгүй гэж хэлсэн. Миний утас халаасанд ил байсан. Ах нь утсаар чинь ганц яръя гээд авсан. Намайг нэг л удаа цохисон. Миний утсыг авчихаад тэр ах нэг хүн рүү залгачихсан, цаашаа явж гудамжаар уруудаад явж байгаад нэг хашааны тэнд очиж зогсоод, миний утсыг авсан ах хамт явж байсан эрүүл ахыг утсаа өг гээд, тэр 2 маргалдаад байсан. Би утсаа авъя гэхэд миний цээж рүү нэг цохисон. Самсунг Галакси Эс-Нөүт-1 маркийн евро загварын, скайтелийн гар утас байсан. Би гар утсаа 200.000 төгрөгөөр үнэлнэ /хх-н 17-19/ гэсэн,

гэрч Эрдэнэхуягийн Одбаярын ... хичээлтэй байж байгаад 2 дугаар цагийн завсарлагаанаар Сансарбаатар, Дамбадаржаа нар хамт байна гээд залгаад байхаар нь би очсон. Очоод бид 3 нэг пиво хувааж уусан. Тэгээд Дамбадаржаа тамхинд гаръя гээд би хамт гарсан. Тамхи авах  гээд зогсож байтал дэлгүүрийн гадаа нэг хүүхэд таараад, Дамбадаржаа тэр хүүхэдтэй хамт юм яриад зогсож байгаад, нэгжтэй бол ганц яриулчих гээд утсыг нь авсан. Удалгүй утасны эзэн хүүхэд, Дамбадаржаа нар муудалцаад нөгөө хүүхэд нь утсаа авъя гээд нэхээд зогсоод байсан. Тэгэж байгаад яваад өгсөн. Хойд талын байрнаас баахан залуучууд гарч ирээд, тэд нартай Дамбадаржаа муудалцаад зодолдсон. Би салгах гэж байгаад нэг цохиулсан. Удалгүй цагдаа хүрч ирээд, салгаад нөгөө хүүхэд энэ утас авсан гээд Дамбадаржааг заасан. Би Дамбадаржааг утсыг нь өг, танидаг хүүхэд байна боль гэж зөндөө хэлж байсан. Дамбадаржаа тэр хүүхдийн утсыг утсаар яриад өгье гээд авсан. Гэтэл тэр хүүхэд нь нэгж байхгүй гээд утсыг нь өөрийнхөө симийг хийнэ гээд авсан байсан /хх-н 25/ гэсэн,

гэрч Ганбаатарын Чинбатын ... 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Орой 18 цаг 20 минутын  орчим Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 16 дугаар гудамжинд бусдад эд зүйлээ дээрэмдүүллээ гэх  дуудлагыг 120-с хүлээн авч, дуудлагын дагуу очиход 14-15 насны хүүхдийг 20-25 орчим насны 2 залуу дээрэмдсэн гэх 2 залууг ах нь барьчихсан байсан. Дээрэмдсэн гэх хүн бусдад зодуулсан гэхээр ил харагдах шарх сорви байгаагүй /хх-н 30/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд Жоно овогт Алтанчойжийн Дамбадаржааг бусдын эд хөрөнгийг булааж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй,

прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.

 

Бусдын эд хөрөнгийг булаах энэ гэмт хэргийн улмаас бага бус хэмжээний хохирол учирсан нь эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон /хх-н 15/ бөгөөд шүүгдэгч А.Дамбадаржаа бусдад төлөх төлбөргүй буюу булаасан гар утасны төлбөрийг хохирогчид төлж барагдуулсан,

насанд хүрээгүй хохирогч Л.Сүхболдын хууль ёсны төлөөлөгч, түүний төрсөн эх Ц.Оюунаас ... Дамбадаржаа нь Сүхболдыг хохироосон хохирлоо төлж барагдуулсан тул бид харилцан тохиролцож эвлэрэн зөвшилцсөн, ямар нэгэн гомдол саналгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэсэн хүсэлтийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөр огноолж шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1-д заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалаараа хөнгөн гэмт хэрэгт хамаарах төдийгүй, хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрэх хүсэлт гаргасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар А.Дамбадаржаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд заасан заалтыг баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д Согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэсэн заалт байдаг.

Дээрх заалтын дагуу шүүгдэгч А.Дамбадаржааг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй хэдий ч түүний эрх зүйн байдлыг дордуулах шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

 

Түүнчлэн улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Дамбадаржаад холбогдох хэргийг хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох санал гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Дамбадаржаагийн хувийн байдлыг дүгнэвэл: түүний эцэг, эх салсаны улмаас тэрээр асрамжийн газарт өссөн, бичиг баримтан дахь эцгийн нэр нь янз бүрээр зөрүүтэй бичигдэж иржээ.

Хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд авагдсан 8116000076 гэсэн бүртгэлийн дугаартай Төрсний гэрчилгээнд Жоно овогт Алтанчойжийн Дамбадаржаа гэж бичигдсэн байна.

 

2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр олгогдсон Иргэний үнэмлэх дээр мөн Жоно овогт Алтанчойжийн Дамбадаржаа гэж бичигдсэн байх тул

иргэний энэ баримт бичгийг үндэслэн шүүх шүүгдэгч А.Дамбадаржаагийн ургийн овгийг нь Жоно гэж, эцгийн нэрийг нь Алтанчойж гэж шийтгэх тогтоолд зөвтгөн бичлээ.

 

Шүүгдэгч А.Дамбадаржаа амьдралын боломжгүй байдлаасаа шалтгаалан өөрт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцсон ба энэ байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4-т заасан заалтад нийцнэ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, А.Дамбадаржаа саатуулагдсан болон цагдан хоригдсон хоноггүй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон