| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00349/И |
| Дугаар | 358 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 358
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэлийг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ш.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1980-1983 оны хооронд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1983 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 10-р сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдэлд тракторын жолоочоор, 1989 оны 10-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл тус сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн цахилгаан станцад моторчноор, 1990 оны 04-р сарын 01-ний өдрөөс 1992 оны 03-р сарын 01-ний өдөр хүртэл мөн сумын Эрчим хүчний салбарт дизелийн машинистаар, 1992 оны 03-р сарын 01-ний өдрөөс одоог хүртэл сумынхаа нэгдсэн эмнэлэгт галчаар ажиллаж байна.
...миний хөдөлмөрийн дэвтэрт нэгдсэн эмнэлэгт галчаар орсон тухай ямар нэгэн бичилт хийлгээгүйгээр дэвтрийг хаасан байна. Ажиллаж байсан талаараа Завхан аймгийн архиваас лавлагаа авсан тасралтгүй ажиллаж амьдарч байна. Энэ талаар манай нутгийнхан бүгд мэднэ.
Иймд миний цуглуулсан баримтуудыг үндэслэн 1983 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 10-р сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдэлд тракторын жолоочоор, 1989 оны 10-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл тус сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн цахилгаан станцад моторчноор, 1990 оны 04-р сарын 01-ний өдрөөс 1992 оны 03-р сарын 01-ний өдөр хүртэл мөн сумын Эрчим хүчний салбарт дизелийн машинистаар тус тус ажиллаж байсан болохыг, 1992 оны 03-р сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* сумын нэгдсэн эмнэлэгт галчаар ажилд орсон болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш.******* нь 1983 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 10-р сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдэлд тракторын жолоочоор, 1989 оны 10-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл тус сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн цахилгаан станцад моторчноор, 1990 оны 04-р сарын 01-ний өдрөөс 1992 оны 03-р сарын 01-ний өдөр хүртэл мөн сумын Эрчим хүчний салбарт дизелийн машинистаар тус тус ажиллаж байсан байдал болон 1992 оны 03-р сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* сумын *******т галчаар ажилд томилогдож байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Ш.******* 1983 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 10-р сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдэлд тракторын жолоочоор, 1989 оны 10-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл тус сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн цахилгаан станцад моторчноор, 1990 оны 04-р сарын 01-ний өдрөөс 1992 оны 03-р сарын 01-ний өдөр хүртэл мөн сумын Эрчим хүчний салбарт дизелийн машинистаар ажиллаж байсан болох нь он, сар, өдөр дугааргүй 1980 оны 06-р сарын 24-ний өдрөөс бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 1988 оны 03-р сарын 30-н өдөр нээлгэж бичилт хийлгэсэн Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний ******* дугаартай бат илэрхийлэх зэрэг бичиг баримтаар нотлогдож байна.
Түүнчлэн хүсэлт гаргагч Ш.******* нь 1992 он 03-р сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* сумын *******т галчаар ажилд болохоо тогтоолгохыг хүссэн боловч энэ талаар баримт бичиг байхгүй ч тухайн үед хамт ажиллаж байсан фото зургаар нотлогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Д.*******, Ш.*******, Н. нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******г 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдэлд тракторын жолоочоор, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн цахилгаан станцад моторчноор, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Эрчим хүчний удирдах салбарт дизелийн машинистаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******г 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* сумын *******т галчаар томилогдож байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Ш.гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ