| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2022/0073/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/80 |
| Огноо | 2022-03-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/80
2022 03 09 2022/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е
Улсын яллагч С.Б
Хохирогч Б.Б
Хохирогчийн өмгөөлөгч С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бд холбогдох эрүүгийн 2225000000038 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 12 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Надежда” хотхоны 7-1 дүгээр байрны гадаа иргэн Б.Бийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Э.Бийн мэдүүлсэн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн.Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
-хохирогч Б.Бийн мэдүүлсэн:Машинд анх маргаан үүссэн.Бичиг баримтаа гаргаж үзүүл гээд цохих гэхэд нь болиулсан.Тэгээд бүгдп машинаас буугаад явсан.Гэтэл намайг дуудахаар нь очиход шууд цохисон.Хүн ирж салгасан.Биеийн байдал сайнгүй ч цалингийн зээлтэй тул дарга нараасаа гуйж байгаад сая ажилдаа орсон.Хацар далий байгаа.Цаашид хагалгаанд Солонгос явж орох хүсэлтэй байгаа.Эрүүл мэнд,сэтгэл санаа гээд гэр бүлээрээ хохирсон. Шүүгдэгч надад одоогоор гарсан бүх зардлыг төлсөн.7,247,023 төгрөг өгсөн.Цаашид гарах зардлаа тухайн үед нь нэхэмжилнэ гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан:
- хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай ...Бичлэгийг нээн үзэхэд дэлгэцийн баруун дээд буланд 2021-12-25, 00:19:00 гэсэн зүүн доод буланд “7-1 bair baruun” тэмдэглэгээтэй бичлэг эхэлж байна. 00:19:48 секундэд хяналтын камерт Б.Б, Э.Б нар хоорондоо юм ярьсаар гарч ирж байна. 00:20:01 секундэд Э.Б зүүн гараараа Б.Бийн баруун шанаа руу нэг удаа, баруун гараараа нүүрэн тус газар нэг удаа цохиход Б.Б газар унаж байна. Б.Бийг газар унасны дараа Э.Б баруун хөлөөрөө дээрээс нь нэг удаа дэвсэх үед Б.Далайцэрэн гүйж ирээд зодооныг салгатал Б.Далайцэрэнг Э.Б нүүрэн тус газар нь цохиж газар унагааж байна. Т.Х зодооныг болиулах гэж Э.Бийн араас нь тэвэртэл Э.Б Б.Д куртикнээс чирээд доош нь дарж байна. Б.Б нь Э.Бийг хажуугаас нь цохих гэж байгаад хий цохиж байна. Э.Б нь Б.Далайцэрэн, Т.Х, Б.Б нартай ноцолдож байгаад дахин Э.Б Б.Д нүүрэн тус газар нь цохиж байна. Үүний дараа Б.Б газар суусан байдалтай, Б.Далайцэрэн нүүрээ дарсан байдалтай зогсож байна. 00:22:50 секундэд Б.Далайцэрэн газар унасан 2 ширхэг малгайг авч нэг малгайг нь өөрөө өмсөж байна. 00:24:27 секундэд Б.Бийг хоёр талаас нь Б.Далайцэрэн, Т.Х сугадсан байдалтай Э.Б хяналтын камерын бичлэгт гарч ирээд 7-2 дугаар байрны зүүн тийш явсаар хяналтын камерын бичлэгээс гарч байна” гэх тэмдэглэл /хх-ийн 7-8-р тал/
-хохирогч Б.Бийн мэдүүлсэн... Бааранд сууж байгаад хаах цаг болоод баарнаас гарч байх үед Х Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т белазын жолоочоор ажилладаг Ит гэх залуутай юм яриад зогсож байхаар нь би Хыг явъя андаа гэхэд Ит “чи цаашаа байж бай ахын дүү” гэж хэлэхээр нь би “1985 оных чи бид хоёр чацуу” гэж тоглоом наргиан болгож Итэд хэлсэн. Тэгээд Казино баарнаас гараад таксинд Х, Ит, Д хамтаар суугаад Хы өмнө амьдарч байсан “Надежда” хотхон руу явсан замдаа таксин дотор явж байтал Ит намайг чи бичиг баримтаа гаргаад ир чацага минь, гээд над руу цохих гээд дайраад байсан. “Надежда” хотхоны гадаа ирээд таксинаас бид нар бүгдээрээ буугаад такси хөдлөөд явсан. Тэгээд Ит шууд над дээр ирээд хэрүүл маргаан үүсгэж миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Би ухаан алдсан үүнээс хэсэг хугацаанд манараад газар унасан ухаан ортол Далайцэрэн намайг газраас босгосон. Х Итийг намайг зодуулахгүй гээд хориод зогсож байсан. Тухайн үед миний нүүрний баруун талын хэсэг маш их өвдөж байсан мөн амнаас цус их гарсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 12-14 дүгээр тал/
-гэрч Г.Дгийн мэдүүлсэн... 2021 оны 12 дугаар сарын 24-ний орой… Надежда хотхоны гадаа таксигаар ирээд би таксины жолоочоос дансны дугаарыг нь гар утсан дээрээ тэмдэглэж аваад Х мөнгийг нь шилжүүлсэн. Энэ хооронд машинаас Б Ихоёр түрүүлээд буусан таксины мөнгөө төлчихөөд эргээд хартал Игэх залуу Бийн нүүрэн тус газар нь гараараа цохиж газар унагаагаад доороо оруулаад цохиж байсан. Тэгэхээр нь би гүйж очоод салгасан. Тэгтэл Игэх залуу зодооныг салгах гэж байсан намайг хүртэл нүүрэн тус газар гараараа цохисон. Х хажуугаас орж ирээдбид нарыг салгасан. Тэгэдэ бид 4 Хы гэр рүү орж Х Бийн нүүрний цусыг угаасан. Хэсэг хугацааны дараа бид нар гэр гэрүүгээ явцгаасан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р тал/
-гэрч Т.Хы мэдүүлсэн... 2021 оны 12 дугаар сарын 24-ний орой... Баарнаас гарахаас өмнө Б намайг явъя гэхэд Ицаанаа байж бай ахын дүү гэж хэлсэн. Таксин дотор Б И хандаж “Би уг нь 1985 оных чи хэдэн оных вэ гээд инээж хэлсэн” тэгтэл И“өө тийм үү би чамайг жаахан гэж бодсон гэхдээ би арай 1985 оных биш байхаа бичиг баримтаа үзүүлчих” гэж хэлсэн. Харин Б бичиг баримт надад одоо алга байна гэж хэлсэн. Тэгээд манай байрны гадаа ирээд таксинаас Б Ихоёр түрүүлж буусан. Тэгээд би таксины тооцоог хийгээд таксинаас буутал ИБийг газар унагаачихсан цохиод байхаар нь Далайцэрэн бид хоёр гүйж очоод хоёр талаас нь салгасан. Тэгтэл Бийн нүүрний баруун талын хэсэг маш их хавдсан байсан мөн хамар болон амнаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаартай ...Б.Бийн биед баруун хацар ясны хугарал, баруун нүдний гадна хананы хугарал, нүүрний баруун хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун хацар ясны хугарал, баруун нүдний гадна хананы хугарал, нүүрний баруун хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун хацар ясны хугарал, баруун нүдний гадна хананы хугарал, нүүрний баруун хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт нь шинэ гэмтлүүд, хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл байна. Баруун хацар ясны хугарал, баруун нүдний гадна хананы хугарал, нүүрний баруун хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтлүүд нь нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Баруун хацар ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Баруун нүдний гадна хананы хугарал, нүүрний баруун хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамрын таславчийн муруйлт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-25-р тал/
-хохирогч Б.Бийн гаргаж өгсөн хувийн байдлын баримтууд болон хохирлын баримтууд /хх-ийн 35-124-р тал/зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Надежда” хотхон 7-1 дүгээр байрны гадаа согтуурсан үедээ хамт явж байсан Б.Бтэй үл ялих зүйлээр шалтаглан маргаж баруун хацар шанаа руу нь цохиж унаган хөлөөрөө нэг удаа дэвсэн зодож биед нь баруун хацар ясны хугарал, баруун нүдний гадна хананы хугарал, нүүрний баруун хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт,дүрс бичлэгийг бэхжүүлсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
2021 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Надежда” хотхон 7-1 дүгээр байрны гадаа Э.Бийн үйлдлийн улмаас Б.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Б.Бийн... Тэгээд Ит шууд над дээр ирээд хэрүүл маргаан үүсгэж миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Би ухаан алдсан үүнээс хэсэг хугацаанд манараад газар унасан ухаан ортол Далайцэрэн намайг газраас босгосон. Х Итийг намайг зодуулахгүй гээд хориод зогсож байсан. Тухайн үед миний нүүрний баруун талын хэсэг маш их өвдөж байсан мөн амнаас цус их гарсан....гэх мэдүүлэг, гэрч Г.Дгийн.... Энэ хооронд машинаас Б Ихоёр түрүүлээд буусан таксины мөнгөө төлчихөөд эргээд хартал Игэх залуу Бийн нүүрэн тус газар нь гараараа цохиж газар унагаагаад доороо оруулаад цохиж байсан. Тэгэхээр нь би гүйж очоод салгасан......гэх мэдүүлэг, гэрч Т.Хы.... Тэгээд би таксины тооцоог хийгээд таксинаас буутал ИБийг газар унагаачихсан цохиод байхаар нь Далайцэрэн бид хоёр гүйж очоод хоёр талаас нь салгасан. Тэгтэл Бийн нүүрний баруун талын хэсэг маш их хавдсан байсан мөн хамар болон амнаас нь цус гарч байсан... гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаартай ...Б.Бийн биед баруун хацар ясны хугарал, баруун нүдний гадна хананы хугарал, нүүрний баруун хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,камерын бичлэгийг бэхжүүлсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар эргэлзээгүй бүрэн тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.Б нь хохирогч Б.Бийн биед санаатай халдаж гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Э.Б нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл санаатай хийж хүний эрүүл мэндэд хохирол учруулжээ.
Шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргаагүй, гэм буруугаа хүлээсэн байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Э.Б 2021 оны 12 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Надежда” хотхон 7-1 дүгээр байрны гадаа иргэн Б.Бийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд: Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа.Хохиролыг бүрэн төлсөн гэж,
-хохирогчийн өмгөөлөгч С.Болортуяа: шүүгдэгч гэм буруутай,нэхэмжилсэн бүх хохирол төлөгдсөн гэж тус тус дүгнэлт гаргажээ.
Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байх тул гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,шүүгдэгч гэм буруугаа хүлээж хохиролыг бүрэн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал,хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
өлбөрийн тухайд: Хохирогч Б.Бийн нэхэмжилсэн 7,247,023 төгрөгийг шүүгдэгч бүрэн төлсөн болох нь хохирогчийн мэдүүлэг,төлбөрийн баримтаар тогтоогдсон ба хохирогч “одоогоор нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг төлбөх төлбөргүй гэж заалаа.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Хултай овогт Э Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ