| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2017/00363/И |
| Дугаар | 359 |
| Огноо | 2017-07-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 359
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл, хүсэлт гаргагч Г.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж,Г.*******ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1975 оны 09 сарын 01-нд Завхан аймгийн худалдааны ТМС-д орж 1976 оны 09 сарын 01-нд төгссөн. 1976 оны 08 сарын 16-нд Худалдаа бэлтгэлийн ангид нярав, 1977 оны 06 сарын 20-нд ажлаас чөлөөлөгдөн цэргийн албанд татагдан1980 оны 06 сарын 25-нд цэргийн албанаас халагдаж ирсэн. 1981 оны 01 сарын 01-нээс 1981 оны 11 сарын 01-н хүртэл дагалдан ажиглагч, 1981 оны 11 сарын 01-нээс цаг уурын станцад ажиглагч, 1987 оны 09 сарын 19-нөөс 1990 оны 04 сарын 17-н хүртэл Худалдаа бэлтгэлийн ангид нярав, 1990 оны 04 сарын 18-наас 1991 оны 12 сарын 24-н хүртэл хэрэглээний хоршоонд нярав, 1991 оны 12 сарын 25-наас Говь ББХХоршоонд нярваар тус тус ажиллаж байсан. 1993 оны 08 сарын 10-ны өдөр орон тооны цомхотголооор ажлаас чөлөөлөгдсөн. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.******* нь 1976 оны 08-р сарын 16-ны өдрөөс 1977 оны 06-р сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид няраваар ажиллаж байснаа, 1981 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1987 оны 08-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын Ус цаг уурын станцад ажиглагч, дагалдан ажиглагчаар ажиллаж байсан болохоо, 1987 оны 09-р сарын 19-ний өдрөөс 1990 оны 04-р сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид няраваар ажиллаж байснаа, мөн 1990 оны 04-р сарын 18-ны өдрөөс 1993 оны 08-р сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Хэрэглээний хоршоо болон Говь хоршоонд няраваар ажиллаж байснаа тус тус тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Завхан аймгийн Архивын тасгийн 2017 оны 06-р сарын 29-ний өдрийн А/760 тоот лавлагаанд Г.******* нь 1976-1977, 1987-1988, 1990 онд ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид нярав, 1981 онд Цаг уурт дагалдан ажиглагчаар томилсон, 1990-1991 онд Хэрэглээний хоршоо, 1991-1993 онд Говь хоршоонд няраваар ажиллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: 1981 онд Цаг уурт дагалдан ажиглагчаар томилсон тушаал олдохгүй байна. 1976-1977, 1987-1988, 1990 оны ******* сумын Худалдаа бэлтгэлийн анги, 1990-1991 оны Хэрэглээний хоршоо, 1991-1993 онд Говь хоршооны баримт манай архивт шилжигдэн ирээгүй учир лавлагаа гаргах боломжгүй юм гэжээ.
Г.*******ийн ажиллаж байсан жилүүд архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүний 1976 оны 06-р сарын 28-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивын лавлагаа, гэрчүүдийн мэдүүлгүүд зэргийг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч Г.*******ийн 1976 оны 06-р сарын 28-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 03-рт 1976.08.16-ны өдрөөс ******* сумын ХБАнгид барааны няраваар томилон ажиллуулав гэсэн,
04-рт 1977.06.20-ны өдрөөс цэргийн албанд татагдан явсан тул ажлаас чөлөөлсөн гэсэн,
05-рт 1980.06.25-наас хугацаат цэргийн албыг хааж дууссан тул цэргийн албанаас чөлөөлөв гэсэн,
06-рт 1981.01.01-нээс ******* сумын Ус, цаг уурын станцад ажиглагчаар томилон ажиллуулав гэсэн,
07-рт 1987.08.31-нээс Ус, цаг уурын станцын ажиглагчийн орон тоо цомхотгогдсон тул ажлаас чөлөөлж сумын намын хорооны мэдэлд шилжүүлэв гэсэн,
08-рт 1987.09.19-нөөс Худалдаа бэлтгэлийн ангийн ногооны няраваар түр томилон ажиллуулав гэсэн,
09-рт 1988.01.01-нээс Ногооны няравын ажилтай хавсарсан хүнсний барааны няраваар томилон ажиллуулав гэсэн,
10-рт 1990.04.17-ноос ХБ Анги татан буугдсан учир хүнсний барааны няравын ажлаас чөлөөлөв гэсэн,
11-рт 1990.04.18-наас Хэрэглээний хоршоо байгуулагдаж хоршооны хүнсний няраваар томилон ажиллуулав гэсэн,
12-рт 1991.12.24-нөөс Хэрэглээний хоршоо татан буугдсан учир хүнсний барааны няравын ажлаас чөлөөлөв гэсэн,
13-рт 1991.12.25-наас Говь ББХК хоршоо байгуулагдаж хүнсний няраваар томилон ажиллуулав гэсэн,
14-рт 1993.08.10-наас орон тооны цомхотголоор хүнсний няравын ажлаас чөлөөлж, сумын Засаг даргын тамгын газрын харъяанд шилжүүлэв гэсэн бичилт хийгдсэн байна.
Дээрх хөдөлмөрийн дэвтрүүд дэх бичилтүүд үнэн зөв хийгдсэн болох нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивын 2017 оны 06-р сарын 29-ний өдрийн 130 тоот лавлагаа, Завхан аймгийн Ус, цаг уурын товчооны даргын 1981 оны 11-р сарын 12-ны өдрийн 38 тоот ******* сумын станцад дагалдан ажиглагчаар ажиллаж байгаа *******ийн *******ийг 11-р сарын 01-нээс эхлэн ажиглагчаар дэвшүүлэн ажиллуулсугай гэсэн тушаал, гэрч М.*******, Б.*******, Д.******* нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивын 2017 оны 06-р сарын 29-ний өдрийн 130 тоот лавлагаанд Завхан аймгийн ******* сумын Хэрэглээний хоршоо гэсэн нэрээр архивт баримт байхгүй, ******* сумын Говь ББХХоршоо 1992 оны 01-р сарын 07-ны өдөр бүртгэгдэж 1996 оны 04-р сарын 29-ний өдөр Өөдрөг хоршоо болон бүртгэгдэж, 2001 оны 05-р сарын 22-ны өдөр татан буугдсан гэжээ.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ийн *******ийг 1976 оны 08-р сарын 16-ны өдрөөс 1977 оны 06-р сарын 20-ны өдөр хүртэлххугацаанд Завхан аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид няраваар ажиллаж байснаар, 1981 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1987 оны 08-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын Ус цаг уурын станцад дагалданажиглагч, ажиглагч зэрэг ажлуудыг хийж байснаар, 1987 оны 09-р сарын 19-ний өдрөөс 1990 оны 04-р сарын 17-ны өдөр хүртэлххугацаанд Завхан аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид няраваар ажиллаж байснаар, мөн 1990 оны 04-р сарын18-ны өдрөөс 1993 оны 08-р сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын Хэрэглээний хоршоо болонГовь хоршоонд няраваар ажиллаж байснаар тус тус тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ