Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/05

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Уянгаа,

Уëñûí ÿëëàã÷ С.Баатарсүх,

Ø¿¿ãäýã÷ С.Баярмагнай нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð Өвөрхангай аймгийн Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, ÿëëàõ дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Онгийн оточ овгийн Сэмбээгийн Баярмагнайд холбогдох 2126000000275 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                              

Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, 50 настай, регистрийн дугаар ЗЛ71022613, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн Боржигоны 17 дугаар гудамжны 8 тоотод оршин суух хаягтай, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багт түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Онгийн оточ овгийн Сэмбээгийн Баярмагнай.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Баярмагнай нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 2 дугаар гудамжны 4 тоотод хохирогч Л.Цогтбаатарыг унтаж байхад нь халааснаас нь 450000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

   ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò äàðààõ íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëàâ.

 

Шүүгдэгч С.Баярмагнай шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2021 оны 11 сарын 06-ны өдөр найзтайгаа хамт Гомбосүрэн гэдэг айлд очсон. Тэнд архи ууж байгаад маргааш нь эргэж очиж архи уусан. Маргааш нь архи уухдаа мөнгө зээлэх гэсэн чинь сэрэхгүй байсан. Тэгэхээр нь халааснаас нь мөнгө авсан. Тухайн үед хэдэн төгрөг байсныг тоолж үзээгүй. Тэгээд би гарч яваад Сүүлд нь 40000 төгрөг үлдсэн байсан. Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй байхаа амлаж байна.” гэв.

 

            Хохирогч Л.Цогтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Арвайхээр суманд байж байгаад зах дээр Баярмагнайтай таарсан. Тэгээд хамтдаа 2 өдөр мод зарах гэж зогссон. Тэгээд сүүлийн өдөр 8 дугаар хороонд Гомбосүрэн гээд найзындаа түлээ буулгахаар очсон. Тэндээ архи уугаад Баярмагнайд 1 шил архи авч өгсөн. Маргааш өглөө нь Баярмагнай ирээд шараа тайлаад архи авч уугаад би унтаад өгсөн. Гомбосүрэн ч гэсэн унтаад өгсөн. Тэгсэн чинь намайг унтаж байхад Баярмагнай миний өмдний халааснаас 450000 төгрөг авчихсан байсан. Тухайн үед Баярмагнайгаас өөр хүн орж ирээгүй. Цагдаа ирсний дараа Баярмагнай би авсан юм гэж хэлсэн. Баярмагнай надад 450000 төгрөгийг буцааж өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/,

 

            Гэрч Ц.Бадамсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өлзийт зочид буудалд жижүүртэй байсан. Би нэрийг нь сайн мэдэхгүй 11 цаг 45 минутад согтуу эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд манай буудалд 1 цагаар өрөө аваад гарсан. Эмэгтэйг нь Амаржаргал гэсэн өмнө нь харж байсан. Эрэгтэйг нь огт танихгүй хүн байсан. Эрэгтэй нь 40 гаран насны бор эрээн өнгийн малгайтай, хар өнгийн богино нэхий хүрэмтэй, нүд нь хялар харсан хүн байсан. Тухайн хүмүүс манай буудалд 1 цаг өрөө аваад гарсан. Тооцоогоо эрэгтэй хүн нь хийсэн. Тооцоо хийх үед их хэмжээний бэлэн мөнгө гаргаж ирээд 20000 төгрөг бэлнээр өгөхөөр нь би тооцоогоо аваад 1000 төгрөг хариулж өгсөн. Тухайн эрэгтэй хүн нь өмднийхөө халааснаас 20000, 10000, 1000 төгрөгний дэвсгэртүүд их хэмжээгээр гаргаж ирээд зүүн гартаа базаж барьсан байдалтай байсан. Тэр 2 орой 19 цаг өнгөрч байхад манай буудалд дахин орж ирээд нөгөө өрөөндөө орно гээд надад 10000 төгрөг өгөөд байхаар нь би “та хоёрыг авахгүй их согтуу байна” гэж хэлээд гаргасан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/,

 

            Шүүгдэгч С.Баярмагнайн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би Цогтбаатартай Бат-Өлзий сум явах гэж байсан. Тэгээд тэдний гэрт өглөө очиход Цогтбаатар архи уучихсан байсан. Тэгээд явж чадаагүй. Тэгээд тэдний гэрт архи ууж байтал 1 хүүхэн ирсэн. Тэгээд архи ууцгаасан. Ярьж хөөрч байгаад Цогтбаатар унтъя гээд хэвтэхээр нь би гарсан. Эргэж мөнгө зээлье гэж ороод  Цогтбаатарыг таттал сэрэхгүй байсан. Тэгэхээр нь өмдний халааснаас нь мөнгө авсан. Тухайн үед хэдэн төгрөг байгааг нь тоолоогүй. Би архи болон буудалд өгөөд 40000 төгрөг л үлдсэн байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,

 

            Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2126000000275  дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол”, яллагдагчид оногдуулах ялын тухай прокурорын санал /хх-ийн 1, 71,хуудас/,

           

          Хохирогч Л.Цогтбаатарын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн “С.Баярмагнайгаас 450000 төгрөг авсан тул гомдол саналгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн хүсэлт,

 

Шүүгдэгч С.Баярмагнайн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа,

оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Дундговь

аймгийн Сайнцагаан сумын сумын 6 дугаар багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын

14-ний өдрийн 162 тоот тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах

хуудас /хх-ийн 29-31 хуудас/ зэрэг болно.

 

           Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч С.Баярмагнайд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

           Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Баярмагнай нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 2 дугаар гудамжны 4 тоотод хохирогч Л.Цогтбаатарыг унтаж байхад нь өмдний халааснаас нь 450000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан  нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд тус гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

            Хохирогч Л.Цогтбаатарын “...Би Арвайхээр суманд байж байгаад зах дээр Баярмагнайтай таарсан. ...Тэгсэн чинь намайг унтаж байхад Баярмагнай миний өмдний халааснаас 450000 төгрөг авчихсан байсан. ...Цагдаа ирсний дараа Баярмагнай би авсан юм гэж хэлсэн. Баярмагнай надад 450000 төгрөгийг буцааж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/,

 

            Гэрч Ц.Бадамсүрэнгийн “...2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өлзийт зочид буудалд жижүүртэй байсан. Би нэрийг нь сайн мэдэхгүй 11 цаг 45 минутад согтуу эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд манай буудалд 01 цагаар өрөө аваад гарсан. ...Эрэгтэй 40 гаран насны бор эрээн өнгийн малгайтай, хар өнгийн богино нэхий хүрэмтэй, нүд нь хялар харсан хүн байсан. ...Тухайн эрэгтэй хүн нь өмднийхөө халааснаас 20000, 10000, 1000 төгрөгний дэвсгэртүүд их хэмжээгээр гаргаж ирээд зүүн гартаа базаж барьсан байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/,

 

            Шүүгдэгч С.Баярмагнайн өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би Цогтбаатартай Бат-Өлзий сум явах гэж байсан. Тэгээд тэдний гэрт өглөө очиход Цогтбаатар архи уучихсан байсан. Тэгээд явж чадаагүй. Тэгээд тэдний гэрт архи ууж байтал 1 хүүхэн ирсэн. Тэгээд архи ууцгаасан. Ярьж хөөрч байгаад Цогтбаатар унтъя гээд хэвтсэн. ...Тэгэхээр нь өмдний халааснаас нь мөнгө авсан. Тухайн үед хэдэн төгрөг байгааг нь тоолоогүй. Тэгээд би архи болон буудалд өгөөд 40000 төгрөг л үлдсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,

 

            Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2126000000275  дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

 Шүүгдэгч С.Баярмагнай нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

           Өвөрхангай аймгийн Ïðîêóðîðооñ шүүгдэгч С.Баярмагнайд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Баярмагнай нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Л.Цогтбаатарын шүүхэд ирүүлсэн “Хохирогч Л.Цогтбаатар би С.Баярмагнайгаас 450000 төгрөг авсан тул гомдол санал байхгүй.” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ...шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч С.Баярмагнай нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх  прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Баярмагнайд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Иймд шүүгдэгч С.Барямагнайд хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд шүүгдэгчид оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч,

 

Шүүгдэгч С.Баярмагнайд тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч С.Баярмагнай нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Цогтбаатар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Баярмагнайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Онгийн оточ овгийн Сэмбээгийн Баярмагнайг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Онгийн оточ овгийн Сэмбээгийн Баярмагнайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч С.Баярмагнайд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баярмагнайд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч С.Баярмагнайд тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч С.Баярмагнай нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Цогтбаатарт 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Цогтбаатар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Баярмагнайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Баярмагнайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.ЦЭЦЭГЭЭ