| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2016/02717/И |
| Дугаар | 2351 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2351
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******,*******,*******,******* тоотод оршин байрлах ******* ХХК-ийн /2657031/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг,*******, холбогдох, *******лол,******* тоотод оршин суух, ,
Хариуцагч: Баянгол дүүрэг, , тоотод оршин суух,
Хариуцагч: Баянгол дүүрэг, , тоотод оршин суух, нарт холбогдох,
Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний төлбөрт 17,220,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, *******,*******,, өрөө бүхий орон сууцыг хариуцагч нарт 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сарын 800,000 төгрөгөөр хөлслөхөөр “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-г байгуулсан. Үүний дагуу хариуцагч нь өерийн гэр бүлийн хамт уг орон сууцанд 14 сарын турш амьдарч байсан. Хэдийгээр уг орон сууцанд хариуцагч , нар амьдраагүй боловч хариуцагч Ж.Мөнхтулгын нэрийн өмнөөс түрээсийн гэрээний төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурж, амлалт бичиг үйлдэн нотариатаар гэрчлүүлсэн билээ. Гэтэл хариуцагч нар нь гэрээнд заасан үүргээ огт биелүүлэхгүй байсан тул бид арга буюу шаардлага гарган хариуцагч Ж.Мөнхтулгын гэр бүлийг орон сууцнаас гаргасан юм. Хариуцагч нар нь “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-ний дагуу түрээсийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Иймд хариуцагч нараас “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-ний 14 сарын төлбөр 11,200,000 уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т заасны дагуу алданги 12,040,000 төгрөг болж байгаа боловч алданги гэрээний үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 6,020,000 төгрөг, нийт 17,220,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ТЭСТ ХХК-ийн ерөнхий захирал нь , бидний амьдарч байсан орон сууц болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, м.кв талбайтай байр мөн 18 м.кв талбайтай дулаан гараашийн хамт барьцаанд тавьж компанийнхаа дотоод үйл ажиллагаанд санхүүжилт хйиж, оронд нь бидэнд ******* ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн *******, м.кв байрыг сарын 800,000 төгрөгөөр хөлслөн оруулсан ба анх оруулахдаа “та хоёрт худалдан авч өгнө” гэж хэлж оруулсан. Иймээс бид эхнэр хүүхдийн хамт дээрх байранд 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд амьдарсан.
Өнгөрсөн хугацаанд , нарыг орон сууцны төлбөрөө төлж байсан гэж бодож байсан. 2014 оны 04 дүгээр сарын 02-н ыөдөр манай эхнэр , нарын хооронд хийгдсэн орон сууц худалдан авах хэлцэл, мөн байшингаа гаргаж өгсөн тул миний бие энэ төлбөрийг хариуцах үндэслэлгүй. , нар нь бидний байрыг барьцаанд тавьж, мөнгө авчихаад оронд нь орон сууц худалдан авч өгөөгүй атлаа, ******* ХХК-ийн орон сууцны төлбөрийг төлөх амлалтыг хүчээр бичүүлсэн.
2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр надад орон сууц хөлсөлсний төлбөр 12,000,000 төгрөгийн төлбөрийг төлнө гэж гарын үсгийн баталгаа бичиж өгсөн боловч мөнгө өгөөгүй, миний орон сууцыг барьцаанд тавьчихаад бидэнд орон сууц худалдан авч өгөөгүй тул бид , , нарыг Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар өргөдөл өгсөн. Иймд би уг төлбөрийг хариуцахгүй гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг , өрөө байрыг 2014 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ПЭСТ /Политикал Экономик социал технологи/ ХХК, нарын хэлэлцээрийн дагуу оруулсан. Иймд ПЭСТ ХХК нь ******* ХХК-ийн нэхэмжилсэн төлбөр 17,220,000 төгрөгийг барагдуулах болно. Уг төлбөрийн асуудалд нь ямар ч хамааралгүй болно. Шүүх хуралдаанд ыг оролцуулсан тэр энэ асудлыг мэдэж хариуцах ёстой. Тухайн үед Ж.Мөнхтулгын орон сууц, гараашийг барьцаанд тавьсан, би энэ асуудалд хамаагүй гэв.
Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч , , нарт холбогдуулан орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний төлбөрт 17,220,000 төгрөг тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ нотлох баримтаар авагдсан ба Хан-уул дүүргийн *******,*******ы, тоот 92 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг хариуцагч , , нарт 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нэг сарын 800,000 төгрөгөөр хөлслүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн02 дугаар зүйлийн02.1-д зааснаар талуудын хооронд орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний харилцаа үүсчээ. Зохигч гэрээг хугацааны сүүлд байгуулсан байх боловч уг орон сууцанд хариуцагч гэрээнд заасан хугацаанд амьдарсан талаар зохигч маргаагүй байна.
Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай комиссын 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2013/211 тоот, 2014 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 2014/148 тоот актаар тус тус*******ы 1, 2 ээлжийн барилгыг байнгын ашиглалтд оруулсан, тус барилгыг Т ХХК захиалан бариулсан нь тус 4 өрөө орон сууцын өмчлөгч нь нэхэмжлэгч Т ХХК байх ба зохигч энэ талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн02 дугаар зүйлийн02.1-д зааснаар хөлслөгч нь хөлслөн суусан орон сууцны хугацааны хөлсөө орон сууц хөлслүүлэгчид төлөх үүрэгтэй тул хариуцагч нар орон сууцыг 14 сарын хугацаанд хөлсөлсний хөлс 11,200,000 төгрөгийг төлөх үүрэгтэй, мөн гэрээний 4.4-т хөлслөгч нь хөлсөө төлөөгүй тохиолдолд хоногт 0.5 хувийн алданги тооцохоор заасныг үндэслэн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар 6,020,000 төгрөгийн алданги нэхэмжилснийг хуульд зааснаар 5,600,000 төгрөгийн хэмжээнд хангаж илүү тооцсон 420,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүхэд гаргасан зохигчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ПЭСТ ХХК, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хариуцагч , нарын хариуцагч д гаргасан баталгаанаас үзвэл хариуцагч орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээнд гарын үсэг зурсан, орон сууцанд амьдарсан байх боловч нэхэмжлэгчийн өмнө орон сууц хөлсөлсний хөлсийг төлөх үүрэг хүлээгээгүй, хариуцагч , нартай харилцан тохиролцож тус орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах зорилгоор амьдарсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч , нараас 16,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д нэхэмжлэлээс 420,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлд 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хүчин төгөлдөр болсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар хариуцагчийн хөрөнгө, орлого, эрхийн талаархи мэдээлэл, лавлагааг авах ажиллагаа явуулаагүй.
Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч , нарын хөрөнгө, орлого, эрхээс төлбөрийг гаргуулах талаар тодорхойлох, шийдвэр гүйцэтгэх арга, журмыг тусгайлан заагаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан ердийн арга, журмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн02 дугаар зүйлийн02.1-д заасныг баримтлан хариуцагч , нараас 16,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс 420,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,050 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч , нараас 241,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ