Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 361

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл нэхэмжлэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,Б.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овгийн *******гийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 онд төрсөн. 1984 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1985 оны 07-р сарын 25-н хүртэл ******* аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд ногоочноор, 1985 оны 08-р сарын 30-ны өдрөөс 1988 оны 06-р сарын 06-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ын Эрдэм шинжилгээ туршлага станцад ногоочноор, 1988 оны 06-р сарын 06-наас 1992 оны 04-р сарын 15-н хүртэл Завхан аймгийнд асрагчаар, 1992 оны 04-р сарын 15-ний өдрөөс 1995 оны 01-р сарын 01-н хүртэл Цэцэрлэгт тогоочоор тус тус ажиллаж байсан. 1985 онд манай гэр шатаж бичиг баримт маань хамт шатсан. Иймд миний 2 хөдөлмөрийн дэвтэр, хамт ажиллаж байсан хүмүүсийг асууж миний улсад ажилласан 10 жил 5 сарыг минь тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Б.******* 1984 оны 07-р сарын 01-нээс 1995 оны 01-р сарын 01-н хүртэл ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийгшүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Б.******* 1984 оны 07-р сарын 01-нээс 1985 оны 07-р сарын 25 хүртэл ******* аймгийн Мандал сумын Социализмын зам нэгдэлд ногоочноор, 1985 оны 08-р сарын 30-наас 1988 оны 06-р сарын 06-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ын Эрдэм шинжилгээ туршлага станцад ногоочноор, 1988 оны 06-р сарын 06-ны өдрөөс 1992 оны 04-р сарын 15-ны өдөр хүртэл ******* сумын ын Эрдэм шинжилгээ туршлага станцын Яслид асрагчаар ажиллаж байсан болох нь түүний 1985 оны 08-р сарын 30-ны өдрөөс 1995 оны 01-р сарын 01 хүртэл бичилт хийсэн 211082 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, ажиллаж байхдаа хамт олон болон Цэцэрлэгийн хүүхдүүдтэй хамт авахуулсан гэх гэрэл зураг зэргээр нотлогдож байна.

Энэ талаар мэдүүлсэн гэрч П.ын ...******* 1985 оноос Завхан аймгийн ******* сумын ын талын Эрдэм шинжилгээ туршлага станцын ногооны талбай дээр ногоочноор ажиллаж байсан. Тэгээд *******гийн ажиллаж байсан ногооны бригад татан буугдаж, Ясли цэцэрлэг байгуулагдахад Яслид асрагчаар ажилладаг байсан. Тэр яслид манайх хүүхдээ өгдөг байсан. Тэгээд 1992 онд Ясли нь татан буугдаад Цэцэрлэгт орж тогооч хийж байсан. Тэр цэцэрлэг 1995 биүү 1996 онд татан буугдсан санагдаж байна. Тэгээд хөдөө гарч малчин болно гээд явсан. *******гийн нөхөр Ванчигдорж манай ангид байсан болохоор хөдөө гарч байсныг нь сайн санаж байна. Би тэр үед хүн эмнэлгийн бага эмчийн салбарт эрхлэгчээр ажиллаж байсан... гэсэн,

гэрч Ц.ын ...******* 1985 оны 8-р сард Тососнцэнгэлээс илгээлтээр Завхан аймгийн ******* сумын ын талын Эрдэм шинжилгээ туршлага станцад ирж ногоочноор ажиллаж байсан. Би тэгэхэд Эрдэм шинжилгээ туршлага станцад талбайн тоо бүртгэгч хийдэг байсан. Тэгээд ын Эрдэм шинжилгээ туршлага станц 1988 онд татан буугдсан. Тэгэхэд ******* ын талын Яслид асрагчаар ажиллаж эхлэсэн. Яслид 1988 оноос 1992 он хүртэл ажиллаад дараа нь хөдөө гарсан. Яслиас сүүлдээ цэцэрлэг рүү шилжсэн. Манайх хомын талын угаалгын нунтгийн үйлдвэр гэж ажиллаж байгаад 1993 онд татан буугдсан. Цэцэрлэг ясли сүүлд нь татан буугдсан. Манай гэрийн хүн Эмнэлэгийн эрхлэгчээр ажиллаж би ажилгүй байж байгаад 1998 онд эмнэлэг, цэцэрлэг, сургууль зэрэг газрууд татан буугдсан... гэсэн,

гэрч С.гийн ... ******* 1985 оны 8-р сард Завхан аймгийн ******* сумын ын талын Эрдэм шинжилгээ туршлага станцад ногоочноор очиж байсан. Тэгээд Эрдэм шинжилгээ туршлага станц 1988 онд тараад ын талын угаалгын нунтагийн үйлдвэр гэж байгуулагдсан. Тэгэхэд ******* ын талын Яслид асрагчаар ажилд орж ажиллаж байгаад Ясли цэцэрлэг 2 нэгдээд Цэцэрлэг нэртэй болоход тэндээ ажиллаад үлдсэн. Бид нар тэгэхэд хөдөө гарсан. Цэцэрлэг сургууль тэндээ ажиллаж үлдсэн... гэсэн,

гэрч О.гийн ...******* 1985 оноос эхлээд Завхан аймгийн ******* сумын ын талын Эрдэм шинжилгээ туршлага станцаж ногоочноор ажиллаж байсан. ын ЭШТС 1988 онд татан буугдсан тэр болтол ногоочноор ажиллаж байгаад манай яслид асрагчаар орсон. Тэгэхэд би Яслид эрхлэгч хийж байсан. Дараа нь ясли 1992 онд Цэцэрлэгтэй нэгдээд ганцхан цэцэрлэг болсон. ******* тэгэхэд тэнд ажиллаж байгаад 1995 онд хөдөө мал дээр гарсан... гэсэн мэдүүлгүүдээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан нь давхар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмаар авагдсан өөр хоорондоо зөрүүгүй шүүх түүнийгүнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаарнэхэмжлэгч Б.*******г 1984 оны 07-р сарын 01-нээс 1985 оны 07-р сарын 25 хүртэл ******* аймгийн Мандал сумын Социализмын зам нэгдэлд ногоочноор, 1985 оны 08-р сарын 30-наас 1988 оны 06-р сарын 06-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ****** станцад ногоочноор, 1988 оны 06-р сарын 06-ны өдрөөс 1992 оны 04-р сарын 15-ны өдөр хүртэл ******* сумын ын Эрдэм шинжилгээ туршлага станцын Яслид асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ