Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/12

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,

Улсын яллагч С.Баярчимэг,

Хохирогч Б.Болормаа /цахимаар/,

Шүүгдэгч Т.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж,  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаатынхан овгийн Төмөрбаатарын Энхцэцэгт холбогдох 2126000000266 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, Өвөрхангай Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн  бус дунд боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн, Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр багийн  Өртөнт гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ямаатынхан овгийн Төмөрбаатарын Энхцэцэг /РД: ЙИ86102804/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Яллагдагч Т.Энхцэцэг нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түшиг” худалдааны төвийн 1 давхарт байх Б.Болормаагийн эзэмшлийн 23 дугаартай лангуунаас 3,66 грамм бүхий 1 хос монетон ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 585600 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                           

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Энхцэцэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би энэ хүнд хохирлыг нь төлнө. Миний буруугаас болсон.” гэв.

 

Хохирогч Б.Болормаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Миний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтэй ижил. Ээмэг бол үнэт эдлэл учраас бид буцаан авч лангуун дээрээ зарах боломжгүй. Тиймээс нөхөн төлбөрөө авъя гэж гомдол гаргасан. Үнэлгээний газар 2019-2020 оны үнэлгээгээр үнэлсэн байсан. Одоо бол хямдралгүй үнэ нь 951.000 төгрөг болсон. Хямдралгүй үнээр нь төлж өгнө үү.” гэв.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Хохирогч Б.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “ ...Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хангамж Түшиг” худалдааны төвийн 23 дугаар лангуунд үнэт эдлэл худалдан борлуулдаг. Би монетон ээмэг бөгж зэрэг төрөлжсөн алт мөнгөний лангуунд суудаг. Дээрх эд зүйлийг би Улаанбаатар хотоос “Мөнгөн Завъяа” гэх үйлдвэрээс авдаг. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би 10 цагийн үед ажил дээр очсон. Ажил дээрээ байж байтал 13 цаг 36 минутын үед гаднаас хөдөөний байрын нэг хөгшин, нэг залуу эмэгтэй 2 орж ирсэн. Тэр 2 над дээр ирээд “байгалийн алт авдаг уу” гэж асуухаар нь авч байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр хоёрын залуу эмэгтэй нь цэн гарантай алт өгсөн. Тухайн үед тэр хоёр эмэгтэйгээс “хаанахын алт вэ” гэж асуусан чинь Зүүнбаян-Улаан сумын алт гэсэн. Би тэр хоёрын цэн гарантай алтыг нь 648000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр хоёр алтаа надад борлуулаад 10 минут орчим хамт байж байгаад мөнгөө аваад гарсан. Тэр хоёрыг явсны дараа огт хүн ирээгүй байж байгаад лангуун дээр байсан падтай ээмэгнээс нэг хүн ээмэг авах гээд ирээд үзэж байгаад асуухаар нь хартал эмэгтэй хүн унждаг загвартай 3.5 граммын монетан ээмэг байхгүй болчихсон байсан. Тэгээд би гайхаад лангууныхаа камерыг шүүгээд үзтэл надад хамгийн сүүлд байгалийн алт өгсөн хөгшин, залуу хоёр эмэгтэйн залуу нь намайг алт грамлаж байх хооронд үзэж байгаад гартаа атгаад цаасны дор барьж байгаад халаасандаа хийгээд аваад гарч байгаа нь бичигдсэн байсан. Тэгээд би цагдаа хандсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/,

 

Шүүгдэгч Т.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хүнс барааны зах дотор байрлах “Түшиг” худалдааны төв дотор орсон. Тэгээд 3-4 дүгээр лангуун дээр очоод нэг жирэмсэн шар хүүхэн байхаар нь “байгалийн алт авах уу гэхэд тэр эмэгтэй авна гэсэн. Тэгээд байгалийн алтаа жинлүүлээд байж байсан чинь лангуун дээр хэд хэдэн ээмэгнүүд ил тавьсан байхаар нь худалдагч цааш харахаар нь би лангуун дээрээс нэг ширхэг хос монетон ээмгийг аваад халаасандаа хийсэн. Тэгээд тэр худалдагч миний өгсөн байгалийн алтны мөнгийг өгөхөөр нь би шууд гараад явсан. Миний санамсаргүй буруутай үйлдлээс болсон. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа ичиж байна. Би үнэлгээний тайланд тусгагдсан үнийн дүнг төлнө татгалзах зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн  50 хуудас/,

               

           2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хохирогч Б.Болормаагаар таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-3 хуудас/,

 

           2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч Б.Болормаагийн 23 дугаартай лангууны баруун дээд буланд байх хяналтын каммераас  4 минутын  бичлэг бүхий 1 ширхэг дискийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6-7 хуудас/,

 

           2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17 хуудас/,

 

            Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11/03 дугаартай  “...1 хос 3.66 грамм жинтэй монетан ээмгийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 585600 /таван зуун наян таван мянга зургаан зуу/ төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 35-38 хуудас/,

 

   Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2126000000266  дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 46 хуудас/,

 

   Шүүгдэгч Т.Энхцэцэгийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 326 дугаартай тодорхойлолт /хх-ийн 51-52, 58 хуудас/ зэрэг болно.

 

           Улсын яллагч С.Баярчимэг шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүх хуралдаанд “...Шүүгдэгч Т.Энхцэцэг нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хангамж худалдааны төвд байрлах Түшиг худалдааны төвийн Д.Болормаагийн эзэмшлийн лангуун дээрээс 3,66 грамм бүхий 1 хос монетон ээмгийг хулгайлсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд үнэлгээгээр 585600 төгрөг гарсан. Хохирогчийн зүгээс шүүх хуралдааны явцад 951000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгч нь хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа учраас тухайн хохирлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.” гэв.

 

          Шүүгдэгч Т.Энхцэцэг нь шүүх хуралдаанд “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн нэхэмжилж байгаа 951000 төгрөгийг төлнө.” гэв.

 

Шүүгдэгч Т.Энхцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

           Шүүгдэгч Т.Энхцэцэг нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түшиг” худалдааны төвийн 1 давхрын 23 дугаартай лангуунд алт мөнгөн эдлэлийн худалдаа эрхэлдэг хохирогч Б.Болормаад “байгалийн алт” худалдаж байхдаа  тус лангуун дээр зарахаар тавьсан байсан ээмэгнүүдээс 3,66 грамм жинтэй 1 хос монетон ээмгийг шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 585600 төгрөгийн хохирол учруулсан  нөхцөл байдал   нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Болормаагийн “ ...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13 цаг 36 минутын үед нэг хөгшин, нэг залуу эмэгтэй 2 орж ирээд “байгалийн алт авдаг уу” гэж асуухаар нь авч байгаа гэж хэлсэн. Би тэр хоёрын цэн гарантай алтыг нь 648000 төгрөгөөр худалдаж авсан. ...Лангуун дээр байсан падтай ээмэгнээс нэг хүн ээмэг авах гээд асуухаар нь хартал эмэгтэй хүний унждаг загвартай 3,5 граммын монетон ээмэг байхгүй байсан. Би лангууныхаа камерыг шүүгээд үзтэл надад байгалийн алт өгсөн хоёр эмэгтэйн залуу нь ээмгийг үзэж байгаад халаасандаа хийгээд аваад гарч байгаа нь бичигдсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9/,

 

            Мөрдөгчийн “Түшиг” худалдааны төвөөс хулгайд алдагдсан гэх 1 хос монетон ээмгийг шүүгдэгч Т.Энхцэцэгээс  хураан авч, хохирогч Б.Болормаагаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-3/,

 

           Мөрдөгчийн  “3.66 грамм бүхий 1 хос монетон ээмэг, “Түшиг” худалдааны төвийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг диск зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,  эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, “Түшиг” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 5-17/,

 

           Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11/03 дугаартай  “...1 хос 3.66 грамм жинтэй монетон ээмгийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 585600 /таван зуун наян таван мянга зургаан зуу/ төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 35-38 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

           Шүүгдэгч Т.Энхцэцэг нь мөрдөн шалгах ажиллагаанд  “...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хүнс бараан зах дотор байрлах “Түшиг” худалдааны төв дотор орсон. Тэгээд 3-4 дүгээр лангуун дээр очоод нэг жирэмсэн шар хүүхэн байхаар нь байгалийн алт авах уу гэхэд тэр эмэгтэй авна гэсэн. Тэгээд байгалийн алтаа жинлүүлээд байж байсан чинь лангуун дээр хэд хэдэн ээмэгнүүд ил тавьсан байхаар нь худалдагч цааш харахаар нь би лангуун дээрээс нэг ширхэг хос монетон ээмгийг аваад халаасандаа хийсэн. Миний буруу” гэсэн мэдүүлэг /хх-50/ гэж,  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна,миний буруу” гэж үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлгүүд нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Болормаагийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

           Шүүгдэгч Т.Энхцэцэг нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

           

          Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно.  

 

          Хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заасан бага хэмжээний буюу 300000 төгрөг, түүнээс доош бол гэмт хэрэгт тооцохгүй байхаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд тайлбарласан бөгөөд шүүгдэгч Т.Энхцэцэгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид 585600 төгрөгийн хохирол учирсан болох нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11/03 дугаартай үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

          Шүүгдэгч Т.Энхцэцэг нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,  түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,  шүүгдэгчийн үйлдэл болон  гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

           Шүүгдэгч Т.Энхцэцэгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Т.Энхцэцэгийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

          Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 11/03 дугаартай үнэлгээний тайлан гаргахдаа 3.66 грамм жинтэй 1 хос монетон ээмэгний үнэлгээг зах зээлийн хандлагын аргаар хийж тус ээмэгний өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг 3,66грх160000 төгрөг=585600 төгрөг гэж тогтоосон бөгөөд шүүх хөрөнгийн үнэлгээчний тусгай мэдлэгийнхээ хүрээнд гаргасан үнэлгээний тайланг үнэн зөв гэж үзлээ.

           Иймд Иргэний хуулийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Энхцэцэгээс 585600 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Болормаад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлбөр төлөхөөр шүүгдэгч Т.Энхцэцэг нь завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг  завсарлуулсан бөгөөд энэ хугацаанд шүүгдэгч Т.Энхцэцэг нь хохирогч Б.Болормаад 951000 төгрөгийг  төлсөн болох нь Хаан банкны 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтууд, хохирогч Б.Болормаагийн “хохиролд 951000 төгрөг дансаар хүлээж авсан” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

                   Улсын яллагч С.Баярчимэг шүүх хуралдаанд “...Шүүгдэгч Т.Энхцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Т.Энхцэцэг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хос монетон ээмгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын орлогод хураах, 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээх саналыг гаргаж байна. Хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

            Шүүгдэгч Т.Энхцэцэг нь өөрөө өөрийгөө өмгөөлж “Гэм буруугаа хүлээж байна. Хохирлоо төлсөн” гэсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялшийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

             Шүүгдэгч Т.Энхцэцэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан  хохирлоо нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг  харгалзан үзлээ.

 

Иймд шүүгдэгч Т.Энхцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, тэнссэн хугацаанд хүлээлгэñýí үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж, түүнд тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”

 

Мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч Т.Энхцэцэг нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн  тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3,66 грамм жинтэй 1 хос монетон ээмгийг улсын төсөвт шилжүүлж, “Түшиг” худалдааны төвийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Т.Энхцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

 

          Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 äóãààð ç¿éëèéí 1, 2, 3, 4, 36.6, 36.7 äóãààð ç¿éëèéí 2 äàõü õýñãèéí 2.1, 2.3, 2.4, 36.7 äóãààð ç¿éëèéí 3 äàõü õýñãèéí 3.1, 36.8 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñãèéí 1.1, 1.2, 36.8 äóãààð ç¿éëèéí 4, 5 äàõü õýñýã, 36.10 äóãààð ç¿éëèéí 1, 36.13,  38.1 ä¿ãýýð ç¿éëèéí 1 äýõ õýñýãò òóñ òóñ заасныг удирдлага болгон

 

                                                     ТОГТООХ нь:

 

           1. Ø¿¿ãäýã÷ Ямаатынхан овгийн Төмөрбаатарын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ямаатынхан овгийн Төмөрбаатарын Энхцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.Энхцэцэгт тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 7.1 ä¿ãýýð ç¿éëèéí 4, 5 äàõü õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ Т.Энхцэцэг íü тэнссэн хугацаанд хүлээлгэñýí үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Т.Энхцэцэгт тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд õÿíàëò òàâèõûã Өвөрхангай аймаг дахь Øүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай

 

6. Ø¿¿ãäýã÷ Т.Энхцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 951000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, õýðýãò битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй áîëîõûã òóñ òóñ äóðäñóãàé.           

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3.66 грамм жинтэй 1 хос монетон ээмгийг улсын төсөвт шилжүүлж, “Түшиг” худалдааны төвийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Энхцэцэгт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 38.2 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñýãò çààñíààð øèéòãýõ òîãòîîëûã ãàðäàí àâñíààñ õîéø, ýñõ¿ë ýíý õóóëèéí 11.9 ä¿ãýýð ç¿éëä çààñíû äàãóó õ¿ðã¿¿ëñíýýñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн äàâæ çààëäàõ шатны шүүхэд ø¿¿ãäýã÷, хохирогч, òýäãýýðèéí ºì㺺ëºã÷ нар äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, улсын яллагч, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг дурдсугай.

 

10. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 37.1 дүгээр ç¿éëèéí 2 дахь õýñýãò çààñíààð даâæ çààëäàõ ãîìäîë гаргасан буюу ýñýðã¿¿öýë áè÷èãäñýí òîõèîëäîëä шийтгэх òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëæ, шийтгэх òîãòîîë áèåë¿¿ëýõ õ¿ðòýë шүүгдэгч Т.Энхцэцэгт àâñàí хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх àðãà õýìæýýã õýâýýð ¿ðãýëæë¿¿ëñ¿ãýé.

 

 

 

 

 

 

                   ÄÀÐÀËÀÃ×, د¯Ã×                      Д.ЦЭЦЭГЭЭ